“Токио-2020” олимпийн наадам хүртэлх хугацаанд Үндэсний шигшээ багийн ахлах болон дасгалжуулагчийн ХАРИУЦЛАГАТАЙ албанд томилогдох хүмүүсийн нэрс урьдчилсан байдлаар тодорлоо.
Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан дасгалжуулагчдын нэрсийг холбоод хурлаараа авч хэлэлцэн БСШУСЯ-ны спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлсэн.
Орон тооны бус зөвлөлийн дараах гишүүд шийдвэрийг эцэслэн баталж ахлах болон дасгалжуулагчдын албан тушаалыг БАТАЛГААЖУУЛНА.
Шийдвэр хүлээж буй шигшээ багийн албанд холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн дасгалжуулагчдын талаарх мэдээллийг хүргэе.
ЖҮДО-АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ О.БАЛЖИННЯМ
Рио-2016 олимпийн наадам хамгийн олон эрх буюу 13 тамирчинтай оролцож олимпийн медальт анхны эмэгтэй жүдоч болон Д.Сумъяа гавьяат нэрээ мөнхөлсөн. Өнгөрсөн дөрвөн жил О.Балжинням дасгалжуулагчаар ахлуулан Д.Баттулга, Г.Дашдаваа, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа гэсэн таван багш ажиллаж 2015 оны сүүлчээс Х.Цагаанбаатар нэмэгдсэн.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, санхүү зэргээс шалтгаалан дасгалжуулагчийн тоог дөрөв болгожээ. Сонгон шалгаруулалтад есөн хүн өрсөлдснөөс О.Балжинням хамгийн өндөр оноо авч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга, Г.Дашдаваа нар удаалжээ. Монголын жүдо бөхийн холбооноос эдгээр хүмүүсийг томилох хүсэлтийг хүргүүлсэн.
ЧӨЛӨӨТ БӨХ-АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ Б.БАТТУЛГА
2016 оны олимпийн наадамд эрэгтэй баг бүтэн багаараа, эмэгтэй баг дөрвөн эрх авч олимпод өрсөлдсөн. Өнгөрсөн олимпийн циклд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн дасгалжуулагч нийтдээ найман багш шигшээ багт ажилласан. Харин ирэх олимпийн цикл дөрөв дасгалжуулагч бүтэн багаа хариуцна.
Сонгон шалгаруулалтын дүнгээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар "Арслан" клубийн Б.Баттулга, дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар "Хасу Мегастар" клубийн Ц.Баярсайхан, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар "Хангарьд" клубийн Ө.Ууганбаяр нарыг шалгаруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлсэн. Дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн бусад дасгалжуулагчдыг танилцуулбал:
- Арслан Цэдэнсодном
- Даваажавын Батням(Цастын барс)
- Цэрэндалайн Баярсайхан(ҮБТДС)
- Гэлэгжамцын Наранчимэг(Хилчин)
- Юрагийн Гандолгор
- Жамсрангийн Дандар(Харганат цамхаг)
- Цогбадрахын Гантөгс (ҮБТДС) нар өрсөлдсөн байна.
БОКСЫН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ-Д.БАТСҮРЭН
Риогийн дэвжээнд зургаан боксчин эрх өвөртлөн тулалдаж хоёр олимп дараалсан буухиагаа таслахгүй хүрэл медаль хүртсэн баг. Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад "Рио-2016" олимпийн циклд багаа удирдан амжилттай оролцсон Д.Батсүрэн хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн.
Монголын боксын холбооноос ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн, дасгалжуулагчаар Н.Мөнхсайхан, эмэгтэй шигшээг Б.Пүрэв-Очир, залуучуудын шигшээ багийг С.Эрдэнэбат нараар удирдуулах саналыг хүргүүлсэн байна.
БУУДЛАГА-Д.ОЮУН, Б.СУГАР
Рио-2016 олимпийн наадамд гурван мэргэн бууч эрх авч галын шугаманд цэц мэргэнээ сорьсон баг. Буудлагын шигшээ багийн сонгон шалгаруулалтад зургаан дасгалжуулагч өрсөлджээ. Гар бууны төрөлд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны дасгалжуулагч Д.Оюун тэргүүлж, Л.Ундралбат дасгалжуулагч аман хүзүүджээ. Д.Оюун дасгалжуулагчийн хувьд 1998 оны дэлхийн аваргад Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа нарын хамт багаараа хүрэл медаль хүртэж байсан удаатай.
Урт бууны дасгалжуулагчын сонгон шалгаруулалт Б.Сугар өндөр оноо авч, Ж.Ганхуяг дасгалжуулагч хоёрдугаарт бичигджээ.
ТАЕКВОНДО-Н.ЭРДЭНЭБААТАР, ХО ИН ЁН
"Рио-2016" олимпийн наадмын 68кг-д Ази тивийн төлөөлөл БНСУ, Монгол, Йордан гэсэн гурван улс эрх авсан. Эх орноо төдийгүй тивээ төлөөлдөн тулалдсан ОУХМ П.Тэмүүжингийн олимпийн наадамд үзүүлсэн гайхалтай тулаан өдгөө ч дурсагдаж байгаа.
Таеквондогийн холбооноос сонгон шалгаруулалт ёсоор шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын дасгалжуулагч Хо Ин Ён нарыг дахин томилуулахаар болжээ.
БАЙТ ХАРВАА-Ж.НАРАНТУЯА, Ю.Ганзориг
Байт харвааны шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад Ж.Нарантуяа тэргүүлж Ю.Ганзориг удаалжээ. Шигшээ багийн ахлахаар Ж.Нарантуяа, туслахаар Ю.Ганзориг гэсэн хоёр дасгалжуулагчийн орон тоотой ажиллах юм байна. Ю.Ганзоригийн хувьд 2013 оноос хойш шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ХОЛБОО-Ц.ХОСБАЯР
Монголын хүндийн өргөлтийн холбооны дасгалжуулагч сонгон шалгаруулалтыг Ц.Хосбаяр багш тэргүүлжээ. Тус шигшээ багийн нэг дасгалжуулагчийн орон тоотой байхаар баталсан байна.
Хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр олимпоос ирснийхээ дараа “Шигшээ багт нэг орон тооны боломж гарвал эмэгтэй дасгалжуулагч нэмэх хэрэгтэй байна. Эмэгтэй хүүхдүүдтэй ажиллахаар бас хэцүү асуудлууд тулгарах юм. Тэмцээнд очоод жин хасах болохоор хажууд нь байхгүй бол болохгүй. Эмэгтэй тамирчнаа аваад эрэгтэй саунд хамт орж болохгүй. Би өөрөө эмэгтэй саунд хамт орж мэдээж болохгүй. Олимпийн наадмын үеэр энэ мэт асуудал тулгарсан. Эмэгтэй хүнд эрэгтэй багшдаа хэлж болохгүй нарийн нандин зүйл зөндөө л байгаа” гэдгийг Үндэсний шигшээ багийн тайлангийн хурлаар хөндсөн гэдгийг эргээд нэг сануулчихъя.