"Монгол Контент" ХХК сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудад зориулан "Маамуу" төслийнхөө хүрээнд "Маамуу" цуврал хүүхэлдэйн кино, хүүхдийн бүүвэйн дууны цомог, сэтгэхүй хөгжүүлэх ном, тоглоом зэргийг үйлдвэрлэж байгаа билээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа болон бусад уран бүтээлчидтэй төслийн үйл явц болон цаашдын зорилготой нь танилцлаа.
“Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа:
ХҮҮХДҮҮДЭЭ ЯМАР ИРГЭН БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЭХ ВЭ ГЭДЭГ НЬ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТОМ БОДЛОГО БАЙХ ЁСТОЙ
-Танай компани яагаад заавал бага насны хүүхдэд чиглэсэн контентыг гаргах болсон юм бэ?
-Бид 2015 онд компанийнхаа 10 жилийн ойгоор “бүх насныханд чиглэсэн үндэсний контент хийнэ” гэсэн стратеги төлөвлөгөөг гаргасан. Ингээд бид бага насныханд чиглэсэн контентоо эхлүүлээд байна.
Манай улсад 0-8 насны 300 гаруй мянган хүүхэд байдаг.
Тэдэнд зориулж ямар бүтээл хийх вэ. Ер нь өөрсдөө бүтээх юм уу, эсвэл гадны агуулгыг албан ёсны эрхтэйгээр хүүхдүүдэд хүргэх үү. Энэ мэтээр бид нэлээд ярилцсаны эцэст аливаа улс үндэстэн бүр өөрийн гэсэн агуулгатай байх, өөрсдийн орны бахархал, давуу талуудыг түүндээ шингээж өгсөн байх ёстой гэдэг шийдэлд хүрсэн. Олон улсад өргөн тархсан “Маша баавгай”, “Хүн аалз” зэрэг хүүхдэд зориулсан агуулгууд нь тухайн орныхоо үзэл суртлыг шингээж, тэрийгээ багаас нь хүүхдүүдэд бахархал болгон зүрх сэтгэлийнх нь чанадад суулгаж өгдөг.
Ер нь хүүхдүүдэд багаас нь ямар агуулгыг хүргэж, ямар иргэн болгон төлөвшүүлэх вэ гэдэг үндэсний хэмжээний том бодлого байх ёстой гэж боддог юм. Бидний хувьд төслөө эхлүүлээд жил хагасын хугацаа болж байна. Энэ хугацаанд нэлээд судалгаа хийсэн. Хүүхдийн дуунуудаас хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн “Маамуу нааш ир” дууг бүх үеийнхэн мэддэг боловч дүр байгаагүй. Тиймээс Д.Лувсаншарав гуайн охиноос албан ёсны зөвшөөрлийг нь авч, энэ дууг клипжүүлснээр “Маамуу” гэдэг төслийг цогцоор нь хэрэгжүүлье гэж шийдсэн.
-“Маамуу” төслийн Аами, Таами гэж хоёр дүр бий. Энэ дүрүүдэд яагаад үлэг гүрвэлийг сонгосон юм бэ?
-Үлэг гүрвэлээ бид үндэс суурьтайгаар судалж байгаад гаргасан. Тухайн үед үлэг гүрвэлийн үүслийн талаар их яригдаж байсан юм. Тэгээд судалж үзсэний эцэст үлэг гүрвэл бол хүүхдэд зориулсан агуулгад зохих, хүүхдүүдэд таалагдах дүр гэж шийдээд сонгосон.
-Монгол хүүхдүүдэд зориулсан монгол бүтээл гэхээр үндэсний дээл хувцастай, үндэсний төрхтэй байхыг хүмүүс илүүд үздэг?
-Дүрийг бид ер бусын дүр байх ёстой гэж үзсэн. Монголжуу дүрийг орчин үеийн хүүхдүүд шууд хүлээж авдаггүй, сонирхолгүй санагддаг учраас үндэсний дээл хувцастай дүр хийхээс татгалзсан. Мэдээж бид хүүхэлдэйн кино, контентдоо монгол агуулгаа л илэрхийлнэ.
-“Маамуу” төслийн хүрээнд хүүхэлдэйн кино, ном, дуу зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Цаашид хүүхдэд зориулсан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?
-Одоогийн байдлаар цогц төсөл маань том хүрээ хамраад байна. Бид анхны орчин үеийн хүүхэлдэйн киног хийнэ. Дууны багцууд, төрөл бүрийн ном, maamuu.mn сайтыг хийнэ. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүний дараа бид “Маамуу”-гийн биет тоглоомуудыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй. Магадгүй 10 жилийн дараа “Маамуу” гэдэг хүүхдийн парктай болохыг үгүйсгэхгүй.
“Монгол Контент” ХХК-ийн ахлах аниматор Л.Ганболд:
БАГА НАСНЫХНЫ ЁС ЗҮЙН ТӨЛӨВШИЛД НЬ ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ АГУУЛГА БҮХИЙ ЗОХИОЛ ДЭЭР ТУЛГУУРЛАСАН
-“Маамуу” хүүхэлдэйн кино хэчнээн ангитай бүтээл болох вэ?
-Нийт хоёр бүлэг бүхий найман анги хийхээр төлөвлөж байгаагаас одоогийн байдлаар эхний бүлгийн дөрвөн ангийг хийгээд байна. “Маамуу” анимейшнийг цэцэрлэгийн бага бүлгээс сургуулийн бага насны хүүхдүүдэд зориулсан. Тухайн насны хүүхдүүдийн ёс зүйн төлөвшилд нь эерэг нөлөө үзүүлэх утга санаа, агуулга бүхий зохиол дээр тулгуурлан хийж байна.
-Нэг ангийнх нь үргэлжлэх хугацаа хэчнээн минут вэ? Мэдээж хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон хугацаа байх болов уу?
-Найман минут үргэлжилнэ. Бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног бага насны хүүхдүүд бүрэн анхаарч үзэж дуусгаж чаддаггүй. Бидний зорьж буй бүлгийн хүүхдүүдийн хүүхэлдэйн кино үзэх хугацаа нь 8-10 минут байдаг гэдгийг бодолцож хийсэн.
-Энэ хүүхэлдэйн киноны агуулга хүүхдийн хүмүүжил төлөвшилд хэрхэн нөлөөлөх вэ?
-Манай хүүхэлдэйн кино монгол хүүхдүүдийн сэтгэхүйд ойр. Учир нь монгол хүн хийж байна. Ер нь хүүхэлдэйн кино урлаг ямар ч улсад байх ёстой. Ирээдүй хойч үеэ хүмүүжүүлэх асар том орон зай юм. Тэрэндээ хүүхдүүдэд ойлгуулах гэсэн бүх ёс зүй, уламжлал ёс заншлын агуулгуудыг шингээгээд тэрүүгээрээ хүүхдийг хүмүүжүүлж болдог.
-Дуу оруулга тааруулалт шинэ түвшинд хүрсэн гэсэн?
-Өмнө нь хүүхэлдэйн киноны дуу оруулгыг ерөнхий тоймоор тааруулдаг байсан. Одоо уруулын хөдөлгөөн амны хайрцгийг тааруулах үйл явцыг бид шинээр хүснэгтэлж гаргасан. Зарим нь эхлээд lipsinc буюу амны хөдөлгөөнийг хийсний дараа дуу оруулалтаа хийдэг бол бид эхлээд дуу оруулалтаа хийгээд дараа нь амны хөдөлгөөнийг тааруулж хийсэн.
-Анимейшн бүтээх үйл явцын талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Тухайн анимейшнийг ямар насны хүүхэд хэрхэн хүлээн авах вэ гэдгийг төлөвлөж бид эхлээд агуулгаа гаргадаг. Дараа нь зохиол бичээд, storyboard-оо гаргана. Зохиолыг уншиж ойлгодог бол storyboard нь дүрсээр харж ойлгохыг хэлнэ. Storyboard батлагдсаны дараа арын орчин тойрны төлөвлөлт, дүрүүдийн тоглолтыг илүү ойлгомжтойгоор хийнэ.
Түүний дараа дүрүүддээ таарсан жүжиглэлттэй хоолой бичээд эхний байдлаар нийлүүлж эвлүүлэг хийдэг. Тэрийг гарсны дараа үндсэн хүүхэлдэйн киногоо үзэж болно гэсэн үг. Өнгө будаг бүх хөдөлгөөн хийгдээгүй хэрнээ ерөнхийд нь үзэж ойлгож болдог. Тэрэндээ засвар хийгээд батлагдсаны дараа анимейшн буюу амь оруулах хэсэг рүү орно. Зүгээр зурагдсан байдаг дүрийг амь оруулах нь хамгийн их ур чадвар шаарддаг, их цаг авдаг ажил юм. Анимейшн дотроо хэдэн хэсэгт хуваагддаг л даа. Амь оруулах, ерөнхийд нь цэвэр хүрээлэх, өнгөөр будах зэрэг олон ажил бий.
Мөн үүний хажуугаар хөгжмийг давхар хийдэг. Киноны тал хувь нь хөгжим, тал нь дүрс байдаг. Эцэст нь эвлүүлэг хийнэ. Эвлүүлэгтээ хөгжмөө тавина, дуу чимээгээ оруулна, рендэрлэнэ.
-Нэг ангийг хийхдээ хэчнээн зураг зурдаг вэ?
-Анимейшнд нэг секундэд 24 frame буюу 24 кадрын зураг зурагддаг. Гэхдээ хүүхэлдэйн кино, ялангуяа уламжлалт анимейшнд ихэвчлэн 12 –оор зурдаг. Компьютераар хийж байгаа 3d хүүхэлдэйн киног хийхийн тулд 24, 30 frame-ээр хийдэг. Манайх 8 frame-ээр хийж, нийтдээ 3500 орчим зураг зурж байна. Нийтдээ 10 аниматор, бусад багийн гишүүдтэйгээ 20 орчим хүн ажиллаж байна.
Монголд 20 гаруй жилийн дараа анимейшн хийж эхэлж байна. Энийг дагаад монгол хүүхэлдэйн кино, хүүхэлдэйн киноны зохиолчид, аниматорууд, хүүхэлдэйн киноны мэргэжлийн дуу оруулагчид шинээр төрж байгаагаараа бидний энэ ажил онцлогтой юм. Мөн хоёр хөөрхөн үлэг гүрвэл бүхий шинэ дүртэй боллоо. Уламжлалт анимейшнийг дижиталтай хольж байна. Цаашдаа олон төрлийн софтеруудыг ашиглах болно.
“Монгол Контент” ХХК-ийн видео инженер А.Ариунболд:
МОНГОЛЫН ХӨГЖМИЙН БҮТЭЭЛҮҮДИЙГ БҮҮВЭЙН АЯ БОЛГОСОН
-Хүүхдийн дууны цомог ямар агуулга, сэдэвтэй дуунуудаас бүрдэж байна вэ?
-“Маамуу” төслийн хүүхдийн дууны хоёр цомог гарч байна. БСШУСЯ-наас гаргасан хүүхдийн сургалт хүмүүжил, бага анги, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд заах ёстой сэдвийн хөтөлбөр байдаг. Тэндээс хамгийн чухал гэсэн таван сэдвийг сонгоод, түүндээ тулгуурлан таван дуугаа хийсэн. Мөн заах аргазүйч багш нартай ярилцаад нэн тэргүүнд хэрэгтэй таван хошуу малаа таньж мэдэх, бие эрхтнээ зааж сурах, монгол ёс заншил гэсэн сэдвүүд гаргасан.
-Өмнө нь гарч байсан хүүхдийн дуунуудаас эдгээр бүтээл юугаараа онцлог вэ?
-Үндсэн хүүхдийн бүүвэйн дууны цомог, орчин үеийн хүүхдэд таарсан шинэлэг дууны хэлбэр байгаагүй юм. Өмнө нь гарч байсан хүүхдийн зарим дуу агуулга ихтэй ч өгөөж багатай гэдэг. Уг нь маш сайн чанартай контентууд бий. Гэвч заах арга зүйч багш нар тэдгээр дууг ашиглахад хэцүү байдаг гэдэг юм билээ. Хүүхдэд таниулж мэдүүлэх, цээжлүүлэх, мэдээллийн агуулга байх ёстой байтал тэгж ашиглагддаггүй. Хуучны дуунууд хүүхдүүдэд хүрдэггүй бас нэг шалтгаан нь дүрсгүй, клипжүүлээгүйд байгаа юм. Тиймээс цомгийн дуунуудаа бид өнгөлөг, сонирхол татахаар, хүүхэд түргэн сурахаар сэдэв, дүрстэйгээр бүгдийг клиптэй гаргаж байна.
3
-Тэгэхээр хүүхдийн дуу ямар байх ёстой вэ?
-Хүүхдийн дууг хүүхэд дуулаад юм сурч, үлгэр дуурайл авахаар хийх хэрэгтэй. Зүгээр амьтны зураг гаргаад амьтан зааж өгөхөөс илүү, дуу заагаад хөдөлгөөн, дасгалтайгаар хамт дуулвал хүүхэд илүү сурах юм.
