Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулсаар байна.
Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө түр зуурын бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээлсэн ч хэд хэдэн удаа усархаг, ширүүн бороо орлоо. Борооны дараа нийслэлийн зарим авто замын байдал ямар байгааг танилцуулж байна.

Нийт нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Энэ сарын
- 19-20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 21-22-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Дуу цахилгаантай. Салхи 19-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20,21-нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Гэрэл зургуудыг Э.Батзавьяа