Ардчилсан намын Мүүн Жэ Ин БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүнд 13,423,800 хүн саналаа өгчээ.
64 настай, хүний эрхийн өмгөөлөгч асан Мүүн Жэ Ин Хойд Солонгосын тал дээр Сөүлийн баримталдаг бодлогыг өөрчлөх талаар нэг бус удаа мэдэгдсэн юм. Өмнөх Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хатуу бодлоготой харьцуулахад Мүүн Жэ Ин Хойд Солонгостой харилцаа тогтоох нь зөв гэсэн байр суурь баримталдаг. БНСУ-ын нутаг дэвсгэрт пуужинг замаас нь устгах THAAD системийг байршуулах шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан юм.
Пак Гын Хэ Ерөнхийлөгч хэвээр байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хамтран Пёнъяаны эсрэг хатуу бодлого баримтлах байв.
Сонгуулийн албан ёсны хариу хараахан гараагүй байхад Мүүн Жэ Ин Сөүлийн түүхт Гвангхвамун талбайд дэмжигчдэдээ хандан үг хэлэв. Тэрээр “Би ард түмний Ерөнхийлөгч” болж чадна хэмээн мэдэгдсэн юм.
Түүний ялалт Солонгосын иргэд цоо шинэ засгийн газрыг хүсэмжилсний үр дүн аж.
Ихэнх сонгогчдын хувьд Мүүн Жэ Ин “цэвэр” нэр дэвшигч байв. Саналаа өгсөн иргэд шинэ Ерөнхийлөгч БНСУ-д тулгарсан авлига, хээл хахууль, эдийн засгийн нөхцөл байдлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой гэнэ. Үүний дараа Хойд Солонгосын маргаан орж байгаа аж.
Пак Гын Хэ Ерөнхийлөгч хэвээр байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хамтран Пхеньяны эсрэг хатуу бодлого баримтлах байв. Харин Мүүн Жэ Ин ялалт байгуулснаар байдал эргэж болзошгүй.
Энэ удаагийн БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй иргэдийн 75 орчим хувь нь саналаа өгчээ. Өнгөрсөн пүрэв, баасан гарагт болсон урьдчилсан санал хураалтаар сонгогчдын 26 хувь нь буюу 11 сая хүн саналаа өгсөн талаар Солонгосын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгджээ.