Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун эрчим хүчний салбарт хийж буй үнэ тарифын шинэчлэлийн талаар өнөөдөр /2024.10.29/ мэдээлэл өглөө. ЭХЗХ-ноос үнийн нэмэгдлийг ямар байдлаар хийхээ өргөн хүрээнд судалж, олон хувилбараар тооцоолол хийжээ. Урьдчилсан байдлаар дараах хувилбарыг танилцуулж буй бөгөөд уг хувилбар нь ЭХЗХ-ны албан ёсны шийдвэр болж хараахан гараагүй байгааг тэрбээр танилцуулгынхаа өмнө онцолсон юм.
Тэрбээр, Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан Эрчим хүчний салбарт шинэчлэл хийх Үндэсний хороо байгуулагдаж, бодлогын шинэчлэлүүдийг хийхээр ажиллаж байна. Бодлогын шинэчлэлийн нэг нь эрчим хүчний үнэ тарифийн шинэчлэл юм. Үүнийг бид суурь шинэчлэл гэж харж байна. Бид олон жил үнэ тарифаа өртгөөс бага үнээр зарснаас болж эрчим хүчний салбар хүнд байдалд орсон. Нөхцөл байдал хүндэрснийг нууж хаах юм байхгүй. Цаашид ийм байдлаар явж болохгүй нь ойлгомжтой болсон гэлээ.
-Эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадал өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Эрчим хүчний хэрэглээ 2030 онд 3330 мВт болж, эрчим хүчний чадлын дутагдал 55 хувьд хүрнэ. Цаашид энэ салбар ашигтай ажиллахгүй бол хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхолгүй байна. Эрчим хүчний станцуудыг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхай нийт 493 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, алдагдалтай ажиллаж байна.
2024 онд эрчим хүчний салбар 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллалаа. Сая татаас байдлаар улсын төсвийн тодотголд 131 тэрбум төгрөг орж ирснээр алдагдлын дүн 224 тэрбум болсон. Хэрэв үнэ нэмэхгүй бол алдагдлын хэмжээ улам өснө.
ТООЦООЛОЛ: 50 ам.метр талбайтай орон сууц бүхий 4 ам бүлтэй дундаж өрх
- Цахилгааны төлбөр. Сард дунджаар 220 кВт/цаг цахилгаан хэрэглэж, 36220 төгрөг төлж байна. Шинэ тарифаар дунджаар 15 мянган төгрөг нэмэгдэж, 52 мянган төгрөг төлөхөөр байна.
- Дулааны төлбөр. Сард 42 мянган төгрөг гардаг. Хоёр дахин нэмснээр 84 мянган төгрөг болно.
Халаалтын улиралд эрчим хүчний хэрэглээний нийт төлбөр өрхийн орлогын 3.1 хувийг эзэлж байгаа бол тариф шинэчлэгдсэнээр 5.4 хувийг эзлэхээр байна. Олон улсын дунджаар энэ үзүүлэлт 5-7 хувьтай байдаг. Үүнээс өндөр тарифтай улс орнууд ч бий.
-Эрчим хүчний зохицуулах хороо үнэ нэмэх чиглэлд ямар бодлого барьж байна вэ?
-Бид зөвхөн үнэ нэмэх төдий биш, эрчим хүчний үнийг үйлдвэрлэж буй өртгөөр борлуулдаг болох зорилго тавьсан.
Өнөөдөр нэг кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд, дунджаар 216 төгрөгөөр зарж байна. 29.6 хувиар нэмж, 280 төгрөг болгох санал гаргаж байна. Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээж байна.
Монгол Улс эрчим хүчний дутагдалд орсон энэ үед бид хэмнэлтийн горимд орох зайлшгүй шаардлага үүссэн.
-Тэгэхээр ямар зохицуулалт хийх гэж байна вэ?
-Юуны өмнө үнэ тарифыг үйлдвэрлэлийн өртөгт нь хүргэхийг зорьж байна. Ингэснээр эрчим хүчний салбар, нүүрсээр хангадаг уурхайнууд, төмөр замын тээвэр гурвуулаа алдагдалгүй болно. Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа хангагдана.
-Улсын хэмжээнд хэчнээн айл өрх эрчим хүч хэрэглэдэг вэ?
-Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгч 788 мянган айл өрх байна. Бид айл өрхийн хэрэглээн дээр ялгавартай үнэ тарифыг мөрдөх гэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээнээс хамаарч үнэ тариф өөр өөр байх юм. Сард 150 кВт/цагаас бага эрчим хүч хэрэглэдэг айл өрх 351 мянга байгаа бөгөөд энэ нь нийт хэрэглэгчийн 45 хувь болж байна. Гэр хорооллын хэрэглээ багатай айл өрх, орон сууцанд амьдардаг өндөр настнууд хэрэглээ багатай өрхүүдийн бүлэгт багтаж байна. Тэдгээрийн өрхийн цахилгааны үнэ тарифыг 29.6 хувиар нэмэгдүүлье. Энэ зөвхөн Улаанбаатар хотод мөрдөгдөх үнэ тариф юм.
150 хүртэл, 150-300, 300кВт-аас дээш гэж хэрэглээгээр нь ангилж, их хэрэглэх тусам өндөр үнэ төлдөг шатлалтай болгох гэж байна. Бага хэрэглэдэг бол арай багыг төлдөг зохицуулалтад шилжинэ. Олон улсад хоёр л зарчим байдаг. Их хэрэглэдэг нь их төлдөг, бага хэрэглэдэг нь бага төлдөг. Эсвэл их хэрэглэдэг нь их, бага хэрэглэдэг нь их төлдөг гэсэн хоёр л сонголт байдаг. Монгол Улс эрчим хүчний дутагдалд орсон энэ үед дараагийн эх үүсвэр орж ирэх хүртэл бид хэмнэлтийн горимд орох зайлшгүй шаардлагатай.
-ААН-үүдийн эрчим хүчний хэрэглээний үнэ тарифт ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн бэ?
-Эрчим хүчний зохицуулах байгууллага үүссэн 2002 оноос хойш үнэ тариф нийт 12 удаа өөрчлөгдсөн. 2022 онд ковидын дараах эдийн засгийн хүнд нөхцөлд, компаниудын орлого сайнгүй байсан ч бид ААН-үүдийн тарифыг нэмэхээс аргагүй байв. Харин айл өрхийн тарифыг нэмэлгүй хэвээр үлдээсэн.
2022 онд ААН-үүдэд хэрэглээнээс хамаарч 5000кВт/цаг хүртэлх хэрэглээтэйг 14 хувиар, 5000-аас дээшхийг 28 хувиар, уул уурхайн салбарынхны тарифыг 38 хувиар нэмсэн. Одоо бол ААН-үүдийн хэрэглээнд 5000кВт/цаг гэсэн босго тавихгүй үнэ тарифыг жигд нэмэгдүүлж байна. Бид эрчим хүчний үнэ тарифыг үйлдвэрлэсэн өртөгт нь хүргэх гол зорилго тавьж байна. Ямар ч ашиг тооцоогүй.

-Эрчим хүчний хэрэглээг хянах болон төлбөр тооцооны системд технологийн ямар шинэчлэлүүд хийж байна вэ?
-Эрчим хүчийг бодит өртгөөр нь нийлүүлж эхэлснээр салбар хэрэглэгчдийнхээ өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээнэ. Тухайлбал, Цахилгааны хэрэглээнд ухаалаг тоолуурын систем нэвтрүүлнэ. Ухаалаг тоолуурыг Дарханд нэвтрүүлж эхэлсэн. Зөвхөн тоолуур биш эрчим хүчний сүлжээ нь өөрөө ухаалаг. Хүн байрлалаас үл хамаарч хэрэглээгээ хянадаг, төлбөрөө төлдөг, үйлчилгээгээ алсын зайнаас авдаг дэвшил рүү явах зорилт тавьсан. Эрдэнэт, Багануурын эрчим хүчний сүлжээнд тоолуурыг сольсон, сүлжээгээ банктай холбосноор төлбөр тооцоо хийх асуудал автоматчилагдана.
Дулааны хэрэглээний тарифыг орон сууцны талбайн хэмжээ, эзлэхүүнээр нь тооцдог тул хэрэглэгчдийн дулаанаа хэмнэх сонирхол бага байдаг. Тиймээс дулааны хэрэглээг тоолуураар тооцдог болгоно.
Улаанбаатарт эхний ээлжинд 130-аад мянган хэрэглэгчийг ухаалаг тоолууртай болгоно. Байцаагч айлын хаалга тогшиж явдаг биш алсаас хэрэглээгээ хянаж, төлбөрөө төлдөг болохоос гадна хэрэглэгч хэрэглээгээ агшин бүрд хянах, тохируулах боломж бүрдэх юм.
-Дулааны хэрэглээг хэрхэн хянаж, тариф тооцох вэ?
-Дулааны хэрэглээний тарифыг орон сууцны талбайн хэмжээ, эзлэхүүнээр нь тооцдог. Ингэхээр хэрэглэгчдэд дулаанаа хэмнэх сонирхол бага байдаг. Тиймээс дулааны хэрэглээг тоолуураар тооцдог болгохыг зорьж байна. Улаанбаатар хотод 311 мянган хэрэглэгч байдгийн 0.5 хувь нь л дулааны хэрэглээний тоолууртай. Судалгаа хийхэд нийт хэрэглэгчдийн 49 хувьд дулааны тоолуур тавих боломжтой. 51 хувь буюу хуучны орон сууцуудад тоолуур тавих техникийн боломжгүй гэсэн судалгаа гарсан. Эхний ээлжинд 49 хувьдаа тоолуур тавья, шаардлагатай бол Герман улсад хэрэглэдэг дулаан хэмжих хэрэгслийг нэвтрүүлэх талаар Барилга, хот байгуулалтын яамны түвшинд асуудлаа тавихаар төлөвлөж байна.
Шинээр баригдах орон сууцуудын зураг төслийг дулааны тоолуур, хэмжих хэрэгсэлтэй байхаар төлөвлөх шаардлагатай юм. Хамгийн шударга шийдэл бол хүн өөрийн хэрэглэснийг төлдөг болох явдал. Тарифын реформын хүрээнд ийм шинэчлэл хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Эрчим хүчийг зах үйлдвэрлэлийн өртөг хүргэх нь бидний эхний зорилт. Үүний дараа инфляци, валютын ханш, импортын эрчим хүчний үнэ зэрэг үзүүлэлтүүдэд нийцүүлэн үнийг индексжүүлнэ. Дандаа үнэ нэмэх биш, яваандаа импортын эрчим хүчний үнэ буурвал тарифын үнэ буурах нөхцөлийг хангаж өгнө. Аажмаар эрчим хүчний үнэ тариф зах зээлийнхээ нөлөөллөөр тохируулагддаг болох нөхцөлийг хангах нь бидний дараагийн шатны ажил.
-Эдгээр шинэчлэлүүдийг хийснээр салбарын эдийн засагт ямар үр дүн гарахаар тооцоолол байна вэ?
-Олон үр дүн гарна. Эрчим хүчний салбар зах зээлийн зохицуулалтдаа шилжвэл хөрөнгө оруулагчид орж ирнэ. Шинэ эх үүсвэрүүд баригдана, станцууд одоо ашиглаж буй хуучисан тоног төхөөрөмжүүдээ шинэчлэх боломж бүрдэнэ.
Эрчим хүчний салбар эдийн засгаа тэтгэгч, хөтлөгч салбар байх ёстой юм. Эрчим хүчээ хэрэглэгчдэд бодит өртгөөр нь нийлүүлж эхэлбэл станцуудын урт хугацааны урт хугацааны өр зээлүүд төлөгдөх боломж бүрдэнэ. 2027 он гэхэд эрчим хүчний салбарын хуримтлагдсан өр төлбөр бүрэн барагдана. Нүүрсний уурхай, төмөр зам үйл ажиллагааны алдагдалгүй болно. Эрчим хүчний салбар татаасгүй болно. Энэ бол хамгийн чухал үр дүн юм.