-Бүүвэйн дууны аяыг хэрхэн бүтээсэн бэ?
-Цомогт хоёр бүүвэйн дуу, дөрвөн ая орсон. Гадны жишгээс харвал улс орнууд бахархал болсон ая, хөгжмийн зохиолыг бүүвэйн ая болгон хүүхдэдээ сонсгож дасгадаг. Тиймээс Монголын СГЗ Г.Пүрэвдоржийн "Тавтай нойрсоорой", "Шинэ өглөө", "Улаанбаатарын үдэш", Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын "Маамуу нааш ир" зэрэг дууны хөгжмийн бүтээлүүдийг бүүвэйн ая болгосон.
-Бүүвэйн дууг сонссон хүүхэд уян энэрэнгүй болж өсдөг гэдэг. Хүүхэд сонсоод эхийн хайрыг мэдрүүлэх нь илүү чухал байдаг шүү дээ.
-Бүүвэйн дуунд тийм уур амьсгал мэдрүүлэх шаардлагатай байдаг. Бүүвэйн дууг дуулсан хүн маань өөрөө дуугаа зохиосон учраас илүү мэдэрч амьдруулсан. Бусад хүүхдийн дуунууд дээр бид залуу уран бүтээлчидтэй хамтарсан. Хүүхдийн дууг гадны жишгээс харахад хүүхдээр дуулуудаггүй юм байна. Учир нь илэрхийлэх гэж байгаа санааг хүүхэд сайн мэдэрч чаддаггүй гэнэ. Тиймээс бид Цогсогмаа, Соёмбо зэрэг залуу уран бүтээлчидтэй хамтарсан.
Цомгийн дунуууд бүгд клиптэй гарч байна. Хялбар аргаар, өнгөлөг, хүүхдийн сонирхол татахаар клипжүүлсэн.
“Монгол Контент” ХХК-ийн зураач А.Билэгжаргал:
БҮТЭЭЛЧ НОМД ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХАМТРАН ХИЙХ ДАСГАЛ АЖЛУУД БАГТСАН
-Шинэ жилийн үеэр “Маамуу” хүүхдийн бүтээлч ном хүүхэд багачуудын гарт очлоо. Хүүхдийн номын агуулгын талаар ярихгүй юу?
-Номны тал хэсэгт хүүхдэд зориулсан сургамжит өгүүллэг орсон. Бие биетэйгээ хэрхэн зөв зохистой харьцах, ямар үед найз нь гомдох вэ, юуг хийж болохгүй вэ зэрэг сургамжит агуулгатай.
Үлдсэн хэсэгт тэр өгүүллэгүүддээ тулгуурласан хүүхдийн гар зүгшрүүлэх, өнгө дүрс таних, анхаарал төвлөрөл сайжруулах хайчилж наах дасгал ажлууд бий. Номын хамгийн авууштай тал нь эцэг эх хүүхдэдээ номоо уншиж өгөөд хүүхэдтэйгээ хамтдаа дасгал ажлуудыг хийж, цагаа зөв өнгөрөөх боломжтой юм.
-Хүүхдийн насны онцлогт хэрхэн анхаарч номын зургийг хэрхэн зурсан бэ?
-Хүүхэд эцэг эх нь зааж өгөхөөс нааш өнгийг шууд өөрөө хараад нарийвчилж таньж мэдэхгүй. Юмыг бүхэлд нь хардаг. Аливааг дүрсээр харж ялгадаг учраас бүдүүн тод хүрээ зураас, тод өнгөтэйгөөр зурсан. Өгүүллэгийн эхийг бас том үсэгтэйгээр, хүүхдэд тохирсон цөөн өгүүлбэртэйгээр гаргасан учраас уншихад ч хялбар ойлгомжтой.
Хавтсыг нээгээд эхний хэсгээсээ ямар нэг танилцуулга байхгүй, хүүхдийн анхаарал сарниулахгүйгээр өгүүллэг шууд эхэлдэг. Мөн дотор нь бүх дасгал даалгаврыг гүйцэтгэсний дараа хүүхдэд урам өгөх, ямар нэг юмыг бүтээсэн гэх мэдрэмж өгөх зорилготой “Мундаг маамуу” гэсэн өргөмжлөлтэй юм.
-Стикер буюу наадаг зурагтай ном бас гаргасан байсан?
-Хүүхдүүд ямар нэгэн газар юм хуулаад наах дуртай байдаг. Хүүхэд номын даалгавруудыг гүйцэтгэх үедээ зөв наах, буруу газар наах эсэх нь тийм ч чухал биш. Гол нь өөрийнхөө төсөөллөөр хийх нь чухал юм. Стикер номдоо бид төсөөлөн бодож наах хэсгүүд, ижил зургийг харьцуулан алдаа олох, дүрс ялгах зэрэг олон төрлийн сэтгэхүй хөгжүүлэх даалгавартай.

ХҮҮХДИЙН БАЯРААР ХҮҮХЭЛДЭЙН КИНОГОО ҮЗЭГЧДЭДЭЭ ХҮРГЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
-Одоогоор энэ бүх ажил ямар шатандаа явж байна вэ?
-Бид зургаадугаар сарын 1 гэхэд хүүхэлдэйн киноны эхний бүлгийн дөрвөн ангиа дуусгана. Хэрвээ бид багаа өргөтгөж чадвал хоёр бүлгийн найман ангийг хийж дуусгах боломжтой. Гэвч мэргэжлийн аниматорууд ховор учраас бид зураачид, авьяаслаг залуусаа бэлтгэж, цаг их зарцуулж байна.
Бид мөн хүүхэд багачууд, эцэг эх, багш нартаа зориулан хүүхдийн дууны багц гаргасан. Энэ нь бага насны хүүхдүүдэд дутагдаж байгаа контент юм. Залуу ээж аавууд хүүхдэдээ гадны дуунууд сонсгохоос илүү монгол дуу хөгжмөө сонсгоосой гэж хүсч байна.
Багц дууны төслөөсөө бид орлого олно гэсэн зорилго байхгүй хүүхдүүддээ бид шинэ контент зориулж хийсэн юм.
-maamuu.mn цахим хуудас нээхээр төлөвлөж байгаа талаар дээр дурдсан. Энэ цахим хуудсаар дамжуулж ямар мэдээлэл хүргэх вэ?
-Энэ сайтаа бид дөрөвдүгээр сард зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цахим хуудас маань хоёр үндсэн хэсэгтэй. Нэг хэсэгт бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд болон жирэмсэн эхчүүдэд зориулсан зөвлөгөө, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, нөгөө хэсэгт 0-8 насны хүүхдийн контентууд байх юм.
-"Маамуу" төслийн хүрээнд Үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа гэж сонссон?
-Мөн "Маамуу" төслийн анхны бүтээл бол хүүхдийн цуврал номнууд, стикер ном болон хөлөгт тоглоом юм. “Маамуу” бэлгийн багц авснаар энэ төсөлд маш үнэтэй хувь нэмэр оруулж байна. Ингэснээр хүүхэлдэйн кино цаашид тасралтгүй үргэлжлэх боломж бүрдэх юм. Тиймээс Цагаан сарын баяртай холбогдуулаад “Айл бүр маамуутай болъё” гэж олон нийтэд уриалмаар байна.
Бид арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд олон нийтэд “Маамуу” багцаа танилцуулсан. Энэ үеэр “Ариун” салфетка үйлдвэрлэдгээр нь бидний сайн мэдэх “Хөгжил трейд” ХХК-тай лицензийн гэрээ байгуулан, “Маамуу” брэндийг бүтээгдэхүүн дээрээ ашиглаж эхлээд байна.
"Маамуу" брэндийн лицензийг албан ёсны эрхтэйгээр бүтээгдэхүүндээ ашиглах сонирхол бүхий үндэсний томоохон үйлдвэрлэгчидтэй бид хэлэлцээрүүд хийж байна.
Цаашид бидний төлөвлөж байгаагаар зургаадугаар сарын 1 гэхэд “Маамуу” чихэр, жигнэмэг, шоколад, зайрмаг, ор хөнжлийн даавуу, хөнжил, хивс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд олон нийтэд хүргэхээр хэлэлцээрүүд хийлээ. Үйлдвэрлэгчдэдээ тухайн бүтээгдэхүүн эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан мөн чанартай байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Тийм шаардлагыг хангасан аль ч бизнесийн байгууллага, үйлдвэрлэгч нартай хамтран ажиллахад бэлэн байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
"Маамуу" Фэйсбүүк хуудсаар төслийн талаарх бусад мэдээллийг хүлээн авах боломжтой.