Шри Ланкад уралдааны машины тэмцээний үеэр хоёр автомашин тус шоуг үзэж байсан үзэгчдийн хэсэг рүү орж 21 хүн бэртэж, долоон хүн амиа алджээ.
Тус тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй байсан ба ойролцоогоор 100 мянга гаруй хүн үзэж байсан гэж албаныхан мэдээлэв.
Амиа алдсан хүмүүсийн дунд тэмцээн зохион байгуулах комиссын дөрвөн хүн, найман настай охин зэрэг хохирогчид байжээ. Харин албаныхан жолооч нарын биеийн байдлын талаар мэдээлээгүй байна.
Цагдаагийнхан хоёр жолоочийг баривчилж, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC