Энэ долоо хоногт одон орны ховор үзэгдэл болох гэж байна.
Тодруулбал нарны аймгийн долоон гараг буюу Ангараг, Бархасбадь, Тэнгэрийн ван, Сугар, Далай ван, Буд, Санчир нэг шугамд зэрэгцэн харагдах ба тодорхой хугацаанд дуран, телескоп шаардлагагүй нүдээрээ харах боломжтой аж.
Энэхүү үзэгдлийг "гаргуудын жагсаал" гэж нэрлэдэг бөгөөд маш ховор тохиолддог. Дараагийн удаа ийм олон гараг зэрэгцэн харагдах боломж 2040 онд тохиох юм байна.
Нарны аймгийн гаргууд өөр өөр хурд, зайтайгаар тойрон эргэлддэг тул зарим үед дэлхийн өнцгөөс зэрэгцэн байрлаж буй мэт харагддаг. Товчхондоо дээрх гаргийг нэг шөнийн дотор бүгдийг нь харах боломжтой юм.
Буд, Сугар, Бархасбадь, Ангараг гарагуудыг нүдээр ажиглах боломжтой бол Санчир илүү нам дор байрлах тул сайн харагдахгүй байж магадгүй. Харин Тэнгэрийн ван, Далай ван хоёрыг харахыг хүсвэл дуран хэрэглэх шаардлагатай гэв.
Ховор тохиох энэ үзэгдлийг дөнгөж нар жаргамагц гэрлийн бохирдол багатай, тэнгэрийн хаяа сайн харагдах газраас ажиглахыг одон орончид зөвлөж байна.
Дэлхийн ихэнх улсад энэ үзэгдлийг хамгийн тод харах боломжтой өдөр нь хоёрдугаар сарын 28 байх бөгөөд зарим улс оронд гуравдугаар сарын эхээр илүү тод ажиглагдаж магадгүй.
Одон орны Star Walk аппликэйшний мэдээллээр долоон гараг зэрэгцэн харагдах энэхүү ховор үзэгдлийг Монголоос гуравдугаар сарын 3-нд хамгийн тод ажиглах боломжтой гэж заажээ. Гэхдээ цаг агаарын нөхцөлөөс хамаарч цэлмэг шөнө сайн ажиглавал үүнээс өмнө ч харагдах магадлалтай аж.
Эх сурвалж: ВВС