2010 онд байгуулагдсан One Direction хамтлагийн гишүүн, дуучин Лиам Пейнийг Аргентин дахь зочид буудалд амиа алдсан байдалтай олжээ.
Түүнийг зочид буудлын гурван давхраас унаж амиа алдсан хэмээн цагдаагийн албаныхан мэдээлж байна. Тэрээр 31 настай.
Цагдаагийнхан түүний байрлаж байсан буудалд "Архи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хүн түрэмгий авир гаргаад байна" гэх дуудлагын дагуу анх очсон аж.
Буудлын менежер зочид буудлын арын хэсэгт чанга чимээ гарахыг сонссон гэсэн бөгөөд цагдаа нар ирээд Пейнийг тагтнаас унасан байдалтай олсон байна.
2010 онд X Factor шоу нэвтрүүлгээс One Direction хамтлаг 5 гишүүнтэй төрөн гарсан бөгөөд тэд 2016 онд уран бүтээлийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн.
Уг хамтлаг "What makes you beautiful", "Story of my life", "History", "Best song ever" тэргүүтэй хит болсон олон дууг сонсогчдын хүртээл болгосон.
Үүний дараа Пейн 2019 онд өөрийн цомгийг зах зээлд гаргасан юм. Тэрээр энэ сарын эхээр хамтлагийн гишүүн Ниалл Хораны тоглолтод оролцохоор Аргентин улсыг зорьсон аж.
Лиам Пейн Их Британийн дуучин, телевизийн од, өдгөө 41 настай Шерил Коултай 2016 онд хосын харилцаа үүсгэж, 2017 дундаасаа нэг хүүтэй болсон.
Түүнийг амиа алдсан гэсэн мэдээлэл цацагдсаны дараа шүтэн бишрэгчид нь Буэнос Айрес дахь зочид буудлын гадаа цугларч, эмгэнэл илэрхийлж байна.
Эх сурвалж: BBC