МҮХАҮТ-аас 17 дахь жилдээ “Бизнес итгэлийн индекс” 2017 оны судалгааг Улаанбаатар хот, орон нутгийн 934 бизнес эрхлэгчдийн дунд санал асуулгын болон онлайн хэлбэрээр хийжээ. Уг судалгаа нь бизнесийн орчны ерөнхий төлөв байдал, ашиг, орлого, макро эдийн засгийн хүлээлтийг аж ахуй нэгж эрхлэгчид хэрхэн төсөөлж буйг харуулжээ.
Индексийг бизнесийн орчин, ашиг орлого, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн дөрвөн үзүүлэлтээр гаргасан байна.
Судалгааны үр дүнд бизнесийн орчин өмнөх жилээс тодорхой хэмжээгээр сайжирсан гэж судалгаанд оролцогчдын 35 хувь нь үзсэн бол 57 хувь нь ирэх жил илүү сайн бизнесийн орчин бүрдэнэ гэсэн хүлээлтэй байна. Харин бизнесийн ашиг, орлогын хэмжээ 2017 онд дунджаар 40 хувь нь өссөн, мөн 42 хувь нь буурсан гэж үзжээ. Буурсан гэж үзсэн аж ахуй нэгж эрхлэгчдийн дийлэнх нь хөдөө, орон нутгаас байжээ.
Мөн бизнес эрхлэгчид 2018 оныг хөрөнгө оруулалт хийхэд илүү сайн нөхцөл бүрдсэн жил гэж үзэж байгаа бөгөөд судалгаанд оролцогсдын 79 хувь нь хөрөнгө оруулалт хийнэ гэжээ.
Судалгааг дүгнэвэл 2017 онд өнөөгийн байдлын итгэлийн индекс нь -0.32 гарч, 2012 оноос хойш өмнөх онуудаас хамгийн өндөр хүлээлттэй, сайн гарсан үнэлгээ болов. Түүнчлэн “бизнесийн орчин сайжирна” гэсэн хүлээлт сүүлийн дөрвөн жилд дунджаар 37 хувь байсан бол энэ жил 58 хувь болж, сүүлийн таван жилээс 2018 онд бизнест хамгийн эерэг жил байна гэж хүлээж байгаа юм.
Ийнхүү хүлээлт үүсэхэд сонгуулийн үе, Монгол Улсын Засгийн Газар ОУВС-тай хамтран ажиллах болсон, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, экспортын гол түүхий эдийн үнэ тогтмолжсон, төр, хувийн хэвшлийн түншлэл сайжирсан зэрэг нөхцөл байдлууд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл зах зээлд оролцогчдын итгэл нэмэгдсэнээр бизнесийн орчны үнэлгээ нэмэгдсэн юм.
Цаашлаад 2017 онд зэх зээлийн таатай орчин бүрдүүлэлтэд зээлийн өндөр хүү (17%), бодлогын тогтвортой байдал (15%), татварын хувь хэмжээ (11%) зэрэг нь хамгийн их тулгамдаж буй асуудал болжээ.
2016 онд бизнес эрхлэгчдийн 60 хувь нь 2017 оны хөрөнгө оруулалт хийх хүлээлттэй байсан бол 2017 оны судалгаагаар тухайн оны хөрөнгө оруулалтын орчны гүйцэтгэлийн үнэлгээнд 57 хувийн эерэг өгчээ. Энэ нь хөрөнгө оруулалтын орчны хүлээлт, үнэлгээ хоёр ойролцоо гарч буй үзүүлэлт юм.
“Бизнес итгэлийн индекс”-ээс үзвэл аж ахуй нэгж эрхлэгчдийн гол бэрхшээл нь санхүүгийн эх үүсвэр, түүний тогтвортой бодлого байгаа юм. Харин 2018 оныг бизнесийн хөрөнгө оруулалт, ашиг орлогод эерэг нөлөө үзүүлсэн таатай жил хэмээн төсөөлж байна гэжээ.
Б.Мөнхбайгаль