Ши Иний гэр бүлийнхэн энэ жилийн Цагаан сарын баяраараа Япон явж аялахаар шийдсэн байна. Тэдний гэр бүлийн тогтсон энэхүү уламжлал нь өнөө л Цагаан сарын шахцалдаан, замын түгжрэл, муу үйлчилгээ, нэгэн хэвийн байдал зэргээс хол байх боломжийг олгодог.
Сүүлийн хэдэн жил Ши Иний гэр бүлийнхэн Цагаан сараар Сингапур, Малайз, Тайланд болон Америк зэрэг улс орнуудаар аялсан байна. Бээжинд нэгэн төрийн бус байгууллагад ажилладаг, 30 настай Ши Иний хэлж байгаагаар Цагаан сараар хилийн чанад руу аялаад ирэх, эх орондоо Цагаан сар тэмдэглэх хоёрын зардал бараг тэнцдэг гэнэ.
Цагаан сар буюу Хаврын баяраар хятадууд долоо хоног амардаг. Хятадуудын орлого нэмэгдэж, олон улсын нислэгүүд өргөжин тэлэхийн хэрээр хятадууд Цагаан сарын амралтаараа гадагшаа явж аялахыг илүүд үзэх болжээ. Цагаан сарын амралтаар нислэгийн компаниуд ч ачаалалтай ажиллах төлөвтэй байна. Энэ жилийн баяраар зургаан сая хүн гадагшаа явж амралтаа өнгөрүүлэх төлөвтэй байгаа ба Япон, Өмнөд Солонгос болон Зүүн Өмнөд Азийн орнууд руу нисэх онгоцнуудын суудал дүүрсэн гэнэ.
Шанхайд төвтэй МакКинзи энд Ко. зөвлөх компанийн хамтрагч Стив Саксон, “Хятадын Цагаан сар бол Хятадын олон улсын нислэгийн компаниудын хувьд хамгийн ачаалалтай ажилладаг үе нь юм. Дийлэнх хүмүүсийн хувьд энэ нь жилдээ олон хоногоор амарч болох хоёрхон боломжийн нэг нь юм” хэмээн ярьсан байна.
Хаврын баяраар дэлхийн хоёр дахь том эдийн засаг долоо хоног зогсдог. Шинжаан болон Бээжин хотууд дахь үйлдвэр болон офист ажилладаг зуу зуун сая иргэд Цагаан сараа гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэхээр явцгаана.
Энэ жилийн Хятадын Цагаан сарын амралт нэгдүгээр сарын 27-оос хоёрдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх ба бид дэлхий дээрх хамгийн том хүний нүүдлийг ажиглах болно. Энэ амралтын өдрүүдэд 414 сая гаруй хятадууд онгоц болон галт тэргэнд суун, төрсөн нутаг руугаа явцгаана. Илүү ойлгомжтой болгоё гэвэл энэ нь Европын холбооны бүх иргэд нэгэн зэрэг нүүдэллэсэнтэй адил гээд л төсөөлчих.
Хятадын Иргэний агаарын тээврийн удирдлагаас мэдээлж байгаагаар энэ Цагаан сараар 58.3 сая иргэд онгоцоор зорчих төлөвтэй байгаа нь өмнөх жилийнхээс 10 хувиар нэмэгдсэн аж. Стив Саксоны хэлж байгаагаар Хятадын нислэгийн компаниуд энэ үеэр жилийн орлогынхоо 20 хувийг хийдэг гэнэ.
Аяллын онлайн үйлчилгээ үзүүлдэг Ctrip.com байгууллагын мэдээлж байгаагаар хятадууд 174 орчим чиглэлд аялж, дунджаар 9.2 өдөр амрахаар төлөвлөсөн байна. Шинжээч Уилл Хортоны хэлж байгаагаар Хятадын Цагаан сарын амралтын үеэр нислэгийн компаниуд мөнгөнд “умбах” боломжтой гэнэ.
БНХАУ-ын эдийн засаг 1990 оноос хойш хамгийн багадаа л жилд 6.7 хувиар өсч ирсэн нь хятадуудад илүү их мөнгө зарцуулах боломжийг олгож байна. Хятадын Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2006-2015 оны хооронд өрхийн орлого 165 хувиар өсч, $4551 ам. долларт хүрсэн байна.
Хятадын зүүн хойно орших төрөлх хотдоо очихын оронд Ши Чунхуй Макао, Сингапур, Хонг Конгоор найзуудтайгаа 11 хоног аялахаар төлөвлөжээ. Бээжинд нэгэн вэбсайтад редактор хийдэг, 27 настай Ши, “Жил бүрийн Цагаан сар нэгэн хэвийн л өнгөрдөг. Би Цагаан сараар гэртээ очихгүй байлаа гээд нээх их зүйл өөрчлөгдөхгүй.” хэмээн ярьж байна.
Хятадын “нэг хүүхдийн бодлого” ч бас үүнд нөлөөлсөн хэмээн Сингапурт шинжээчээр ажилладаг Кэтрин Лим ярьсан юм. “Цөөхүүлээ байдаг гэр бүлийнхний хувьд Цагаан сараар хийх зүйл бага. Тэд илүү их мөнгө зарцуулахыг хүсч байна, ялангуяа залуучууд.
Эрмес брендийн үнэтэй цүнх худалдаж авахын оронд шинэ зүйл үзэж, шинэ газруудаар аялахыг илүүд үзэх болсон.” хэмээн тэрээр ярьжээ. 2015 онд л гэхэд БНХАУ-ын 128 сая иргэн нийт $292 тэрбум ам. долларыг аялал жуулчлалд зарцуулсан талаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлсэн байна.
Энэ их ачааллын үед Азийн хамгийн том нислэгийн компани болох China Southern Airlines Co. компани 3600 нислэг шинээр нэмсэн ба Австрали, Шинэ Зеланд руу мөн нислэг хийдэг болсон байна.
Тус компанийн охин компани болох Xiamen Airlines Co. Бали, Мальдив зэрэг Зүүн өмнөд азийн орнууд руу дахин 100 нислэг нэмсэн талаар тус компанийн Олон улсын бизнесийн менежер Ху Нан хэлсэн юм.
Шанхайд төвтэй China Eastern Airlines Corp. энэ сараас эхлэн Японы Окинава, Тайландын Чиан Мэй, Филиппиний Сэбү зэрэг хотууд руу нэмж 400 нислэг үйлдэхээр болсон байна. Ху Нан, “Хятадын бүх нислэгийн компаниуд Хятадын Цагаан сарын үеэр бүх нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна.” хэмээн ярьсан юм.
Япон, Австрали, Израиль зэрэг улс Хятадын иргэдэд олон жилийн эсвэл олон удаагийн виз олгодог нь хятадуудын хувьд таатай нөхцөл болж өгч байгаа аж. Мөн Арабын нэгдсэн Эмират улс саяхнаас эхлэн Хятадын иргэдэд ирснийх нь дараа виз олгодог болсон байна.
Японы Үндэсний Аялал Жуулчлалын албанаас мэдээлснээр өнгөрсөн жил тус улсад 6.4 сая хятад иргэн аялах гэж ирсэн нь уржнан жилийнхээс 28 хувиар өссөн үзүүлэлт байсан аж. Хятадууд Японд 12.8 тэрбум ам. доллар зарцуулсан ба тэд ихэнхдээ цахилгаан бараа, дээд зэрэглэлийн тансаг бараа, гоо сайхны бараа зэрэгт мөнгө их зарцуулдаг гэнэ.
Ши Иний гэр бүлийнхэн энэ сарын 27-нд Япон руу нисэх ба Токио болон Киото хотуудаар долоо хоног аялахаас гадна тэндээс гоо сайхны бараа, хувцас, будаа агшаагч, өндөр технологийн 00-н суултуур зэргийг авахаар төлөвлөсөн байна. “Манай аав ээж хоёр Цагаан сараар аялахдаа их дуртай болсон. Энэ жилийн аялалд 80 000 юаниас илүүг зарцуулахгүй байх гэж найдаж байна” хэмээн Ши Ин ярьжээ.