gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 8.28
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын физикийн 35 дугаар олимпиад Хөвсгөл аймагт эхэллээ

Б.Азбаяр
Боловсрол
2024-05-09
513
Twitter logo

Улсын физикийн олимпиадад оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 50 физикийн багш, 98 авьяаслаг сурагч өнөөдөр Мөрөн хотод цуглаад байна. Тэд бол манай улсын шинжлэх ухаан, техник, технологийн салбарын хөгжлийг тодорхойлогч ирээдүй юм.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэрэмжит болон аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиад болж эндээс шалгарсан шилдгүүд улсын олимпиадад оролцож байгаа юм. Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлдөж байна.

Аливаа олимпиадын түвшин, чансааг түүнд дэвшүүлсэн бодлогуудын чанараар дүгнэдэг. Азийн физикийн XXIII олимпиадад Монголын физикчдийн тавьсан бодлого, дэвшүүлсэн асуудлууд шинэлэг байсныг “The Physics Educator” сэтгүүлд онцолж байсан. Энэ удаагийн Улсын физикийн олимпиадын бодлогууд илүү шинэлэг, сонирхолтой, уран байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Азийн физикийн олимпиадаас Улсын физикийн олимпиад хүртэлх нэг жилийн хугацаанд Монголын физикийн багш нарын анхдугаар сургалт-зөвлөгөөн, физикийн багш нарын шилдэг мэргэжлийн бүлэг шалгаруулах уралдаан, нийслэл, аймаг орон нутгийн багш, сурагчдыг хөгжүүлэх төлөвлөгөөт сургалт-үйл ажиллагаа зохион байгуулагдсан.

Мөн Азийн физикийн олимпиадад ашигласан физикийн хичээлийн туршилтын 240 багц багажийг 240 сургуульд, МУБИС-ийн "МОНОЦҮКҮРИ ТӨВ"-д үйлдвэрлэсэн 300 багц багажийг 45 сургуульд тус тус олгоод байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгаснаар  2030 он гэхэд уул уурхай, аж үйлдвэр, технологийн салбарт 30,000 инженер шаардлагатай. Тиймээс физикийн хичээлийг шимтэн суралцагч, физикийн шинжлэх ухааныг бахдан бишрэгч хүүхэд залуучууд, багш, эрдэмтэн та бүхний хийж гүйцэтгэх ажил, үүрэг оролцоо чухал юм.

Эх сурвалж: БШУЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан