УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн 2021 онд үүсгэн байгуулсан Иргэний оролцооны нэгдэл нам 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлав.
Сайд асан Ц.Оюунгэрэл 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзсан. Тэрээр "Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил 1 сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. АН шиг баруун төвийн үзэлтэй, хүмүүсийг бүх шатанд ялгахгүй жигд хамруулж чаддаг намыг байгуулахыг хүсэж байна. Тиймээс МАН, ХҮН, МАХН шиг зүүнийг баримтлахгүй” гэсэн юм.
Иргэний оролцооны нэгдэл намын онцлог:
1. Улс төрд залуусын оролцоог нэмэх. Одоо ихэвчлэн танил талтай, мөнгөтэй байх шаардлагатай байдаг. Тиймээс ямар нэгэн дарга, боссгүйгээр ердөө апп-аар өөрийгөө танилцуулаад бүртгүүлж болох технологийг хөгжүүлж байна. Хэзээ ч, хаанаас ч, хэн ч намд элсэж болно гэсэн үг.
2. Эмэгтэйчүүдийн оролцоо буюу жендэрийн тэгш байдал. Эмэгтэйчүүдийн оролцоог хангахын тулд доод тал нь 30 хувийн квот бий болгоно.
3. Жирийн гишүүн жилийн татвар төлнө. Харин улс төрийн амбицаар явах хүсэлтэй нь хуримтлал үүсгэж нэг хувийн татварыг төлнө.
4. Ёс зүйн асуудал. Улс төрийн намын хуулиар нам, төрийн ажил салсан байх ёстой. Тиймээс төрд ажиллах ёс зүйн бэлтгэлийг нам дотроо маш сайн хийхээр төлөвлөж байна. Олон хүний ёс зүйг нэг дор зохицуулах боломжгүй учир үүнд яалт ч үгүй блокчэйн системд суурилсан, оноо өгөх арга барилаар шийдвэрлэх шаардлагатай юм.
5. Мэдээллийн ил тод байдал. Намын маш олон процесс хаалттай байдаг. Дотоод мэдээллийг олж авах гэж нэг ахдаа наалдаж, бүлэг үүсгэдэг байдал түгээмэл. Дунд шатны намд мэдээллийн хаалттай байдлаас үүдэн, мөнгө төлж мэдээлэл өгдөг брокеруудтай болсон байдаг. Тиймээс манай намд мэдээлэл жигд хүртээмжтэй байх болно. Гар утаснаасаа улс төрийн үйл ажиллагаанд орж болно.