gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

У.Хүрэлсүх: Анхны Ерөнхийлөгч, азай буурал ах Тантай танилцсан дурсамж одоо ч тодхон байна

А.Номин
Улс төр
2025-01-24
47
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүн Пунсалмаагийн Очирбат Тантай монгол төр, Монголын ард түмэн өнөөдөр гүн хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэж байна.

Эрхэм хүмүүн Таны гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хайртай дотно хүмүүст тань монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Та төр улсынхаа тэргүүн, өрх гэрийнхээ өмөг түшиг, үр хүүхдийнхээ ачлалт эцэг, халамжит хань, анд нөхдийнхөө итгэлт нөхөр, шавь нарынхаа ачит багш, ард түмнийхээ соён гэгээрүүлэгч байлаа.

Эрхэм Та эгэл жирийн малчны амьдралаас улсын Ерөнхийлөгч, уул уурхайн инженерээс төрийн сайд, эрдэмтэн, академич хүртлээ төр улсдаа хүчин зүтгэж, төр, түмнийхээ төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан  билээ.

Бүх ард түмнээсээ сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байсан эрхэм Та төрийн томилолт, түмний сонголт, тэнгэрийн цагийн тохиолоор ардчилсан Монгол Улсын анхны хэмээх олон түүхэн үйл хэргийн эзэн байж, улс эх орноо ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай өөрчлөлт, шинэчлэлтийн их үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.

Эрхэм хүмүүн Та улс орныхоо нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүндхэн он жилүүдэд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах комиссын даргаар ажиллаж, удирдан батлуулж, уг эхийг Төрийн тэргүүний хувиар нотлон баталгаажуулж, хожим нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар чандлан сахиулах түүхэн хувь зохиол Танд тохиосон.

Эрхэм анхны Ерөнхийлөгч Та ардчилсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан батлуулж, хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой найрсаг, тэнцвэртэй харилцааг хөгжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар сахин бэхжүүлэх хийгээд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байж даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах их үйл хэргийг манлайлсан манай улсын тэргүүн дипломатч байлаа.

Таны эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан онцгой гавьяа зүтгэлийг тань монгол төр өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж, Таны шинжлэх ухаанд оруулсан жинтэй хувь нэмэр, бүтээл туурвилд тань Монгол Улсын Төрийн шагнал олгосон билээ.

Мөн Таны олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг улс орон, олон улсын байгууллагууд өндрөөр үнэлэн өөрсдийн эрхэм дээд шагнал, хүндэт цол хэргэмийг хүртээсэн нь таныг олон улсад нэр хүндтэй эрхэм байсныг илтгэнэ.
Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа зарлан тунхаглаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурийг тавихад оруулсан Таны манлайлал, гавьяа зүтгэл, түүхэн үйл хэргийг монгол төр, Монголын ард түмэн үеийн үед хүндэтгэн дурсах болно.

Эрхэм хүндэт анхны Ерөнхийлөгч, азай буурал ах Тантай учран танилцаж, уулзан ярилцаж байсан халуун дотно мөчүүд, инээмсэглэл тодруулсан элгэмсэг сайхан дүр төрх, илэн далангуй хөгжилтэй яриа, гэгээн сайхан дурсамжууд одоо ч миний зүрх сэтгэлд тодхон санагдаж байна.

Мөнх хөх тэнгэр шигээ тэнүүн, цэлгэр тал нутаг шигээ уужуу, сүрлэг өндөр хайрхад шигээ өмөг түшигтэй эрхэм Таны эгэл даруу, элэгсэг дотно, нөхөрсөг дөлгөөн зан чанар, эвийг эрхэмлэж, нөхөрлөлийг хүндэтгэдэг хүнлэг сайхан харилцаа манай ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүмүүн Та мөнх хөх тэнгэртээ амгалан залрах болтугай.

 Мөнх хөх тэнгэр та биднийг ивээх болтугай” гэлээ.

Эх сурвалж: ЕТГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан