gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуурамч мэдээ мэдээллийн хор уршиг

С.Заяа
Дэлхийд
2017-05-13
0
Twitter logo
С.Заяа
0
Twitter logo
Дэлхийд
2017-05-13
Хуурамч мэдээ мэдээллийн хор уршиг

Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим орчинд хуурамч мэдээлэл тархсан явдал нь олон улсын анхаарлыг татаад байгаа билээ. Хуурамч мэдээлэл цахимаар хурдацтай тархаж, олон нийтийг цочроосон. Зарим нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсон явдлыг хүртэл үүнтэй холбон тайлбарлаж байна.

Хэрэв худал хуурмаг мэдээлэл эсвэл цуурхал зэрэг нь Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд үнэхээр нөлөөлсөн юм бол Малайз улсад бас үүнтэй төстэй явдлууд болж өнгөрсөн талаар өгүүлье. Мэдээж Малайзад болсон үйл явдлууд нь тухайн үеийн нөхцөл байдлаараа болон далайцаараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болсон явдалтай харьцуулшгүй ч цахим ертөнц дэх худал хуурмаг мэдээлэл хор уршиг ямар хэр тарьж болохыг хангалттай сайн харуулсан юм.

Дийлэнх хүмүүс цахим орчин дахь мэдээллийг үнэн бодитой эсэхийг ялгаж чаддаггүй. Үүнийг нь зарим нэг хувийн ашиг сонирхолтой этгээдүүд ашигладаг. Худал хуурмаг мэдээ мэдээлэл зохиож, цахим орчинд тараах явдал нь ихэнхдээ мөнгөний, улс төрийн эсвэл өөр бусад нуугдмал ашиг сонирхлын үүднээс хийгддэг.

Эмнэлгийн зүгээс энэ мэдээлэл нь хуурамч болохыг удаа дараа мэдэгдсэн ч уг худал мэдээлэл өнөөг хүртэл цахим орчноор тархсан хэвээр байгаа юм. Тухайн эмнэлгийн нэр хүнд сэргэхээсээ өнгөрчээ.

2013  оны Малайзын парламентын сонгуулиар сөрөг хүчнийхэн ялах магадлал өндөр байсан. Яг тэр үед гэнэт л цахим орчноор хуурамч мэдээ мэдээлэл, зураг зэрэг тархаж эхэлсэн. Эрх баригч намынхныг Бангладеш улсаас 40 000 ажилчдыг оруулж ирж, санал өгүүлэх гэлээ хэмээн буруутгасан. Үүнийг уншсан ихэнх хүмүүс энэ мэдээлэл нь бодитой, үнэн  гэдэгт итгэн, зарим нэг нь төрийн бус байгууллагуудаас хууль бусаар санал өгөгчдийг  баривчлах уриалгыг хүртэл дэмжиж байгаагаа илэрхийлцгээж байв.

Малайзын Сонгуулийн Ерөнхий хороо, цагаачлалын алба, хууль сахиулах байгууллага, улсын бүртгэлийн газар зэрэг төрийн байгууллагуудаас эдгээр мэдээлэл нь худал хуурмаг, үнэн бодитой биш гэж мэдэгдсээр байхад олон нийт тэдэнд итгэхээсээ илүү хуурамч мэдээнд итгэсэн.

Сонгуулийн санал хураалтын өдөр гадаадын ажилчин шиг харагдсан хүн болгоныг булан тохойд шахаж, байцааж байв. Золиос болсон иргэд тиймэрхүү нөхцөл байдалд хэрхэн өөрсдийгөө хамгаалахаа мэдэхгүй байсан нь ойлгомжтой. “Хууль бус санал өгөгчдийг баривчлах” зорилго тавьсан байгууллагууд сүүлд болсон явдалд харамсч байгаагаа илэрхийлэн, уучлалт гуйсан ч энэхүү явдал нь хуурамч мэдээлэл нь үүнээс хэд дахин илүү хор уршигтайг харуулсан юм.

2013 оны сонгуулийн үеэр тархсан бас нэг хуурамч мэдээлэл бол Бентонгийн сонгуулийн тойрог дахь саналын хуудас тоолох төвд цахилгааны саатал гарч, энэ үеэр сэжиг бүхий санал хураах хайрцгийг тус төв рүү оруулсан гэх мэдээлэл тархсанаас болж хүмүүс тус хэсгийн санал хураалтын үр дүн худал гарсан хэмээн үзэхэд хүржээ. Тус хэсэгт сөрөг хүчний намаас нэр дэвшигч Вэн Вон Так эрх баригч намын эвслийн Лайоу Тион Лайд маш бага зөрүүтэйгээр ялагдсан нь ч гал дээр тос нэмсэнтэй адил нөлөө үзүүлжээ. Сөрөг хүчний намын тэргүүнүүд санал тоолох байранд ямар ч цахилгааны саатал гараагүй, санал хураалтын үр дүнд нөлөөлсөн гэх ямар ч сэжиг бүхий хайрцаг гарч ирээгүй гэж мэдэгдсэн ч хүмүүс цуурхалд итгэн, цахилгаан тасарч харанхуй болсон хойно саналын хуудсуудыг сольсон явдал болсон гэж үзсэн хэвээр үлдсэн.

Лоу Яат Плаза цахилгаан хэрэгслийн их дэлгүүрт гарсан нэгэн явдлын талаар цахим орчинд олон хувилбар тархсаны нэг нь “нэгэн эр худалдагчаас гар утас худалдаж аваад хулхидуулснаа мэдэж гэнэ. Тэрээр эргэж очоод авсан гар утсаа солих гэсэн боловч худалдагч сольж өгөхөөс татгалзжээ. Ингээд тэдний дунд зөрчилдөөн үүсчээ” гэсэн мэдээллээс болж иргэдийн дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой мөргөлдөөн үүсэх шахсан байдаг.

Куала Лумпур дахь Гленийгл эмнэлэг мөн л хуурамч мэдээллийн золиос болсон түүхтэй. Тус эмнэлгийн ажилчид үйлчлүүлэгчиддээ шуудангаар “хортой үнэртэн” явуулсан ба тус үнэртэнг үнэрлэсэн зарим  үйлчлүүлэгч нас барсан гэж анхаарулсан захидал цахим орчинд тархсан. Эмнэлгийн зүгээс энэ мэдээлэл нь хуурамч болохыг удаа дараа мэдэгдсэн ч дээрх худал мэдээлэл өнөөг хүртэл цахим орчноор тархсан хэвээр байгаа юм. Тухайн эмнэлгийн нэр хүнд ч сэргэхээсээ өнгөрчээ.

Хуурамч мэдээлэл хурдацтайгаар тархахын үндэс суурь нь хүмүүс олон нийтийн хэвлэл мэдээллийн талаар ойлголт бага байгаатай холбоотой.

Худал хуурмаг мэдээлэл, цуурхал зэрэг нь Малайзын цахим орчинд ноёрхсон хэвээр л байна. Энэ оны эхээр өндөр настай Хятад эмэгтэйг цахим орчинд хүүхэд хулгайлдаг сүлжээ гэмт хэргийн бүлэглэлд ажилладаг хэмээн гүжирджээ. Хэвлэлийнхний зүгээс явуулсан шалгалтын үр дүнд эмэгтэй гэрийнхээ ойролцоох худалдааны төвөөр байнга үйлчлүүлдэг, тус төвийн ажилчидтай найрсаг харилцаатай гэмгүй нэгэн байж. Сониныхон энэ талаар бичиж, эмэгтэйн нэр хүндийг цагаатгасан ч болсон явдлаас хойш тэрхүү настай эмэгтэй гадаа гарахаас айж, хүмүүсээс өөрийгөө тусгаарлан, Хятадын Цагаан сарын баярыг гэрээсээ ч гаралгүй өнгөрөөсөн байна.

Цахим ертөнц дэх хуурамч мэдээ мэдээлэл, цуурхал зэрэг нь одоог хүртэл хурдацтайгаар тархсан хэвээр байгаа учир үүнтэй тэмцэх зорилгоор Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн засгийн газар sebernanya.my нэртэй цахим хуудас нээсэн юм.

Манай уншигчид болон интернет хэрэглэгчид олон нийтийн хэвлэл мэдээллийн талаар илүү сайн ойлголттой болох ёстой. Хуурамч мэдээлэл хурдацтайгаар тархахын үндэс суурь нь хүмүүс олон нийтийн хэвлэл мэдээллийн талаар ойлголт бага байгаатай холбоотой.  Олон нийт хуурамч мэдээллийг таньж мэдэх чадваргүй эсвэл хэрхэн тухайн мэдээллийг үнэн бодитой эсэхийг шалгах, үл ойшоож тоохгүй өнгөрөхөө мэддэггүй. Хуурамч мэдээ мэдээллээс ангид байхын тулд хамгийн түрүүнд боловсролоосоо эхлэх хэрэгтэй.

Син Чү Дэйли сонин мөн л хуурамч  мэдээ мэдээлэл, цуурхлын золиос юм. Тус сонины хамт олон хуурамч мэдээ мэдээлэл, цуурхлын золиос болсон олон мянган хүнтэй адил зүйлийг туулж өнгөрүүлж, мэдэрч байгаагаа илэрхийлж байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй холбогдуулан мөн үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэн бид “үнэнийг олно” нэртэй тусгай хуудас ажиллуулж эхэлжээ.  Уншигчид эндээс  хуурамч мэдээллийг хэрхэн таних талаар унших болно.

Хүмүүс баталгаагүй эх сурвалжаас уншсан, баталгаагүй мэдээ мэдээллийг цааш тараан түгээн дамжуулахгүй байж, интернетийн хариуцлагатай хэрэглэгчид болно гэдэгт бид найдаж байна. Нийгэмдээ эерэг нөлөө үзүүлцгээе.

Малайзын Sin Chew Daily сонины нийтлэлч Чон Лип Тек

Эх сурвалж http://www.asianews.network/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан