Хойд Зимбабве дахь арслан, заан амьдардаг газар нутагт тав хоног амьдарсан хүүг эсэн мэнд олжээ.
Тинотенда Пуду хэмээх хүү гэрээсээ 23 км хол зайд байрлах аюултай бүс нутагт тооцогддог Матусадонагийн Байгалийн Хүрээлэнд төөрсөн байна.
Хүү арслан архирах чимээ, дэргэдүүр нь заан өнгөрөх шөнүүдийн дунд хадтай газар хоноглон, зэрлэг жимс идэн тав хоногийг өнгөрөөсөн гэжээ.
Матусадонагийн хүрээлэнд 40 орчим арслан байдаг бөгөөд өмнө нь Африкийн хамгийн их арслангийн тоо толгойтой газруудын нэгд тооцогддог.
Хүү байгальд амьдрах мэдлэг, ур чадвараа ашиглан зэрлэг амьтадтай зэрэгцэн оршиж, амиа авч гарсан байна. Хүү зэрлэг жимс идэж, ус уухын тулд голын ёроолд модоор жижиг нүх ухаж, ус гаргаж авч байжээ. Энэхүү ур чадварыг хуурайшилт ихтэй байдаг нутагт хүүхдүүдэд заадаг байна.
Орон нутгийн Няминями овгийн иргэд хайгуулын баг хүүг гэр лүү нь чиглүүлэх зорилгоор өдөр бүр бөмбөр нүдэж дуу чимээ гаргаж байв. Гэвч эцэст нь байгаль хамгаалагчид хүүг олсон байна. Хүүгийн амь зогоож байсан газарт хирс, заан, усны үхэр, арслан, зээр зэрэг амьтад амьдардаг. Нийгмийн сүлжээнд олон хүмүүс хүүгийн тэсвэр хатуужлыг магтан сайшаажээ.
Эх сурвалж: BBC