Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр /2024.06.12/ тохиож байна. Энэ хүрээнд ХНХЯ-аас хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Үндэсний статистикийн хороо 2021-2022 оны хооронд хүүхдийн хөдөлмөрийн судалгааг улсын хэмжээнд зохион байгуулсан. Тус судалгааны үр дүнгээр манай улсад хөдөлмөр эрхэлдэг 5-17 насны 138.5 мянган хүүхэд байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин улсын хэмжээнд 16.3 хувьтай байгаа юм.
Хэрэв хүүхэд бага наснаасаа, хэт их цагаар эсвэл бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд, хөгжил, боловсорч сурахад нь нөлөөлөхүйц ажил эрхэлдэг бол энэ нь хүүхдийн хөдөлмөр болно.

Үүнээс хот суурин газарт хөдөлмөр эрхэлж буй нь 10.2 хувь байгаа бол хөдөө орон нутагт хүүхдийн хөдөлмөр эрхлэлт илүү өндөр буюу 30 хувьтай байна.
Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдүүдийн 42 хувь буюу 58.2 мянга нь аюултай ажил эрхэлж байна гэсэн үр дүн гарчээ. Түүнчлэн хөвгүүд охидыг бодвол эдийн засгийн үйл ажиллагаанд ихээр оролцох хандлагатай байна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан, Өнгөрсөн онд хүүхдийн эрхийн улсын байцаагч нар хянан шалгалт хийж, хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж буй 618 хүүхдийг илрүүлж, хариу үйлчилгээ үзүүлсэн.
Он гарсаар буюу эхний хагас жилийн байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн хөдөлмөрийн асуудалтай холбоотой 94 дуудлага мэдээлэл ирсэн. Уламжлалт мал аж ахуйтай холбоотой хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, унаач хүүхдийн асуудал зэрэг нь нэг аймагт гардаг асуудал биш, 21 аймаг 330 сумд гардаг учир тэр бүр хүрч ажиллах боломж байдаггүй.
Иймд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хороо, сумдад хүүхэд, гэр бүлд чиглэсэн мэргэжлийн нэг байршилтай болохоор тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хороо, сум бүрт нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын олон нийтийн байцаагчид ажиллана.
Ингэснээр сум, хороонд буюу анхан шатандаа хүүхэд хамгаалал, хөдөлмөрийн эрхтэй холбоотой асуудлуудад тухай бүрт нь хүрч ажиллана гэж харж байна гэв.
Нийслэлийн ХГБХХГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын хэлстийн дарга Б.Оюунтуяа, 2023 оны байдлаар нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 69 хүүхэд бий. Бид хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж, гэр бүлийн нөхцөл байдалд нь үнэлгээ хийдэг.
Үүнээс харахад эдгээр хүүхдүүд бүгд сайн дурын үндсэн дээр, өөрийн үндсэн үүрэг болох суралцах үйл ажиллагаанаас хөндийрөхгүйгээр гэр бүлдээ тус дэм болох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд байдаг.
Хурдан морь унаач хүүхдийн асуудал нь зарим талаар маргаантай байдаг ч манай улсын хувьд тодорхой эрх зүйн зохицуулалтаар зохицуулсан зүйлүүд байдаг. Тухайлбал уралдаанд оролцож, морь унах хүүхдийн насыг 8-аас доошгүй байлгаж, уралдаан болох хугацааг хуулиар зохицуулсан байдаг гэлээ.
Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалттай ЭНД дарж танилцах боломжтой.

Энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын /ОУХБ/ 182 дугаар конвенц батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа онцлог болж байна.
Энэ хугацаанд ОУХБ-ын бүх гишүүн орон уг конвенцод нэгдэн орсон нь амжилт боловч дэлхий даяар 160 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 79 сая нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд болох хүнд, хортой нөхцөлд хөдөлмөр эрхэлж байна.