gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нарны аймгийн долоон гараг зэрэгцэн харагдах ховор үзэгдэл тохиож байна

А.Номин
Дэлхийд
2025-02-26
193
Twitter logo
А.Номин
193
Twitter logo
Дэлхийд
2025-02-26
Нарны аймгийн долоон гараг зэрэгцэн харагдах ховор үзэгдэл тохиож байна Зургийн эх сурвалж: Getty Images

Энэ долоо хоногт одон орны ховор үзэгдэл болох гэж байна.

Тодруулбал нарны аймгийн долоон гараг буюу Ангараг, Бархасбадь, Тэнгэрийн ван, Сугар, Далай ван, Буд, Санчир нэг шугамд зэрэгцэн харагдах ба тодорхой хугацаанд дуран, телескоп шаардлагагүй нүдээрээ харах боломжтой аж. 

Энэхүү үзэгдлийг "гаргуудын жагсаал" гэж нэрлэдэг бөгөөд маш ховор тохиолддог. Дараагийн удаа ийм олон гараг зэрэгцэн харагдах боломж 2040 онд тохиох юм байна.

Нарны аймгийн гаргууд өөр өөр хурд, зайтайгаар тойрон эргэлддэг тул зарим үед дэлхийн өнцгөөс зэрэгцэн байрлаж буй мэт харагддаг. Товчхондоо дээрх гаргийг нэг шөнийн дотор бүгдийг нь харах боломжтой юм.

Буд, Сугар, Бархасбадь, Ангараг гарагуудыг нүдээр ажиглах боломжтой бол Санчир илүү нам дор байрлах тул сайн харагдахгүй байж магадгүй. Харин Тэнгэрийн ван, Далай ван хоёрыг харахыг хүсвэл дуран хэрэглэх шаардлагатай гэв. 

Ховор тохиох энэ үзэгдлийг дөнгөж нар жаргамагц гэрлийн бохирдол багатай, тэнгэрийн хаяа сайн харагдах газраас ажиглахыг одон орончид зөвлөж байна.

Дэлхийн ихэнх улсад энэ үзэгдлийг хамгийн тод харах боломжтой өдөр нь хоёрдугаар сарын 28 байх бөгөөд зарим улс оронд гуравдугаар сарын эхээр илүү тод ажиглагдаж магадгүй. 

Одон орны Star Walk аппликэйшний мэдээллээр долоон гараг зэрэгцэн харагдах энэхүү ховор үзэгдлийг Монголоос гуравдугаар сарын 3-нд хамгийн тод ажиглах боломжтой гэж заажээ. Гэхдээ цаг агаарын нөхцөлөөс хамаарч цэлмэг шөнө сайн ажиглавал үүнээс өмнө ч харагдах магадлалтай аж.

Эх сурвалж: ВВС

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан