БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км дөрвөн эгнээ авто замыг 2019 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Тус 20,9 км авто замын трассд ороогүй үлдсэн Улиастайн уулзвараас хуучин Баянзүрхийн товчоо хүртэл 3,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг нийслэл өөрийн хөрөнгөөр хийж өнөөдөр хөдөлгөөнийг нээлээ.
Тус 3,4 км авто замаас 0,8 км авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулан өргөтгөж дөрвөн эгнээ болгож үлдсэн 2,6 км авто замыг шинэчлээд байна.
Авто замын хөгжлийн газраас "Баянзүрх-Улиастайн 3,4 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд замаа 11-ний өдөр хааж, өнөөдөр хөдөлгөөнөө нээж байна.
Налайх чиглэлийн зам Горхи Тэрэлжийн аялал жуулчлалын бүс болон зүүн тийш таван аймаг руу гардаг.
Энэ замыг шинэчлэх ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэчилнэ гэсэн ч хоёр жил шинэчилж чадахгүй байна. Иргэддээ сайхан мэдээ дуулгахад Бээжин хотноо БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж байна. Энэ хуралдааны явцад Чойрын замын ажлыг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Засгийн газрын хуралдаанаар өгсөн үүргийн дагуу 2019 оны гуравдугаар сараас ажлаа эхлүүлээд тухайн оны аравдугаар сард ашиглалтад оруулах болсон.
Бид ес хоногийн дотор иргэдийн ажилд саад болохгүйгээр зам хаалгүй засаж шинэчиллээ." гэлээ.
Улиастайн уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто зам нь БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1956 оны хэлэлцээрийн хүрээнд баригдаж 1963, 1965 онуудад ашиглалтад оржээ.
Ашиглалтын хугацаа нь 50-аас дээш жил болсон 7м-ийн өргөн, хоёр эгнээ бүхий авто зам юм.
Тус авто зам нь нийт уртдаа бүтцийн эвдрэлтэй, ашиглалтын хугацаа дууссан, замын хөдөлгөөнд оролцогч тээврийн ашиглалтын хугацаа дууссан, замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслийн аюулгүй байдал алдагдсан авто зам бөгөөд эд материалын болон хүний амь нас хохироосон ослууд ихээр гарах болсон.
Сүүлийн жилүүдэд Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн хүн амын суурьшил нэмэгдсэнээс гадна говийн болон зүүн аймгууд, Тэрэлжийн аялал жуулчлалын бүс рүү зорчих хөдөлгөөн ихэсч тус авто зам нь ачааллаа дийлэхгүй болсноор 2-4 цаг түгжирч иргэдийн бухимдлыг төрүүлж, байнгын шүүмжлэл дагуулсан асуудлыг бий болгоод байна.