УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүдтэй өнөөдөр уулзаж, өнгөрсөн хагас жилийн хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулан, асуултад хариулав.
Тэрээр архитектор, хот төлөвлөгч мэргэжилтэй тул нийслэлийн түгжрэл, шинээр байгуулах хотуудын төлөвлөлт, баримт бичиг боловсруулахад оролцон ажиллажээ. Мөн Монгол-Японы парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг.
ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ИРГЭДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХИЙГ ХААЖ БОЛОХГҮЙ, ТЭДЭНД АЖИЛ ХИЙХ ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГОХ ЁСТОЙ
-Юуны өмнө улсын төсөвтэй холбоотой өөрийн саналыг хэлье. 2025 оны улсын төсвийн төслийг саяхан баталлаа. Олон удаагийн хэлэлцүүлэг өрнөв. Бид төсвөө батлахдаа үр дүнд суурилдаг болох шаардлагатай байна. Сангийн яамнаас боловсруулан өргөн барьсан төсөлд төсвийн зарлагын шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг хольж бичсэн тохиолдлууд байсан.
Жишээ нь, АТГ-ын төсвийн “Үр дүн” хэсэгт авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэжээ. Зүй нь, авлигын индексийг хэдэн хувиар бууруулах зорилтоо тоогоор илэрхийлэх ёстой. Авлигатай тэмцэх ажлыг угаасаа энэ байгууллага хийх үүрэгтэй. Энэ мэтээр төсвийн жил дууссаны дараа ямар үр дүнд хүрэхээ эхнээсээ тодорхой бичих шаардлагатай. Түүнээс хоёр тэрбум төгрөгөөр нэг байр барихаар төлөвлөж, бүх зардлаа гаргасныг төсөв хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. Энэ өөрчлөлтийг оруулах санал хэлсэн ч 2025 оны улсын төсөвт багтааж чадсангүй.
Ер нь манай улсын төлөвлөгөөний бичиг баримтууд үр дүнд суурилаагүй. Ийм төсөл, арга хэмжээ хэрэгжүүлбэл сайхан болно гэдэг. Уг нь ийм үр дүнд хүрмээр байна гэж эхлээд үр дүнгээ ярих ёстой. Ингэж эрэмбэлбэл төсвийн үр нөлөө нэмэгдэнэ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны төсвийн төсөлд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зардал тавьжээ. Үр дүнг нь зөвхөн РМ 2.5 тоосонцрын хэмжээгээр хэмжинэ гэж бичсэн байв. Гэтэл агаар бохирдуулагч бусад эх үүсвэр болох РМ 10, азотын хий, хүхрийн давхар ислийг огт дурдаагүй байв. Учрыг нь асуутал бид хэмждэггүй гэж хариулсан.
Төсөвт бичсэн бүх мөнгөө зарцуулах нь сайн гүйцэтгэл биш. БНСУ-д арваад жилийн өмнөөс үр дүнд суурилсан төсөв рүү шилжжээ.
Яамд төлөвлөгөө зохиох ажилд хамаг цагаа зарцуулж, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хүний нөөцийн боломжгүй байна.
Хот төлөвлөлтийн тухайд сүүлийн 20-иод жилд нэгдсэн төлөвлөлттэй байх ёстой гэж үзэх боллоо. Хот байгуулалт, барилгын яам хүн ам, нутагшил, суурьшлын болон бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө гаргаж, цэвэр бохир усаа хариуцдаг. Эрчим хүчний яам цахилгаан дулаан, дэд станцуудаа, Засгийн газар газар зохион байгуулалтаа, Зам тээврийн яам нь зам гэх мэтээр хариуцаж, нэгдсэн төлөвлөлтгүй болжээ. Хотын захиргаа хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мөн гаргадаг.
Иймд эдгээр байгууллага нэг, нэгдсэн төлөвлөгөөтэй болбол хэрэгжүүлэхэд хялбар болно. Яамд төлөвлөгөө зохиох ажилд хамаг цагаа зарцуулж, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хүний нөөцийн боломжгүй байна.
Ямар төлөвлөгөө байх ёстой вэ гэвэл улсын, хотын, орон нутгийн хэмжээний гэсэн гурван давхарга бүхий төлөвлөгөө байна. Улсын хэмжээнийх нь Бүсчилсэн хөгжлийн, хотуудад хот суурины, аймгууд газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй байна.
Манай улс 20 гаруй аж үйлдвэрийн парктай. Зарим нь цэвэр устай ч бохир усгүй гэх мэт нэгдсэн төлөвлөлтгүй өнөөг хүрчээ. Японд бол Дэд бүтцийн яам нь ус, цахилгаан гэх мэтийг бүгдийг нь нэг дор төлөвлөдөг. Бид улсаараа нэг төлөвлөгөөтэй болж, нэг чиг рүү харахгүй бол Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжихгүй.
20 минутын хотыг анх санаачилсан хүн нь Хан-Уул дүүргийн Засаг дарга асан, одоо УИХ-ын гишүүн болсон Ж.Алдаржавхлан юм билээ. Хамгийн анх 1900-аад оны эхээр Америкт энэ зарчмын дагуу 6000 хүнтэй дүүрэг бүрд сургууль, цэцэрлэг, сүм байх ёстой гээд барьж эхэлсэн.
Оросууд үүнийг микро район гэж нэрлэж, манайд Гурав, Дөрөвдүгээр хорооллыг энэ аргачлалаар байгуулсан. Гэвч сүүлийн жилүүдэд төлөвлөлт алдагдсан тул Нью-Йорк, Лондон хотууд түгжрэл, агаарын бохирдол гэх мэт асуудлуудтай нүүр тулан, одоо буцаад 20 минутын хот төлөвлөлт рүү чиглэж байна.
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ АВЛИГЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН
Би Хот байгуулалтын тухай, Барилгын тухай болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Хот байгуулалтын биш Хот төлөвлөлтийн хууль болгон нэрийг нь өөрчилнө. Одоогийн хуульд төр хот байгуулах мэтээр бичжээ. Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтран ажиллах шаардлагатай.
Японы нэг хотын жишээг танилцуулъя. Хотоо 12 бүсэд хуваагаад бүс бүрээ өнгөөр ялган буддаг. Аль бүс орон сууцны хороолол байх, тэнд байшингууд нь хэдэн давхар байх, хаана аж үйлдвэрийн бүс байх вэ гэдгийг шийддэг. Хоолны газар байгуулах бол зөвшөөрөл авах шаардлагатгүй. Харин бүртгүүлдэг. Хотын захиргаа нь газрын зургаа хараад хаана хуушуур, шорлог хийж болох, болохгүйг л хэлдэг. Хот төлөвлөлт иргэдийн эдийн засгийн эрхийг хааж болохгүй, тэдэнд ажил хийх эрх чөлөө олгох ёстой. Стандартаа баталсан бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үздэг.
Гэтэл манайд бизнес эрхлэгчид олон зөвшөөрөл авдаг. Барилга барихдаа архитектур төлөвлөлтийн даалгавартаа зөвшөөрөл авдаг, загвар зургийн, барилгын зөвшөөрөл авдаг. Барилга хөгжлийн төв салбарынхаа хөгжлийг боомилогч, авлигын үүр болчихсон. Энд 15 хүн л ажиллдааг атлаа жилд 5200 зураг төслийг шалгадаг. Барилгаа барьсны дараа Улсын комисст хүлээлгэн өгөх гэж бас бөөн бичиг баримт бүрдүүлж, гарын үсэг зуруулдаг. Барилгыг барих явцад огт хянаагүй атлаа барьсных нь дараа хянаад зөвшөөрөл өгөх нь буруу. Хэрэв тэр байшин газар хөдлөлтөд нурвал өнөө зөвшөөрөл олгосон хүмүүс хариуцлага хүлээх ёстой ч ийм механизм байхгүй байна.
Эстонид энэ байшинг энэ хүн зурж, энэ компани барина гэж бүртгэдэг юм байна. Энэ мэтээр чөлөөлчихвөл эдийн засаг тэлнэ, ажлын байр бий болно. Хот байгуулалтын тухай хуульд энэ өөрчлөлтийг оруулна.
АГААРЫН БОХИРДЛЫГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ВЭ?
Лондон утаагаа яаж бууруулсан бэ гэвэл зургаан баганатай бодлого хэрэгжүүлжээ. Эрэлтийг дэмжих буюу орон сууц худалдан авах иргэдийг урамшуулах бодлого манайд ипотекийн зээлийн бодлогоор дамжин хэрэгжиж байна. Гэтэл нөгөө талдаа нийлүүлэлтийг дэмжих буюу барилгын компаниудаа дэмжих ажил орхигджээ.
Үнэ өсөх хэрээр орон сууц худалдан авах боломжтой айлууд буурсан.
Тэдэнд хөнгөлөлттэй зээл гэх мэт дэмжлэг үзүүлээгүй тул орон сууцны үнэ өссөөр байна. Үнэ өсөх хэрээр орон сууц худалдан авах боломжтой айлууд буурсан. Арван жилийн турш ипотекийн зээл өгсөн ч гэр хорооллын өрхүүд буурсангүй.
Барилгын олон компани ЖДҮ-ийн түвшинд байна. Гэтэл тэдэнд ЖДҮХС-гаас огт зээл өгдөггүй юм байна. Хөдөө аж ахуйн салбарынхан л энэ зээлийг авдаг. Энэ сангийн зээл ч буурч, одоо өмнөх зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгож байна. Би Ж.Энхбаяр сайдад ЖДҮХС-ийн нийт зээлийн 30 хувийг барилгын жижиг компаниудад олгодог болох саналаа илэрхийлсэн.
Энэ сангаас зээл авсан ААН-үүд өнгөрсөн онд 5300 ажлын байраа хадгалжээ. Энэ онд энэ тоо 7000 ажлын байр болж өснө. Энэ сангаас олгосон ямар хэмжээний зээлээр нэг ажлын байрыг хадгалж байгааг асуухад 7 сая төгрөг гэсэн. Энэ муу үзүүлэлт биш. Энэ нь ЖДҮХС-гийн зээлийн нэг шалгуур үзүүлэлт болох ёстой.
Зургаан баганын нэг нь барилгын чанар. Манайд барилгын стандарт, дүрэм журмуудыг хангалттай их баталсан юм билээ. Би гэр хорооллын 100 гаруй айлаар явж судалгаа хийхэд тал нь хашаандаа байшин барьж амьдрах хүсэлтэй байв. Үлдсэн тал нь орон сууц руу нүүх бодолтой байв. Хашаандаа амьдрах хүмүүсийг эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байшинтай болохыг нь дэмжих шаардлагатай.
Энэ чиглэлээр би Монголбанк, арилжааны банкныхантай уулзсан. Ногоон барилга гэхээр сайн дулаалгатай, халаалтандаа эрчим хүч зарцуулдаггүй, ухаалааг агааржуулагчтай, өндөр битүүмжлэлтэй буюу доторх агаарыг гадагш гаргахгүй байх ёстой юм. Энэ технологи олон жилийн өмнө хөгжсөн.
Хүмүүс ногоон барилга гэхээр л их үнэтэй гэдэг. Энэ байшинг нэвтрүүлэхийн тулд Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулна. Жилд 1000 орчим барилга барих зөвшөөрөл авч, түүнээс 700-г барьж байна. Зураг төсөл боловруулсан, гүйцэтгэсэн компаниуд өөрсдөө захиалагчийн хяналт тавьдаг болох заалтыг шинэ хуульд хуулж, хаврын чуулганаар өргөн барина. Төр бүртгэх ажлыг л хийнэ. Хариуцлага хүлээхгүй бол төр хянах ёсгүй.
Гэр хорооллын нэг өрх дэд бүтцэд холбогдоход 80 сая төгрөгийн зардалтай. Үүний 30 сая төгрөгийг төр өгөөд, үлдсэнийг нь иргэд хариуцвал олон өрх дэд бүтцэд хурдан холбогдоно. Гэвч энэ санал 2025 оны төсвийг хэлэлцэх үеэр дэмжигдээгүй.
Бас нэг санал байгаа нь эрчим хүчний хэмнэлтийн хувийг зээлийн хүүтэй уялдуулах. Одоо ногоон зээлийн жилийн хүү 12 хувь байна. Хэрэв та 50 хувийн эрчим хүч хэмнэдэг байр баривал зээлийн хүүнийхээ талыг нь буулгана гэсэн үг юм. Тэгэхээр ипотекийн, жилийн 6 хувийн хүүтэй адил болно.
Ногоон зээл, хэрэглээний зээлийн хугацаа адилхан, 30 сар байна. Ногоон зээлийн хугацааг 60 сар болгох боломжтой.
Гэвч банкууд цахилгаан бараа зарах буюу хэрэглээний зээл түлхүү өгөх сонирхолтой байна. Ингээд ажлын байр нэмэгдэхгүй. Иймд би банкуудад ногоон зээл олголтоо 40/40/20 хувь болгох санал тавьсан. Нийт зээлийнхээ 40 хувийг дулаалгад, цахилгаан бараанд 20, цахилгаан машинд 40 хувийг олгох. Банкууд ямар хариу өгсөн гэхээр ам.доллараар эх үүсвэр татаж, Монголбанканд своп хийлгэхэд 5.5-6 хувийн шимтгэл төлдөг юм байна. Үүнийг бууруулбал боломжтой гэсэн. Энэ нь боломжтой эсэхийг судална.
Мөн ногоон зээл, хэрэглээний зээлийн хугацаа адилхан, 30 сар байна. Ногоон зээлийн хугацааг 60 сар болгох боломжтой. Дулаалгын материалыг импортын болон НӨАТ-аас чөлөөлбөл иргэдэд хэрэгтэй ч Сангийн яамтай зөвшилцөх шаардлагатай.
Би хүмүүстэй уулзахаар төр дэмжээч гэж их хэлэх юм. Энэ их буруу хандлага. Жишээ нь Барилгын хүрээлэнтэй болох санаачилга гарсан. Төрийн нэг байгууллага, нэг дарга, нэг зөвшөөрөл л нэмэгдэнэ шүү дээ. Төр бүхнийг хийж, улс хөгжихгүй.
МАШИНАА УНАМААР, ГЭХДЭЭ ТҮГЖИРМЭЭРГҮЙ БАЙНА ГЭДЭГ. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ БОЛОМЖГҮЙ
Хүмүүс машинаа унамаар байна. Гэхдээ түгжирмээргүй байна гэдэг. Харамсалтай нь энэ боломжгүй. Машин байгаа цагт түгжрэл буурахгүй. Нийслэлд Бага тойрууд ажлын байр хамгийн ихээр нягтаршжээ. Иймд хэдий авто замууд шинээр барьсан ч Бага тойруу руу орох гарах замууд дээр дахин түгжирнэ. Иймд нийтийн тээврээ хөгжүүлэх, дугуйн болон явган хүний зам тавих нь зөв.
Мөн орон зайгаа тэлэх шаардлага бий. Энхтайваны өргөн чөлөөний дагуу гуравдугаар эгнээний замаар BRT автобус явбал түгжрэл буурна. Одоо автобус нэгдүгээр эгнээгээр явж байгаа тул түгжрэл буурахгүй байна. Автобус буудал руугаа орж чадахгүй, бусад машинаа хаачихдаг. Метро дор хаяж таван жилийн дараа ашиглалтад ороход BRT-г хотын хойш нь зөөнө. Энэ автобус хямд тул давуу талтай.
Мөн нийтийн тээврийн салбарт их өгөгдөл ашиглан, чиглэлээ оновчлох, автобусны чиглэлийг буудал бүрийн нэрээр биш, газрын зураг дээр зургаар харуулах гэх мэт ажлуудыг хийнэ. Нийслэлийн нийтийн тээврийн газартай байнга холбоотой байж, хамтран ажиллаж байна. Тус газарт би 13 зөвлөмж өгсөн юм.
МОНГОЛ-ЯПОНЫ ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Монгол-Японы парламентын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахалдаг энэ бүлэгт 20-иод гишүүн бий. УИХ-ын зарим гишүүн ийм бүлэгт багтахаар аялж зугаална гэж ойлгодог.
Би сүүлийн арваад жилийн турш Япон-Монголын хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан. Аливаа хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд нэг нь манлайлахгүй бол хөгждөггүй. Цаашид хоёр улсын харилцааг хөгжүүлэхдээ өндөр технологи (хиймэл оюун ухаан, дата төвүүд), боловсрол, эдийн засаг, хүний нөөцийн салбарт илүү төвлөрнө.
Дэлхий даяар 20 сая хүн дижитал нүүдэлчид болжээ. Тэдний заримыг Шинэ Зуунмод хотод ажиллуулж болно. Шинэ нисэх онгоцны буудалд жилд нийт хоёр сая хүн ирж очиж байна.
Зуунмод хотын интернет хурдан, хиймэл дагуулуудтай, сэргээгдэх эрчим хүч ашигладаг, дата төвүүдтэй байх шаардлагатай.
Японд 8-9-р саруудад их халдаг тул иргэд хойд зүг рүүгээ явдаг. Зүүн Өмнөд Азийн орнуудад 4-5-р саруудад их халдаг. Энэ үед дижитал нүүдэлчид буюу гэрээсээ ажилладаг, мэдээллийн технологийнхон Монголд ирээд ажиллаж болно. Гэхдээ бид гадаадын хөрөнгө оруулагч Монголоос хөрөнгөө татахад, гараад явахад нь 20 хувийн татвар ногдуулдгаа болих хэрэгтэй. Уул уурхайн хөрөнгө оруулагчдад зориулж энэ зохицуулалтыг нэмсэн юм билээ.
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, энэ нь зөвхөн уул уурхайн салбарт үйлчилнэ гэх мэтээр өөрчлөх шаардлагатай. Энэ заалт байхад гаднын хөрөнгө оруулагчид ирэхэд хэцүү.
Шинэ Зуунмод хотын интернет хурдан, хиймэл дагуулуудтай, сэргээгдэх эрчим хүч ашигладаг, дата төвүүдтэй байх шаардлагатай. Дата төвүүдийн нийт зардлын 60 хувийг хөргүүрт зарцуулдаг. Манайд өвөлдөө хүйтэн тул хүйтэн агаараар хөргөж, зардлаа хэмнэж болно. Иймд Япончуудад дата төвүүдээ Монголд байгуулах санал тавина. Дэлхийн томоохон компаниуд дата төвөө Швед, Норвеги руу зөөж байгаа юм билээ.
2016 онд хоёр улс Эдийн засгийн хэлэлцээр байгуулсан ч тус улсын экспорт ихээхэн өслөө. Манайх Японтой алдагдалтай худалдаа хийдэг. Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах хүртэл энэ гэрээний хэрэгжилтийг хэн буюу аль яам хариуцах нь тодорхойгүй байв. Харин Японд ЖЕТРО хэмээх хөрөнгө оруулалтын агентлаг нь хариуцаж, компаниудадаа энэ гэрээний талаар мэдээлэл өгдөг.
Японы нарийн боов үйлдвэрлэгч нэг компани манайхаас цөцгийн тос авахаар хүсэхэд манай томоохон ААН тогтвортой нийлүүлэх боломжгүй гэсэн юм. Хэрэв бид танайд цөцгийн тос худалдвал дотооддоо нийлүүлж чадахгүйд хүрнэ гэсэн. Itoen гэдэг брэндийнхэн чацарганын шүүс хийх гэсэн ч манайх тэдний хүссэн хэмжээнд нийлүүлэх боломжгүй гэсэн юм. Энэ мэт биднээс хамаардаг асуудал бий. Гэхдээ гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсэг байгуулна.
Япон-Монголын бизнес форум жил бүрийн наймдугаар сард болдог ч манай талаас төрийг төлөөлөн хэн ч оролцдоггүй юм билээ. Гадаад харилцааны яам энэ бол эдийн засгийн асуудал гэдэг. Одоо Эдийн засаг, хөгжлийн яам гадаад худалдааг хариуцах болсон учир эзэнтэй болсон.
ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДАА ТАТАХ ТАЛААР
Тэд Монголдоо ирж, гарааны бизнес эрхэлбэл 300 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгодог болбол тэд нутагтаа ирж, сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх боломжтой. Тэднийг тэндээ байг гэх мэтээр ад үзэж ер болохгүй.
Монголд байгаа залуусаа ч гадагшаа гарч ажиллахад нь туслах ёстой. Жишээ нь манайд өвөл барилгын ажил багасдаг. Энэ үеэр барилгачид Японд очоод түр хугацаагаар ажиллах боломжтой. Хоёр улсын хамтарсан компани байгуулбал тэдэнд виз олгоно.
Манай улсад япон машин, тэр дундаа Тоёотагийн машин их. Том компаниуд нийгмийн хариуцлага өндөртэй болсон тул хог хаягдлаа өөрсдөө татан авч, боловсруулах, устгахад анхаардаг болсон. Тоёотагийн машиныг “Иточү Монгол” гэх компаниар дамжуулан “Таванбогд”, “Мөнх хада” компаниуд борлуулдаг.
Тоёотагийн толгой компани нь авто машины хог хаягдлаа шийдээч гээд борлуулж буй компаниудаа шахдаг ч Монголд стандарт батлаагүй, хариуцуах газар байхгүй гэх мэт тайлбар хэлдэг юм билээ. Би энэ асуудалд анхаарна. Автомашины хог хаягдлыг хэрхэх тухайд Байгаль орчны яам болон Зам тээврийн яамд бие биерүү гээ шидээд, чи хариуцах ёстой гээд байдаг. Нийслэл болохоор яамд журам батлах ёстой гэдэг.
ХИЙН ХЭРЭГЛЭЭ РҮҮ ШИЛЖИХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Хотын удирдлагууд гэр хорооллын зарим өрхийг хийн хэрэглээ рүү шижлүүлэх талаар ярьсан. LNG хийг хэрэгэлэхийн тулд шугам татна. LPG хийг баллоноор зөөх тухай судалж байгаа юм билээ. LPG хийг хэрэглэхээр чийг их гарч, байшингийн хананд чийг шингэнэ. Өвөл дотор +20, гадаа -30 градус хүйтэн байгаа. Иймд чийг хөлдөж, тэлдэг. Хавар болохоор гэсдэг. Энэ маягаар хэсэг хугацааны дараа байшин нурдаг. Англи, Германд ийм тохиолдлууд гарсан. Энэ хийг ашиглахаас өмнө барилгуудын дулаалга, битүүмжлэлийг сайжруулах шаардлагатай.
ШИНЭ ХАРХОРУМ ХОТОД 3000 ГА-Г БАРИЛГАЖУУЛАХ БОЛОМЖГҮЙ
Улс төрчид өөрийн өвийг үлдээх хүсэлтэй байдаг. Ерөнхийлөгч бүр хот барих моод гарав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн Шинэ Хархорум хотын төслийн Ажлын албаны дарга нь мэргэжлийн хүн, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор гурван удаа ажилласан Н.Нацагдорж гэж хүн. Түүнээс өнөөгийн Улаанбаатар яагаад ийм болсныг асуух хэрэгтэй.
Эрэлтийн тухайд хот байгуулалтад масштаб хамгийн чухал. Ямар хэмжээтэй газарт хот байгуулах вэ гэсэн үг юм. 2050 он гэхэд Хархорум хотод 500 мянган хүн амьдарна гэдэг. Бид өөрсдөө хот байгуулж үзээгүй учраас энэ талын төсөөлөлгүй. 180 мянган га-гийн 3000 гаг барилгажуулна гэсэн. Энэ боломжгүй юм. Бид үндэстнээрээ зүтгээд зүтгээд арван жилд 100 гаг л барилгажуулна. Тэгэхээр 50 га-г Хархорумд, 50 га-г Ханбогдод гэх мэтээр хуваарилах хэрэгтэй.
Улаанбаатарын ерөнхий архитектороор гурван удаа ажилласан Н.Нацагдоржоос өнөөгийн Улаанбаатар яагаад ийм болсныг асуух хэрэгтэй.
Хятад, Казахстан, Индонез, БНСУ гэх мэт биднээс хамаагүй том эдийн засагтай, ажиллах хүчтэй улсуудтай харьцуулаад байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Би үүнийг хэлэхээр “Ахын дүү хөрсөн дээрээ буу, манай эдийн засаг сайжирна” гэсэн. Би харин өөрсдөд нь хөрсөн дээрээ буу гэмээр байна. Баахан цаас “үйлдвэрлэж”, үргүй зардал гаргана. Энэ хотын зураг төсвийн зардал нь 30 тэрбум төгрөг шүү дээ.
Дархан, Эрдэнэт хотууд 200 мянга, Багануур 100 мянган хүнтэй хот болох боломжтой. Ханбогд усны нөөц бага тул том хот болохгүй. Шинэ Зуунмод хотыг мөн 3000 га-д барина гэхэд нь би барилгын бүх компанийнхаа хүчин чадал, Яармагийг хэдэн жилд барилгажуулснаа тооцоорой гэж хэлсэн.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.