Дуучин С.Наран сонин хэвлэлд тэр бүр дэлгэрэнгүй ярилцлага өгөөд байдаггүй. Басхүү цаг үргэлж завгүй явдаг хөдөлмөрч нэгэн.
Соёлын тэргүүний ажилтан, поп дива дуучин С.Наран сүүлийн үед уран бүтээлээ хийхийн зэрэгцээ байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж яваа ажээ. Тэрээр та бидний тэр бүр анзаарч хардаггүй дахивар нөөцийг ашиглах “ДЭКО” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Манай сэтгүүлч Ц.Мягмарбаяр өнгөрсөн баасан гаригт түүнтэй “Corporate”-д болсон нэгэн арга хэмжээнд дуулах үеэр нь уулзаж, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм.
-Та хэвлэлийнхэнд тэр бүр зав гаргаад байдаггүй. Тиймээс ярилцлагынхаа эхний асуултыг таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас эхэлье. 2008 онд таван хэл дээр гаргасан цомог тань одоо болтол фенүүдийн чинь дунд нэр хүндтэй бэлгийн нэгд тооцогддог. Түүнээс хойш таныг хоёр ч цомог гаргасан гэж сонссон. Эндээс яриагаа эхлэх үү?
-Урлагийнхан үргэлж л хөдөлмөрлөж байдаг улс шүү дээ. Би ч бас энэ хугацаанд зүгээр суусангүй. 2008 оноос хойш чамгүй олон ажил хийлээ. “Сайхан” цомгоо гаргалаа.
Өнгөрсөн жил “Наран” гэдэг цомгоо гаргалаа. Сүүлийн цомог маань бүх цомгуудаас минь шилж оруулсан дуунуудаас бүтсэн шилдэг хоёр СД-нээс бүрдсэн. Харин ойрын өдрүүдэд гэвэл, Балхаа ахын хоёр шинэ дуун дээр ажиллаж байна. Дөнгөж саяхан аяаа авсан. Халиун, Чинбаа хоёр хөгжмийн найруулгыг нь хийж байгаа. Балхаа ах тоглолтоо хийх бүртээ бидэнд олон сайхан шинэ дуу бэлэглэдэг. Уран бүтээлийн сонин хачин гэвэл иймэрхүү л байна даа.
-Эмэгтэйчүүдийн баяраар та Монголд тоглолтоо хийсэн байсан. Очиж үзэж амжаагүй ч олон хүний амнаас их сайхан тоглолт болсон гэж сонссон?
-Баярлалаа. Надад уран бүтээлээ өгч байсан, хамтарч ажилласан бүх уран бүтээлчид энэ тоглолтод минь урилгаар оролцсон. Маш сонирхолтой, сайхан тоглолт болсон гэж бодож байна. Хүмүүс их өндөр сэтгэгдэлтэй байсан.
-Та саяхан “Харанга” хамтлагийн Чука ахын тоглолтон дээр хамт дуулж байсан. Хамтарсан уран бүтээл олон байдаг уу. Тоглолт хэр болсон бэ?
-Тоглолт үнэхээр сайхан болсон. Би "Welcome to my heart", “Happywomen” гэсэн хоёр дуугаа дуулсан. Энэ дуунуудыг Чука ах зохиосон.
-Сүүлийн үед та сонин хэвлэлд том ярилцлага өгөөгүй байх. Таныг зарим хүмүүс их нууцлагдмал амьдралтай гэж ярьдаг. Үүнийг та ер нь яаж хүлээж авдаг вэ?
-Урлагийн бид чинь өдөр бүр л ажил ихтэй байдаг. Өнөөдөр гэхэд, би танд ярилцлага өгөх зуураа тайзан дээр гарах гэж байна. Бид нар бараг өдөр бүр арга хэмжээнд дуулдаг. Хурим, найр, томоохон газруудын ой, тэмдэглэлт өдөр, баяр ёслол эсвэл Монголд зочилж ирсэн хүмүүсийн үдэлт, хүлээн авалт гээд завгүй ажилладаг. Саяхан Чука ахын тогтолтонд орлоо.
Удахгүй ирэх сард Балхаа ахын тоглолт болох гэж байна. Энэ мэтчилэн урлагийн бид чинь тасралтгүй ажиллаж байна. Хүмүүс биднийг телевизээр гарахгүй, ярилцлага өгөхгүй болохоор юм хийхгүй байна гэж боддог. Байнга телевизээр ярилцлага өгч, олон нийтэд хамаг юмаа дэлгэж тайлан тавих би дургүй. Өөрийнхөө хэмжээнд өөрөөрөө байх дуртай. Миний хувьд тайзан дээрээ л гарч байвал аз жаргалтай байдаг.
-Та гаднах зах зээлтэйгээ ч сайн харилцаж чаддаг дуучин хүн. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлчихсэн, хөлөө олчихсон дуучин. Сүүлийн үед олон сайхан залуу дуучид гарч ирж байна. Эдгээр уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн зах зээл дээр үнэлүүлэх, экспортлох тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Улсын бодлогогүйгээр, мэргэжлийн том продюсергүйгээр бид хаашаа ч хөдөлж чадахгүй. Монгол бол жижигхэн орон, зах зээлээ тэлж чадахгүй байна.
Ер нь гадаад зах зээлд урлагаа худалдах, экспортлох асуудлыг албан тушаалд ажиллаж байгаа нөхдүүд огт ойлгохгүй байна. Америк, Солонгос, Хятад улс урлагаа дэлхийн зах зээлд маш сайн сурталчилж экспортолж байна. Манайх яагаад энэ улс орон шиг урлагаа экспортолж чадахгүй байна. Бодлого л дутаад байна. Урлаг гээд ярихаар доод зиндааны хэдэн урлаг хөөсөн нөхдүүдийн ажил гэж ойлгодог шиг байгаа юм ажаад байхад...
Урлаг бол маш том бизнесийн салбар. Уран бүтээл гэдэг тухайн хүнээс маш их ур чадвар, авьяас, хөдөлмөр шаардаж тархиа ажиллуулсны эцэст биеэрээ үзүүлж, бусдад хүлээн зөвшөөрөгдтөл ажиллана гэдэг чинь бизнес хийж байна, ажил хийж байна. Дуучдыг үнэлж хүмүүс мөнгө төлж дуулахыг нь сонсоно гэдэг чинь дуучид хүлээн зөвшөөртөл нь ажилласан гэсэн үг биз дээ. Мэргэжлийн дуучин хүн гэж та хэллээ. Уг нь би жүжигчний мэргэжлээр төгссөн. Харин дуучны хувьд бол бүх зам маань өөрийнхөө хуримтлуулсан туршлагаар явсаар л байна. Хамгийн гол нь шантралгүй ажилласаар байна.
-Уран бүтээлчдийг улсаас дэмжих бодлого тааруухан ч гэсэн таны хувьд таван хэл дээр цомгоо гаргасан. Гадаад, дотоодод үзэгч, сонсогч фенүүдтэй болсон, хэл сурсан гээд багагүй амжилтанд хүрсэн. Нөгөөтэйгүүр, уран бүтээлчдэд боломж их байгаа ч өрсөлдөөн бас их байна. Харин манайхны уран бүтээл хэр чанартай гарч байна вэ. Үүнд та ямар дүгнэлт өгдөг вэ?
-Манай улс урлагийн гайхамшигтай уран бүтээлүүдийн өв хөрөнгөөрөө их баялаг. Хамгийн гол нь төр засгийн хүмүүсээс ойлгодог хүн нь цөөхөн учир ямарч менежмент ажиллаж чадахгүй нь тодорхой. Урлагийн зах зээл дэлхий даяараа маш хэцүү болж байна.
Тэр том өрсөлдөөн дундаас Монгол Улс маш өвөрмөц бодлоготойгоор урлагаа дэмжиж, экспортлох хэмжээнд хүргэж, гаргах хэрэгтэй. Зөвхөн Монголын жижигхэн зах зээлд хэдэн дуу хийх гэж хамаг мөнгөө студид хувааж өгчхөөд, дуунаас олсон мөнгөө буцаагаад нөгөө студи, хөгжимчид, продакшнуудыг цалинжуулах байдлаар л хэдэн төгрөг эргэлдэж байна. Тиймээс дэлхийн зах зээлд гарах гарцыг олох нь эн тэргүүний ажил байна. Би Хятадад сурч байхдаа таван хэл дээр цомгоо гаргаж мастераа хамгаалж байсан. Мөн Орос, Хятад гээд олон оронд уригдаж дуулдаг байсан. Тэр хэрээр л Монголоо гадаадад сурталчилж, өөрийнхөө хэмжээнд Монголынхоо төлөө зүтгэж байсан.
-Одоо ч гэсэн та урилгаар явж, дуулдаг биздээ.
-Заримдаа урилгаар явж дуулдаг. Гэхдээ урьдны цаг үе өөрчлөгдсөн. Хөрш улсуудын улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж эдийн засгийн хямрал болохтой зэрэгцээ намайг байнга урьдаг байсан Хятадын тоглолтын компаниуд гадны дуучдыг тэр болгон байнга урьж чадахгүй болсон. Хаа сайгүй эдийн засгийн хямралтай байна.
Гэхдээ Солонгос, Хятад, Филиппин, Малайз, Тайланд гээд улс орнууд сүүлийн хэдэн жил урлагийн бүх төрлөө маш эрчимтэй сурталчилж экспортолсоор байна. Урлагаа том зэвсэг гэж харж чаддаггүй, тархи нь ажилладаггүй хүмүүс шийдвэр гаргах төвшинд байгаад байх юм бол энэ хэвээрээ явсаар... Аливаа улс орон соёл урлагаа нэгдүгээрт тавьдаг байтал манайд хариуцсан яам нь дорвитой ажил хийхгүй байна шүү дээ.
-Гэхдээ Соёлын хууль батлагдаж телевизийн контентүүдийн 50 хувь нь монгол бүтээл байхаар тусгасан шүү дээ. Энэ бас дэвшил байх. Одоо харин урлагийнхан сайн юм хийх хэрэгтэй байх?
-“Hi Fi”, “ Монгол контент”, Зохиогчийн эрхийг хамгаалах газрууд монгол контентүүдийг тууштай дэмжих тал дээр хөдлөөд эхэлсэн. Бид нартай гэрээ байгуулсан. Эхнээсээ одоо л ойлгож эхэлж байна. Би 2009 онд сургуулиа төгсөж, ирээд хэлж байсан. Тэр үед ойлгох цаг нь болоогүй байсан юм шиг байгаа юм.
-Та бид хоёрын ярилцлага уран бүтээл, урлагийн тогоо руу нэлээд өнгийлөө. Одоо ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Таныг сүүлийн үед “V” телевизийн дэлгэцнээс олж хардаг болсон. Сонирхолтой төсөл эхлүүлсэн байсан. ДЭКО төслийнхөө тухай яриач?
-Сүүлийн үед“V” телевизээрДЭКО төсөл санаачилж эхлүүлсэн. Лхагва гариг бүрийн 20:00 цагт төслийн нэвтрүүлэг маань гарч байгаа. ДЭКО гэдэг нь дахивар нөөцөнд тулгуурласан эко хөгжил гэсэн үг. Хаягдал материалыг загварын зөв шийдэлтэйгээр орчин тойрондоо ая тухтай нөхцөл бүрдүүлж засварлах, тохижуулах төсөл.
Төслийнхөө эхний хэсгийг “Ротари клуб”, “V” телевизтэй хамтран хэрэгжүүлж дууссан. Өнөөдөр хүн болгон хогоо хаа сайгүй хаяж байна. Дахин ашиглаж болох зүйлүүдийг ч ашиглаж чадахгүй байна. Нөгөө талаар ашиглах сэтгэл байхгүй учраас хогоо хайр найргүй хаяж, орчин тойрноо бохирдуулж байна. Энэ бүхэнд сэтгэл зовниж, хогоо хэрхэн ашиглах вэ гэдэгт санаагаа чилээсний эцэст энэ төслийг санаачилсан.
-Сайхан санаачлага байна. ДЭКО төсөл цааш үргэлжлэх үү. Төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ. Нууц биш бол та товчхон мэдээлэл дуулгаач?
-Энэ төсөл маань цаашаа илүү өргөн хүрээнд үргэлжилнэ. Ирэх хавраас эхэлнэ. Реалити шоу учраас наана нь хамаагүй ярьж, задалж болохгүй байна. Ямартай ч хүн бүхний очих дуртай нэг томоохон газарт тохижилт хийхээр төлөвлөсөн. Бас гадны дизайнерүүдийг урьж ажиллуулна. Дандаа хаягдал материал, дахивар нөөцийг ашиглаж тохижилт хийнэ.
Мэдээж бөх бат болгохын тулд зарим тулгуур хэсгийг шинэ материалаар хийнэ. Залуус маань эргэн тойрондоо маш их хог хаяж байна. Бид аливаа юманд дэндүү цамаан ханддаг болсон байна. Өчнөөн мөнгө зарлагадаж, хямдхан чанаргүй тавилга авч байхаар хуучны сайхан модон эдлэлийг хичнээн сайхан загварлаг болгох боломж байна. Хог дээр хуучин модон эдлэлүүдийг зөндөө хаясан байна. Цэвэрч нямбай, аривч хямгач, эдийн засагч хандах хэрэгтэй.
Бидний үеийнхэн ийм цамаан амьдралд өсөөгүй. Социалист нийгэмд хүн бүр тэгш нэг ижил зүйл хэрэглэдэг байсан. Бид нар ёс зүйтэй, зарчимч, үнэнч шударга аав ээжийн хатуу үгээр өссөн. Гэтэл одоо бид үнэхээр сэтгэл өвдөх зүйлүүдийг харж байна. Аливаа юм савнаасаа халихаар зүй бус үйлдлүүд их гардаг.
Бидний үед “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аривч, хямагч... бай” гэдэг уриа лоозонгуудыг ягштал цээжилдэг байсан. Одоо хүртэл мартагддаггүй. Тиймээс энэ нийгэмд орчноосоо таашаал авч, зөв амьдрах цаг ирээд байна. Тэр уриа лоозонг сургуульд нь заадаггүй юмаа гэхэд телевизээр нь хэлдэг, тэдний ёс суртахуунд нөлөөлөх нэвтрүүлгүүдийг хийх хэрэгтэй байна. Манайд тийм нэвтрүүлэг дутагдаад байна.
-“V” телевизээр та жүжигчин Цоомоотой цуг байшин бариад байсан уу?
-Хаягдал материалаар айлд саравч барьж өгсөн. Нийтдээ 10 гаруй дугаар гарна. Олны танил одууд мөн чадварлаг дизайнер Б.Энэрэл, ДЭКО төслийн Н.Мягмаржаргал, “Ротари клуб”-ийн гишүүд оролцсон. Үерт урссан айлын хашаанд сайхан тохижилт хийж засаж өгсөн. Энэ ажилд маань мэргэжлийн мужаанууд оролцсон гээд маш олон хүний тус дэм, сайхан сэтгэлээр энэ төслийн ажил маань урагшилж байгаа. Хүмүүс эргэн тойрондоо хоггүй сайхан амьдардаг болтол энэ төсөл цаашаа үргэлжилнэ.
-Уг нь нийгэмд их хэрэгтэй төсөл юм. Төслийнхөө хөрөнгө оруулалтыг яаж босгосон бэ. Дэмжих хүмүүс олон байв уу?
-Анх “Корпорэйт”-д “Ротари клубынхээ” гишүүд болох 100 хүнд дизайнер Б.Энэрэлтэй хамт хаягдал дугуйгаар хийсэн сандал, сонингоор хийсэн гэрлэн бүрхүүл зэргийг үзүүлж танилцуулга хийсэн. Эндээс эхний сангаа бүрдүүлсэн. Нэг их ч мөнгө олоогүй. Дараа нь гуравдугаар сарын 8-нд хийсэн тогтолтынхоо үеэр хаягдал материалаар хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэнд хаягдлаар хийсэн хаалга, янз бүрийн л зүйлүүд тавьсан.
Эхний төслийн санхүүжилтийг “ДЭКО” төслийн Н.Мягмаржаргал бид хоёр хувааж босгосон. Бусад будаг, техник хэрэгсэлийг “Color Design House”-ийнхэн Солонгосын Нороо брэндийн будгаар “Кансай Когү” компанийхан Hitachi брендийн нарийн үйлдэлтэй хөрөө, бусад багажаар тусалсан. “Ротари клуб”-ын гишүүд буюу Вагнер Азийн ажилсаг залуучууд, Модерн гэр, Вүүдмэн компаниуд модны дахивараа мөн сайн дурынхан маань дугуй, хаягдал хаалга, шуудай хүрз, бээлий, элс гэх мэт зүйлүүдээр маш их тус хүргэсэн.
Цаашид энэхүү “ДЭКО” төслөө өргөжүүлж Монголдоо их зүйлийг хийнэ гэж бодож байгаа. Олон хүнийг ажлын байраар хангана. Чадварлаг дизайнерүүдийг нэгтгэж гадныханы чихийг сортойлгосон интерьер экстерьерийн шийдэлтэй том ажил хийнэ гэж мөрөөддөг. Би монгол хүний тархи их өөр, өвөрмөц гэдэгт үнэмшдэг. Түүгээрээ би их бахархдаг.
Монгол авьяаслаг тархинуудыг нэгтгэж дэлхийд байхгүй том бүтээлүүд гаргана гэж бодож байгаа. Дэлхийн том хотууд нэг том өвөрмөц шийдэлтэй байшин юмуу бусад зүйлээрээ гайхуулж жуулчдыг татаж байхад манайхан яагаад чадахгүй гэж. Тэгэхээр хотоо үзүүлж мөнгөө олдог, аялал жуулчлалаа хөгжүүлж хүн татдаг, урлагаа экспортолж эдийн засгаа сайжруулах гэх мэт зүйлүүд дээр маш их анхаарах хэрэгтэй. Зөвхөн уул уурхай газар шороогоо ухаж эдийн засгаа тэтгэх үү гэдэгт сайн ухаж бодох, судлах шаардлагатай. Яаран сандран зүй бус шийдвэр гаргаад, хоорондоо хэрэлдэж маргалдахаа болих хэрэгтэй. Иймэрхүү байдлаар улс орны хөгжил урагшлахгүй.
-Таны хэлдэг ч зөв шүү, бохир заваан орчин хэзээ ч хүнд таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Дээрээс нь та их зарчимч хүн юм. Тийм болохоор л хоггүй хот, хариуцлагатай иргэний төлөө энэ төслийг хэрэгжүүлж ээ?
-Ёс суртахуунтай байна гэдэг маш чухал зүйл. Энэ зан төлөвийг бид анзаарахгүй өнгөрөөд байна. Зорилготой маш их холбоотой. Хэн ямар амжилт гаргах вэ гэдэг ёс суртахуунтай байхаас эхэлнэ. Манайх тийм баян орон биш. Хаясан хогоо дахин боловсруулах үйлдвэргүй байж, ийм цамаан байж болохгүй.
Үнэтэй сайхан байшинд хэчнээн сайхан амьдарч байгаа хэрнээ лифтэндээ хогоо хаяж байна. Би үүнд үнэхээр их уур хүрдэг. Хүүхдүүд чихрийн цаасаа хаа таарсан газраа шууд хаячихдаг. Би тэрийг нь аваад хогийн сав руу хийдэг. Заримдаа дэндүү их болохоор нь уур хүрээд орхиод явдаг. Иймэрхүү ёс суртахуунгүй байдал байсаар байна. Би багаасаа хог хаяж үзээгүй өссөн. “Чи гэртээ өмсдөг углааштайгаа гэрээс гарах юм бол буцаад тэр углаашаа гэртээ өмсөж болохгүй гэж”. Манай гэрийнхэн намайг тэгж л хүмүүжүүлсэн. Би өдөр бүр хогноос болж бухимдсаар байгаад сүүлдээ энэ төслийг хийхээс өөр аргагүй болсон.
-Тэгвэл та залхуу зан, арчаагүй байдлыг үзэн яддаг байх нь ээ. Таны бодлоор хүн цаг ямагт хариуцлагатай байх ёстой юу. Хоёрдугаарт, та хэр эх оронч хүн бэ?
- Хүн өдөр тутамдаа хөгжиж, юмыг ойлгож байдаг. Би тэр үед тэрийг нэг буруу хийсэн. Дараа нэг залруулж болох байх гэж боддог байх ёстой. Түүнээс биш “За яадаг юм буруу хийгээл биз” гэж бодож болохгүй. Засах хэрэгтэй. Ер нь хүн насаараа л өөрөө өөртэйгээ ажиллаж явсаар байгаад нэг мэдэхэд хайрцагт орж тэнгэрт явцгаана.
Ийм богинохон амьдралд юунд шунах вэ дээ. Харин бие биедээ хайр, энэрэл, сайхан сэтгэлээр хандаж байвал л амьдрал баясаж байдаг юм уу гэж боддог. Сайхан сэтгэл, үнэнч шударга зан, хатуу үг амьдралыг улам өнгөлөг болгодог. С.Наран тэнгэрт халихад дуу нь үлдэнэ. Нэгэнт л монгол хүн болж төрсөн юм бол эх орон ч бай. Миний өгсөн ярилцлагын доор комент муулж бичиж байхаар ундааны саваа хаяхгүйгээр энийг ингэж хийж болох юм байна гэсэн сэтгэлгээтэй болох, тийм л хандлагыг бий болгомоор байгаа юм.
Манай монголчуудын нэг нэгнийгээ муулах,нэгнээсээ өө хайх, нэгнийгээ хардах муухай зан эх орны минь хөгжилд их саад болж байна. Энэ бол ялагдагч хүний зан. Амьдралд юу ч хийж бүтээгээгүй зорилгогүй, хөдөлмөрлөж хөлс хүч гаргаж үзээгүй хүн л юмыг өөр өнцгөөс харж ажил хийж мөрөөрөө амьдарч яваа хэн нэгнийг үргэлж хэл амаар хайр найргүй гутаах гэж оролдоно. Ер нь хүнд муу зүйл хийхэд, хэлэхэд буцаад хэд дахин илүү түүнийг өөрт нь буцаан мэдрүүлдэг амьдралын тойрог бий гэдэг.Эх оронч сэтгэл хогоо хогийн саванд хийхээс эхэлнэ.
-Дуучин Наран урлагт олон жил үнэнч зүтгэлээ. Зарим мундаг дуучид маань гарын шавиа бэлтгэж байна. Залуу уран бүтээлчдэд зааж сургаж байна. Харин зарим нь хувийн бизнес эрхлээд хувьдаа студитэй болсон байна. Таны хувьд бодож, төлөвлөсөн зүйл байна уу?
-Би өөрийгөө ядраах зүйлээс их хол байдаг. Хүн ер нь тайван байж гэмээнэ сайхан амьдардаг. Сэтгэл санаа тайван намуухан орчинд байх дуртай. Элдэв янзын жижиг зүйлүүдэд санаагаа зовоох дургүй. Тиймээс бизнес энэ тэр зүйл хийхийг хүсдэггүй. Харин сэтгэл зүрхээ зарцуулаад “ДЭКО“ төслийг эхлүүлсэн болохоор сэтгэл хангалуун байна. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн болохоор зогсоно гэж үгүй.
-Тэгвэл таны санаачилсан “ДЭКО” төсөл чадварлаг дизайнеруудын сэтгэлгээг шалгах нь дээ?
-Миний хамгийн дуртай зүйл хувцасны дизайнер, загвараас эхлүүлээд бүх архитектор, интерьер дизайнерийн бүтээлд дуртай. Яагаад хүний тархинаас ийм агуу гоё санаанууд гарч орчныг ийм сайхан тухтай болгодог юм. Өнгөны зохицол хүнийг ямар сайхан орчинд аваачдаг билээ. Бүх зүйл байгаль дэлхийтэй холбогдож ийм сайхан ер бусын тансаг байдлыг бий болгож байна. Тиймээс энэ төсөл миний хамгийн дуртай ажил болж байна.
-Та өөрөө зурдаг уу?
-Үгүй. Гэхдээ би өөрийгөө дизайнерүүдийн хийж бүтээж байгааг нь ойлгох мэдрэмжтэй гэж боддог.
-Сингапур, Хятадын архитектор, дизайнерууд Азид төдийгүй дэлхийд байхгүй тэнгэр баганадсан шийдэлтэй барилга сүндэрлүүлж байна. Монгол архитектор, интерьер, дизайнерууд түүнээс юугаараа дутах билээ. Харин “ДЭКО” төслөөрөө тэднийг хэрхэн чадваржуулах вэ?
-Санал нэг байна. Заавал үнэтэй материалаар хийхдээ биш. Хаягдал материалаар дэлхийд байхгүй бүтээл гаргая, дизайнеруудаа ч дайчилъя.
-Танай төсөл дээр ямар дизайнерууд ажиллаж байгаа вэ?
-Мундаг чадварлаг интерьер, дизайнерууд олон байна. “ДЭКО” төсөл дээр New-york-т интерьерийн сургууль төгссөн Б.Энэрэл дизайнер ажиллаж байна. Саяхан урилгаар Лос-Анджелест түр ажиллахаар явсан. Би “Урлах эрдэмийн дээд сургууль”-ийн хувцасны дизайнеруудтай 15 жил хамтарч ажиллаж байна. Миний гуталнуудаас эхлээд гайхамшигтай өвөрмөц шийдэлтэй хувцаснуудыг тоглолт бүрт надад урлаж өгдөг.
Миний цүнх, гутал, хүрэм бүгдийг урладаг. Үнэхээрийн загварлаг чанартай байдгаараа онцлогтой. Архитектор, интерьер, дизайнеруудыг би үнэхээр шүтэж амьдардаг. Тэд сүүлийн үед монгол ахуйгаа тодотгож шингээсэн интерьерийн шийдэлтэй бүтээл, барилга байшингууд гаргаж эхэлсэн. Монгол компаниуд ч үүнийг дэмжиж байна.
Өвөрмөц шийдэлтэй өөр орчинд амьдрах сонирхолтой хүмүүс бий болж. Монгол гэрээ модерн нь загвартай болгож түүнчлэн баганагүй том албан тасалгааны өрөө ч бий болгосон байх жишээтэй. Татварын дарамтад жижиг дунд бизнесийг нуруундаа үүрч яваа хөдөлмөрч хүмүүс маш олон байна. Тэд энэ бүгдийг аль хэдийн хийсэн байна. Хөдөлмөрч тэвчээртэй бизнесменүүдийг би бас хүндэлдэг.
-Танай аав З.Сүрэнжав гуай Хөвсгөлийн модны үйлдвэрийн дарга инженер хүн байсан. Тиймээс охин нь аавынхаа ажлыг үргэлжлүүлж байна гэж ойлгож болох нь ээ?
-Тийм шүү, манай аав Монгол Улсын Төрийн Шагналт Хөдөлмөрийн баатар Д. Пүрэвдаш гээд олон мундаг хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Тэднийгээ үргэлж дэмжиж ажилладаг сайн дарга байсан гэж боддог. Шинэ бүтээл оновчтой санал / ШБОС/ уралдаанд олон шинэ санаа бүтээлүүдийг оруулж социалист уралдаанд 1-3 дугаар байранд орлоо гэж байсныг нь би санадаг. Би инженер хүмүүсийг дандаа хүндэлж явдаг. Мөн аливаа юмыг дандаа нухацтай маш олон талаас нь харж чаддаг.
-Одоо эко хэмнэлтэй амьдрах, эко оффис бүрдүүлэх, ногоон орчин бий болгох тухай ихээр ярьдаг болж. Ялангуяа, бүсгүйчүүд маань цэвэр эко бүтээгдэхүүн сонгож хэрэглэхийг илүүд үздэг болсон байна лээ. Та ямар сонголт хийж байна?
-Би ч бас эко зүйл сонирхдог. Манай гэрийн бүх тавилга дан модон эдлэлээс бүрдсэн. “Модерн гэр”, “ Вүүдмэн” компаниудаар бүх тавилгаа хийлгэсэн. Өөрөө дизайныг нь гаргалцаж мэргэжлийн мужаанууд хийсэн. Би яг өрийнхөө хүссэн орчиндоо амьдардаг.
-Жишээ нь, танай гэрийн өнгөний сонголт нь ямар вэ?
-Би гэртээ тайван байхыг хүсдэг. Тиймээс цагаан, цагаан шаргал өнгө дагнасан. Дунд нь номин өнгө орсон. Гэрт олон өнгө байх зохимжгүй тайван биш байлгадаг. Ер нь л хэн нэгэн надад саад болохгүй байхад л би дуртай. Ер нь бид нийгмээрээ нийтийн дунд амьдарч байна. Гараад дуулна тайз, олон хүмүүс, гудамжинд гарна бөөн түгжрээ бухимдал дунд. Харин гэртээ тайван байдаг.
-Та Хятадад олон жил сурсан. Яагаад тэнд амьдрахыг хүсээгүй юм бэ. Хятад, Япон, Солонгос гээд монголчууд “нүүгээд” байна шүү дээ?
-Хятадад таван жил сурахдаа гэрээтэй ажиллаж үзсэн. Гэхдээ би хэзээ ч Монголоос өөр газар амьдарна гэж боддоггүй. Хэдэн жил хүний хоол идэж, хүний нутагт амьдарлаа.
Хүний нутагт амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш. Гадаадад байгаа монголчуудаа би их өрөвддөг. Сэтгэл санаа 100 хувь сайхан байхгүй. Өөрийнхөө эх оронд гэртээ байх шиг аз жаргал үгүй. Би дэлхийн олон улс хотоор явж үзлээ. Тэгэхэд хичнээн хэрүүлтэй эдийн засгийн хямралтай ч өөрийнхөө эх орондоо л хайртай. Тэнэж, тэнэж явж ирээд эх орныхоо онгоцны буудал дээр буухад хичнээн сайхан аз жаргалтай байдаг гээч. Салхи нь үнэр нь...
-Та Хөвсгөлийн Мөрөн хотод, далай ээжийн хажууд төрсөн. Нутагтаа хэр очиж байна. Нутгаа санадаг биз?
-Хөвсгөл минь үнэхээрийн гайхамшигтай нутаг. Би тийм гайхамшигтай уул устай газар өссөндөө бахархаж өөрийгөө хамгийн азтай хүн гэж бодож явдаг. Жил болгон далай дээрээ очиж бүтэн жилийн эрч хүчээ авдаг. Очиж чадахгүй бол нэг л юм дутуу санагдаад байдаг. Шөнө хүртэл зүүдэлдэг. Далайгаа нэг харж байж сэтгэл тэнэгэр, гүн амьсгал авч уул уусаа нүдэндээ дүрсэлж сэтгэл дотроо бүгдийг нь цээжилж байж нэг жилийг, дөрвөн улирлыг ардаа орхидог доо.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Гэхдээ ярилцлагынхаа төгсгөлд танаас хүмүүсийн байнга асуудаг нэгэн асуултыг асуумаар байна. Хэдийгээр хувийн амьдрал ярихгүй гэж тохиролцсон ч сэтгүүлч хүний шохоорхуу зан хөдлөөд байх юм. Гэр бүл зохиох, ээж болох гээд хувийн амьдралдаа хэзээ цаг гаргах вэ?
-Энэ асуултнаас залхаж байна. Хүмүүс надаас энэ асуултыг байнга л асууж байдаг. Хүн болгон амьдралдаа өөрийн гэсэн сонголтоо хийсэн байдаг. Гэр бүлтэй, хүүхэдтэй болоогүй байна гэдэг завгүй яваа л гэсэн үг. Хүүхдүүд хөөрхөн шүү дээ. Гэхдээ бүх зүйлийг хүссэнээрээ хийж амжуулдаг байсан бол аль хэдийн хүүхэдтэй болох байсан байх.
Ц.Мягмарбаяр