2024 оны эхний 11 сард БНХАУ-ын зэсийн баяжмалын импорт ердөө хоёр хувиар өсжээ.
Худалдааны зөрчил, эрэлтийн динамикаас шалтгаалан 2025 онд суурь металлуудын үнийн чиглэл төмрийн хүдэр, гангийн үнээс ихээхэн зөрүүтэй байх төлөвтэйг “BloombergNEF” шинэ төсөөлөлдөө онцолсон байна.
Ерөнхийдөө 2024 онд энэхүү зах зээлд тулгамдаж байсан нийлүүлэлт, эрэлт, үнэ, худалдааны сорилтууд энэ онд ч мөн хадгалагдах төлөвтэй гэж үзжээ.
“BNEF”-ийн тооцоолсноор 2025 онд зэсийн үнийн дээд төлөв тонн нь 15 мянган ам.доллар байхаар байна. Одоогоор тонн нь 9000 орчим ам.доллар байгаа зэсийн үнэ ийнхүү өсөхөд нийлүүлэлтийн эрсдэл болон эрэлтийн эерэг төлөв түлхэц болох шинжтэй байгаа аж.
Зэсийн зах зээлд анхаарал хандуулах бас нэг өөрчлөлт нь зэсийн баяжмал нийлүүлэгчдээс зэс хайлуулах үйлдвэрүүдэд төлдөг боловсруулалтын төлбөр байна. 2024 онд нийлүүлэлт сул байсны улмаас БНХАУ-ын зах зээлд импортын баяжмалд ногдуулсан төлбөрийн дүн 88 хувиар буурчээ.
2024 оны нэгдүгээр сараас 11 дүгээр сарын хооронд БНХАУ-ын зэсийн баяжмалын импорт өмнөх оноос ердөө хоёр хувиар өссөн байна. Харин 2023 онд ижил хугацаанд найман хувиар өсөж байснаас харвал зэсийн хүдэр болон баяжмалын нийлүүлэлтийн тодорхойгүй байдал үргэлжлэх дохио болж байна гэж “BNEF” онцолжээ.