Эрчим хүчний салбар хүнд байдалд оржээ. Олон жил явж ирсэн салбарын асуудлыг шийдвэрлэх улс төрийн эр зориг гаргаж, Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эрчим хүчний салбарт реформ хийж, олон жил үнэ барьж төрөөс зохицуулж ирсэн энэ салбарыг зах зээлийн зарчимд нь оруулахаар тусгасан.
Реформын хүрээнд хийх олон ажлын нэг нь хэрэглэгчийн цахилгаан, дулааны тарифыг нэмэх асуудал боловч иргэд олон нийт үүнд хамгийн их анхаарч байх шиг. Сар тутам халааснаас гарах мөнгө учир арга ч үгүй биз ээ.
Эрчим хүчний үнэ тарифыг нэмэх эцсийн шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо бие даан гаргана. Тус хороо болон холбогдох Ажлын хэсгийнхэн тарифыг хөдөлгөхөөр олон төрлийн судалгаа хийж, хэд хэдэн хувилбараар тооцоолол хийгээд, тэдгээрээс манай нөхцөлд хамгийн тохиромжтой өөрчлөлтийг олон түмэнд 11-р сарын 1-ний өдөр танилцуулна гэсэн хүлээлт байна.
Эрчим хүчний тарифыг нэмэх үндсэн шалтгаан болж буй станцууд болон станцуудыг “тэжээлээр” хангадаг нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааны алдагдал, өнөөгийн байдлын талаар салбараа төлөөлж ДЦС-3 болон Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн удирдлагууд өчигдөр /2024.10.29/ мэдээлэл өгч, бодит байдлаа танилцууллаа.
ДЦС-3 нь 1968 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын дулааны хангамжийн 31 хувь, Төвийн эрчим хүчний системийн цахилгаан хангамжийн 14 хувь, уурын хэрэглээний 47 хувийг хангадаг 1100 ажилтантай станц аж.
Энэ станц 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах бизнес төлөвлөгөөтэй. Дулааны эрчим хүчийг 24683 төгрөгөөр үйлдвэрлээд, 7215 төгрөгөөр хэрэглэгчдэд худалддаг. 1 Гкал дулаанаас 17467 төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ зөрүү нь 14.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж буйн үндсэн шалтгаан болж байна.
Станцын нийт тоноглолын 20 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. Алдагдалтай ажилладаг тул иж бүрэн засвар шинэчлэл хийх боломжгүй. Иймд хамгийн их эвдрэлтэй гэсэн тоноглолоо засаж сэлбэх төдийгөөр аргацааж өнөөг хүрчээ. Ийм байдлаар станц, эрчим хүчний салбар цааш ажиллах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах бодит боломжгүй болсон тул ард түмэндээ үнэн учраа тайлбарлаж буй нь энэ юм.
Н.ЧИМЭДДОРЖ: УУР ҮЙЛДВЭРЛЭДЭГ ТУРБИНЫ АЖИЛЛАСАН ЦАГ ДУУСАЖ, ЦУУРАЛТ ҮҮССЭН
“ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж, Манай станц өнөөдрийн байдлаар 10 зуух, найман турбинтэйгээр 148 МВт эрчим хүч үйлдвэрлэж байна. Зуухнуудын шинэчлэлийг 2005-2009 онд хийсэн бол турбинуудыг огт шинэчлээгүй бөгөөд 45-47 жил ажиллаж байна. Тиймээс уур үйлдвэрлэдэг турбины ажилласан цаг дуусаж, цууралт үүссэн. Энэ цууралтууд нь нэмэгдсээр томоохон хэмжээний цууралт болох, улмаар дэлбэрвэл ганц зуухаар зогсохгүй станцаа зогсоох хэмжээний эрсдэлд оруулж хот хөлдөх, харанхуй болох аюул дэргэд байна.
Он удаан жил ажилласан ган төмөр хоолой ч гэсэн элэгдэж хуучирч гагнаж нөхөөд ч засал авахгүй сэмэрсэн даавуу шиг сиймхий болдог. Тиймээс 20МВт-ын чадалтай нэг турбины ажиллагааг мэргэжлийн байцаагчийн дүгнэлтийн дагуу 2024 оны 3-р сард зогсоосон. 20МВт чадал гэдэг нь нэг аймгийн төв дээр дахин нэг аймгийн төвийн талыг хангах хэмжээний эрчим хүч. Тэгэхээр Улаанбаатар хотын дулаан хангамж ийм хэмжээгээр буурсан гэсэн үг.
