Батлан хамгаалах яам, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал хамтран, Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь хүрээлэн буй орчны аюулгүй байдлын форум зохион байгуулна.
Маргааш эхлэх форум энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ. Форумыг 2010 онд Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал анхлан зохион байгуулжээ. Энэ форум Энэтхэг-Номхон далайн бүсийн цэргийн бие бүрэлдэхүүнийг иргэний байгууллагуудтай хамтран хүрээлэн буй орчны аюулгүй байдал, хамгаалал болон менежментийг сайжруулахад чиглэдэг байна.
Энэ удаад Зүүн Хойд Азийн цэргийн болон иргэний байгууллагуудын төлөөлүүд хүрээлэн буй орчин, түүний хүнс, ус, эрчим хүч болон нөхцөл байдлын хамаарлыг хэлэлцэнэ.
Оролцож буй орнуудын төлөөлөл өөрсдийн арга барилын амжилт ололтыг танилцуулан, алдаа дутагдлаа тодорхойлж, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох боломжийг олгох хамтын ажиллагааг бий болгох нь форумын бас нэг зорилго юм.