Энэ бол одоогийн хямрал биш. 1998 оны Оросын эдийн засгийн хямрал юм. Түүхэнд гарсан хамгийн хүнд хямрал билээ.
1990-ээд оны дунд үеэс төр, засгийн явуулж байсан макро эдийн засгийн үр ашиггүй бодлогын дүнд эдийн засгийн байдал хүндэрч, хямрал үүссэн байна. Тэр үед мөнгөний хатуу бодлого нь зөөлөн төсвийн бодлоготой хосолж байсан юм.
Хоёр гадаад хүчин зүйл хямрал гарахад түлхэц болж өгчээ. Үүнд, түлш, эрчим хүчний дэлхийн үнийн огцом бууралт болон 1997 оны дунд үеэс эхэлсэн Зүүн өмнөд Азийн хямрал байв. Байдлыг тогтворжуулахын тулд Оросын Засгийн газар, Төв банк нь энгийн бус арга хэмжээ авч хэрэгжүүлэв. 1998 оны наймдугаар сарын 17-нд Засгийн газрын өрийн үндсэн төрлүүдээр техникийн дефолт зарласан байна. Түүний хамт Оросын Төв банк ам.долларын ханшийг суллалаа.
Хямралын үр дагавар нь эдийн засаг, нийт улсын хөгжилд эерэг болон сөрөг талаасаа нөлөөлсөн байна. Доллартай харьцах рублийн харьцаа гурав гаруй дахин унаж, 1999 оны нэгдүгээр сарын 1-нд зургаан рублиэс 21 рубль болж уналаа. Хүн ам, гадаадын хөрөнгө оруулагчдын Оросын банкуудад, Оросын төрд, Оросын рубльд итгэх итгэл нуран унасан нь хамгийн сөрөг үр дагавар байсан юм. Жижиг үйлдвэр олноор дампуурав. Банкны систем дор хаяж хагас жил зогсонги байдалд орсон бөгөөд хэд хэдэн банк дампуурснаа зарлав.
Дампуурсан банкны хадгаламж эзэмшигчид хадгаламжаа алдаж, хүн амын хадгаламж нь үнэгүйдэж, амьдралын түвшин унаж, ажилгүйдлийн тэтгэмж авдаг хүн хоёр дахин нэмэгдэв.
... Бизнес радио 98,9 – ийн “Радио сэтгүүл” нэвтрүүлэг МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес таймс” сонинд нийтлэгдсэн ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.