Он удаан жил ажилласан ган төмөр хоолой ч гэсэн элэгдэж хуучирч гагнаж нөхөөд ч засал авахгүй сэмэрсэн даавуу шиг сиймхий болдог.
Яг ийм турбиныг зах зээлээс 30 орчим тэрбум төгрөгөөр худалдаж авах боломжтой. Станцын их засвар, хөрөнгө оруулалт нийт 20 тэрбум төгрөг л болж байгаа тул шинэ турбин авах эдийн засгийн боломж станцад байхгүй гэв.
Станцад тулгамдсан бас нэг том асуудал нь үнсэн сан. Тус станц 2001 онд шинэ үнсэн сан байгуулсан боловч өнөөдөр 60 хувь нь дүүрчээ. Хэрэв үнсэн сангүй бол станц үнсээ хаях газаргүй. Үнсээ хаях газаргүй бол станцын зуухнууд ажиллах боломжгүй. Зуух ажиллахгүй бол станц зогсоно гэсэн үг. Шинэ үнсэн санг 2027 онд ашиглалтад оруулахгүй бол станцын үйл ажиллагаа доголдож эхэлнэ гэсэн үг.
Ийм үнсэн санг байгуулахад хамгийн хурдандаа хоёр жилийн хугацаа орно. Шинэ үнсэн сангийн зураг төслийг хийсэн бөгөөд барихад 40.7 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Станцын удирдлагууд сүүлийн хоёр жилд асуудлаа тавьж хандсан ч улсын төсөвт тусгахгүй хугацаа алдсаар буй аж. Эрчим хүчний тарифын үнэ нэмэгдвэл тулгамдсан тодорхой хэмжээний асуудлыг шийдэх боломж гарахаар байна гэж тэд учирлав.
Боловсон хүчин. Станцын 1100 ажилтнаас жилд 150-170 нь ажлаас гарч байна. Тэтгэвэрт, гаднын байгууллагуудад, уул уурхайн салбарт, гадаад руу гээд урсаж байна. Залуучууд шинээр орж ирсэн сар болоод л гарч байна. 1940-өөд оны тоноглолтой хуучин станцын ажиллах орчин нөхцөл хүндийн дээр цалин багатай. Нарийн мэргэжилтнүүдээс нь уул уурхай, барилгын салбарынхан өндөр цалин амлаж, нийгмийн асуудлыг нь шийдээд аваад явчихдаг.
Станцын зуухнуудыг олон үзүүлэлтээр тааруулж, хаана нь ямар хэмжээний илч өгөх, хасах зэргээр галаа тохируулдаг ийм нарийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн зах зээлээс олох боломжгүй. Тиймээс станц одоогоор нарийн мэргэжлийн 29 ажилтны дутагдалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. ДЦС-3 станцын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангахын тулд дараах арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж Ерөнхий инженер Н.Чимэддорж онцлов. Үүнд,
- Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, найдвартай эрчим хүчээр хангадаг болох.
- Мэргэжилтэй ажилтнуудыг бэлдэж сул орон тоон дээр ажиллуулах.
- Дулааны эрчим хүчийг өөрийн өртөгт нь хүргэе гэсэн зорилготой.
- Цалингаа нэмэх шаардлага тулгарч байна.
Л.БӨХБОЛД: ЦААШИД ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДСЭН Ч СТАНЦУУД ХАНГАЖ ЧАДАХГҮЙ
Үйлдвэрлэлийн албаны дарга Л.Бөхболд, Дулааны гуравдугаар цахилгаан станцын хувьд 2023-2024 оны өвлийн ачаалалд үндсэн тоноглууруудаа 120 хоног тасралтгүй ажиллуулсан. Энэ нь маш их эрсдэл үүсгэдэг. Зуух 60 хоног, турбин 45 хоногт урсгал засвар хийх ёстой байдаг.
Энэ засварыг хийхгүйгээр өнгөрсөн өвлийн ачааллыг авсан. Энэ өвлийн хувьд байдал дахин давтагдана. Магадгүй ТЭЦ III-д эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 МВт, Улаанбаатар хотын төвд дулааныг 31 хувь, уурыг 47 хувь авч буй хэрэглэгчид бүгд цахилгаан, дулаангүй болно гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Энэ эрсдэлийг үүсгэхгүйн тулд бид өвлийн бэлтгэл ажлыг тодорхой хэмжээнд ханган ажиллаж байна.
220 тонн уур үйлдвэрлэдэг зуухыг 13.6 тэрбум төгрөгийн засвар хийх нормтой байдаг. Гэтэл бид байгаа төсөвтөө тааруулж 5.5 тэрбум төгрөгөөр хэсэгчилсэн засвар л хийж байна. Хэсэгчилсэн засвар хийж өвлийн ачааллыг давах нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй байна.
Өнөөдрийн байдлаар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 98 хувьтай явж байна. Энэ нь өмнөх онуудын төлөвлөгөөний гүйцэтгэлтэй харьцуулахад өндөр хувь мэт боловч хийх ажил нь багассан. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгөгүйгээс болоод зарим ажлууд хасагдсан.
-Өнгөрсөн өвлийг цахилгааны хязгаарлалт хийж давсан. Энэ өвөл танай станц ямар түвшинд ажиллахаар байна вэ?
-“Урьдчилж мэдэгдэхгүй цахилгаан тасаллаа” гэж хэлдэг. Урьдчилж хэлэх боломжгүй гэнэтийн ачаалал гардаг. Орой нэгэн зэрэг бүгд цахилгаан хэрэгслээ залгавал ачаалал ихсэж, чадлын дутагдалд орж болно. Эрчим хүчний системийн үйлдвэрлэл, хэрэглээ нь зэрэг явагддаг онцлогтой. Хэрэв энэ нь зөрвөл давтамж алдагдаж, эрчим хүчний системд аваарын байдал үүснэ. Хэрэглэгчийн хэрэглээ үйлдвэрлэж буй эрчим хүчнээс илүү гарвал шууд тасалдаг тул урьдчилан мэдэгдэх боломжгүй гэж үүнийг хэлж байгаа юм.
Бас нэг асуудал нь, Эрчим хүчний системд гэмтэл гарвал давтамжаа барихын тулд автомат тохируулгын системүүд хүчдэлээ өргөх зориулалттай ажиллаж байдаг. 100МВт-ын генераторыг 80 МВт-аар ажиллуулж, 20 МВт-ыг аюулгүйн нөөцөд хадгалдаг. Шугамд гэмтэл гарвал нөөцөө ашиглана. Тийм нөөц системд байхгүй болсон. Энэ ямар аюултай вэ гэхээр нэг том шугамд гэмтэл гарвал эрчим хүчний систем аюултай байдалд орно.
Нөгөөх нь бэлтгэл тоноглол. Станц нэг турбиныг бэлтгэлд зогсоож, өндөр даралтад ажиллаж байгаа хуучирсан турбинд гэмтэл гарвал бэлтгэл турбинаа ажиллуулж, гэмтлийг засдаг. Гэтэл өнгөрсөн хавар нэг турбин ашиглалтаас гарснаас хойш одоо нөөц тоноглолгүй ажиллаж байна. Энэ бол маш том эрсдэл. Ачаалал тулсан энэ үед гэмтэл гарсан тохиолдолд хэрэглэгчийг хязгаарлахаас өөр аргагүй.
Цахилгааны хязгаарлалтыг хэрэглэгчид өнгөрсөн жил ойлгосон байх. Дээр нь дулааны хязгарлалт хийх эрсдэл хоолойд тулчихаад байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, гадаа -30 хүрэхэд бид усыг 120 градус хүртэл халаах ёстой. Тэр хэмжээнд хүргэж халааж чадахгүй. Учир нь уур буюу хүчин чадал хүрэлцэхгүй.
-Станц яагаад ийм хүнд байдалд оров?
-ТЭЦ-3 1968 онд, ТЭЦ-4 нь 1984 онд байгуулагдсан. ТЭЦ-4 -өөс хойш Улаанбаатар хотод эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй. 1984 оноос хойш 40 жилийн хугацаанд хот тэлж, орон сууцны хорооллууд зай завсар үлдээхгүй баригдлаа.
“Социализмын үед түлш, эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлнэ” гэсэн уриан дор ажиллаж 3, 4-р цахилгаан станцыг барьжээ. Эрчим хүчний салбар түрүүлж хөгжиж чадсан тул 40 жилийн ачааллыг нуруундаа үүрч өнөөг хүрсэн байна. Харин өнөөдөр нөөц шавхагджээ. Үүнээс цааш хэрэглээ нэмэгдсэн ч хангаж чадахгүй хэмжээнд хүрснийг станцын удирдлагууд учирлаж, олон түмэнд үнэнийг хэлж байна.