93 настай жүжигчин Клинт Иствуд төрөлх хотод нь зохион байгуулагдаж буй нэгэн арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн нь энэ аж.
Тодруулбал, амьтанд хайртай Жэйн Гудолл "Итгэл найдвар төрүүлэх шалтгаан" илтгэлээ зохион байгуулж байгаа ба энэ үеэр жүжигчин Клинт Иствуд хүрэлцэн ирж түүнтэй уулзжээ. Цагтаа кино урлагт од болон гялалзаж, охид бүсгүйчүүдийн зүрхийг булааж явсан эр өдгөө олны өмнө тэр бүр ил гарахаа байсан ч Калифорниа мужийн Sunset соёлын төвд ирэхэд нь зурагчдын дуранд өртсөн нь ийнхүү хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ.
"Итгэл найдвар төрүүлэх шалтгаан" арга хэмжээ нь Жэйний 90 насны ойн аяллын нэг хэсэг бөгөөд үүнийг Зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулж байна. Жэйн бол амьтан судлаач, тэр дундаа шимпанзе сармагчин, тэдний сүрэг, үр төлийг судалж, хамгаалахад бүхий л амьдралаа зориулсан ачтай нэгэн билээ.
Уг арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс тэдний уулзалт сайн дурын ажилд олон нийтийн анхаарлыг татах, амьтдын эрх, хүрээлэн буй орчны талаарх эерэг ойлголтыг нэмэгдүүлэхэд тустай гэж үзсэн байна.
Клинт ирэх сарын сүүлээр 94 нас хүрнэ. Гэвч өтөл нас нь түүнд Холливудад уран бүтээлээ үргэлжлүүлэхэд саад болоогүй. Учир нь тэрбээр өдгөө Николас Хоулт, Тони Коллетт нарын гол дүрд нь тоглосон "Шүүгчдийн танхим-2" кинон дээр ажиллаж байна. Тодруулбал, тэрбээр уг киног найруулж, продюсерээр ажиллаж байна. Гэхдээ Клинт үүнийгээ өөрийнх нь найруулж буй хамгийн сүүлийн уран бүтээл гэжээ.
Мундаг жүжигчнээс гадна шаггүй найруулагч гэдгээ нэгэнт баталсан Клинт анх 1971 онд “Play Misty For Me” киноны найруулагчаар ажилласан байсан бол хамгийн сүүлд 2021 онд “Cry Macho”-г найруулж өөрөө ч мөн тоглосон юм. Сонирхуулахад тэр жүжигчин Мерил Стриптэй хамт тоглосон алдарт “The Bridges of Madison County” буюу "Мэдисон нутгийн гүүрнүүд" киног ч мөн өөрөө найруулсан билээ.
Эх сурвалж: People, Mirror