/Томилолт/
Зээрийн сүрэг нутаг сэлгэхээс өмнө, хээрийн оготно хөеөгөө базаахаас урьтаж, хонгор нутгийнхаа дорнод хязгаарыг эргээд ирлээ. Талын салхи жихүү даах цаг хаяанд ирсэн тул Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачлан Монгол орны зүүн бүс Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгууд дахь өвөлжилтийн бэлтгэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцаж, нутаг орны хэмжээнд үзүүлж буй амжилт алдаа, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг нүдээр үзэж, чихээр сонсохоор дорнод зүг жолоо залсан нь энэ.
Зүүн аймгууд руу хүрэх зам бартаатай, хөгжил гээд байх гавьтай өөрчлөлтгүй гэцгээдэг байлаа, хэдхэн жилийн өмнө. Тэгвэл зам дагаж хөгжил ирдэг, хөгжил дагаж хүн цугладгийн тод жишээг зүүн аймгууд үзүүлж байна. Улаанбаатар хотноо амжилттай хэрэгжиж буй, улмаар орон нутагт бүтээн байгуулахаар гурван аймгийг сонгоод байгаа “Гудамж” төсөл Хэнтийн Чингис /Өндөрхаан/ хотод эхэлж байна. Тал нутгийн тэгш талбайд тэнгэр баганадсан 20 давхар барилгыг сүхбаатарчууд эхлүүлжээ. Орон нутгаас хамгийн өндөрт тооцогдох энэ барилгын араас хэнтийнхэн 16, дорнодчууд 12 давхрыг босгохоор бүтээн байгуулалтын ажил нь өвөлтэй уралдан ид өрнөж байна. Ам метр нь 1-1.3 сая төгрөгийн өртөгтэй хэдий ч орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай баригдаж буй барилгуудынх нь захиалга шувтарч, заримынх нь хэдийнэ дууссан гэнэ.
Орон нутгийнхны хэлснээр, “Намар дагуулж, өвлийг сануулсан” манай томилолтын баг Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Улсын хөгжлийн банк, МҮОНРТВ-ийн ММ агентлаг, “Ийгл” телевиз, NTV телевиз, үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины төлөөллөөс бүрдэж байлаа.
“Багануур” түрээсийн зардлаа 3.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ
Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний нийт хэрэгцээний 70 хувийг дангаар хангадаг “Багануур” хувьцаат компанийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Иргэд, ДЦС-уудын нуруунд хүнд дарамт үүсгэхгүй гэсэн төрийн бодлогын дагуу жилийн жилд алдагдалтай ажилласаар ирсэн энэ уурхайн өвөлжилтийн бэлтгэл 50 орчим хувьтай байна.
Улаанбаатар хотын өдрөөс өдөрт өсөн тэлж буй эрчим хүч, дулааны хэрэгцээнээс үүдэн тус компани олборлолтын хэмжээгээ мөн нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Улмаар Монгол Улсын Хөгжлийн банкны 18.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөх төсөл”-ийг хэрэгжүүлж, нүүрс тээврийн 4, хөрс тээврийн 4 автосамосвал, нэг бульдозер худалдан авч, нүүрс бутлан ачих байгууламжийнхаа өргөтгөлийг барьж, ашиглалтад оруулжээ. Уурхайн тоног төхөөрөмж хэт хуучирснаас үүдэн бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүйд хүрч, нийт 13 сая куб метр хөрс хуулалтын хоцрогдолтой байсан бол төхөөрөмжийн шинэчлэл хийснээр олборлолтын хэмжээ нь 10 хувь, хөрс хуулалт 11 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн төслийг хэрэгжүүлснээр “Багануур” ХК-ийн түрээсийн зардал 3.1 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Багануурын уурхай нь жилдээ 3.8 сая тонн нүүрс олборлож байгаагийн 98 хувийг ДЦС-уудад, үлдсэн хэсгийг иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.
“Гудамж” төсөл Чингис хотод
Хэнтийнхэн “Намрын баяр”-аа тэмдэглэж байхтай бид таарлаа. Дэлгэр сайхан нутагтаа зунжин хөдөлмөрлөж ургуулсан тариа будаа, малынхаа ашиг шим бүхий бүтээгдэхүүн, гарын дүйгээрээ урласан брэнд бараа гээд ерөөс Хэнтийн гэх тодотголтой бүхэн энд дэлгээстэй байх аж. Намрын баярт аймгийн хэмжээний 18 сумаас ирсэн 256 иргэн, аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнээрээ оролцсон нь өмнөх жилүүдийнхээс нэлээдгүй өссөн амжилт гэж аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрынхан нь хэлж байлаа.
Засгийн газраас орон нутаг дахь бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх зорилт тавин улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөхийн хэрээр тухайн аймаг дахь Хөгжлийн бодлогын хэлтсийн үүрэг оролцоо улам бүр нэмэгдэж байна. Тэгвэл Хэнтийн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатарын мэдээлснээр энэ жил Хэнтий аймагт улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 15 томоохон барилга байгууламжийг барьж эхлүүлсэн юм байна. Чингис хотын нэгдсэн дулаан хангамжийг шийдвэрлэх ДЦС, нийт 12.3 км шинэ зам барих “Гудамж” төсөл, 278 айлын “Хэрлэн” орон сууцны хороолол, “Шинэ Өндөрхаан” хорооллын инженерийн шугам сүлжээ, 16 давхар “Чингис” цамхаг, хүүхэд залуучуудад зориулсан спортын иж бүрэн талбайнууд бүхий “Олимп” цогцолбор зэргийг дурдаж болохоос гадна бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаатай холбогдуулан хувийн компаниудын хөрөнгө, санаачилгаар бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн энэ үйлдвэрт орон нутгийн 30 хүн шинээр ажиллах болсон гэнэ. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй Концессын зүйлийн жагсаалтад Чингис хотод байгуулагдах Зүүн бүсийн худалдааны битүү зах, авто оношилгоо, вокзалын цогцолбор багтсан ба зураг төслүүд нь бэлэн, газрын асуудал нь шийдэгдсэн байгаа аж.
“Чингис” бондын эх үүсвэрээс өнөөг хүртэл аймгийн хэмжээнд сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 аж ахуй, иргэн 150 орчим сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. “Хүүхэд бүрт аяга сүү” аяны хүрээнд 28 сургууль цэцэрлэгийн 6000 гаруй хүүхдэд 1500 литр сүүг иргэд, аж ахуй нэгжүүдээс нийлүүлдэг гэнэ.
“Чингис” бондоос санхүүжсэн замуудыг шалгалаа
Шинэчлэлийн Засгийн газар, тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Улсын Хөгжлийн банкнаас олон улсын зах зээлд босгож, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлсэн “Чингис” бондын талаар эерэг, сөрөг хандлага нийгэмд бий. Жил жилийн төсвөө харж, түүндээ багтааж амьдрах уу, эсвэл тодорхой хэмжээний зээл авч, ирээдүйд эдийн засгийн үр ашгаа үзүүлэх бүтээн байгуулалтыг одооноос зоригтойгоор эхлүүлэх үү гэх гарцаагүй хоёр сонголтод л эерэг, сөрөг дээрх хандлагууд хариу өгөх учиртай.
Замын бүтээн байгуулалт өгөөжгүй, эдийн засгийн үр ашиг муутай гэх шүүмж олонтаа. Тэгвэл аймгийн төвүүдийг нийслэлтэй холбож эхэлсэн замын бүтээн байгуулалт иргэдийн ая тух, амьжиргаа, цаашлаад орон нутгийн эдийн засгийн хөгжилд чухал үр ашгаа үзүүлж эхэлснийг Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийнхэн онцолж байлаа. Хотоос хоногтоо амжив уу, үгүй юу хүрдэг байсан хол замын талыг нь л хатуу хучилтаар барихад хугацаа нь хэдэн цагаар богиноссонд иргэд олзуурхаж байсан.
Тухайлбал, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 288.4 км автозамын ажлыг “Чингис” бондын эх үүсвэрээр Хөгжлийн банк санхүүжүүлэн таван компани хуваан барьж байгаа юм. Нийт 41.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр баригдаж буй энэ чиглэлийн автозамын гүйцэтгэгчдээс “Хансуун зам” ХХК-ийн үйл ажиллагаа томилолтын багаас дорвиун үнэлгээ авсан. Эднийх хуваарьт ажлаа ирэх сарын 1-нд хүлээлгэн өгөх бол ер нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн автозамаа орон нутгийнхан бүхлээр нь арваннэгдүгээр сарын 30-нд албан ёсоор хүлээн авах юм байна.
Бидний танилцсан дараагийн бүтээн байгуулалт бол Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177.9 км автозамын ажлын явц. Мөн л “Чингис” бондын эх үүсвэрээс 28.6 тэрбум, Хөгжлийн банкнаас 14.8 тэрбум төгрөгийн өртгөөр санхүүжиж буй эл замыг “Арж капитал”, “Түм аривжих” компаниуд барьж байна. Орон нутгийн бусад замаас ялгаатай нь хүнд даацын автомашин дамжин өнгөрөхөд зориулан 7 см-ийн /орон нутгийн дийлэнх замын зузаан 5 см/ зузаантайгаар хучигдаж байгаа энэ чиглэлийн автозамын ажил ирэх сарын 30-нд дуусч, хүлээлгэн өгөх хугацаатай.
Дорнодын ДЦС-ын Концессын гэрээний хэлцэл явагдаж байна
Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Дулааны цахилгаан станц одоогийн байдлаар орон нутгийн 866 аж ахуйн нэгж, 558 айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна. Энэ нь станцын суурилагдсан хүчин чадлаас давж, цаашид бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дангаар хангаж дийлэхгүйд хүрээд байгаагийн илрэл ажээ. Улмаар хүчин чадлын эл хомсдлыг даван туулахын тулд концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн журмаар улсын хэмжээнд хэрэгжих төслүүдийн жагсаалтад ДЦС-ыг 100 МВт-аар нэмэгдүүлэх өргөтгөлийн барилгын хүсэлтээ Эдийн засгийн хөгжлийн яаманд илгээсэн юм.
Концессын зүйлийн нэр нь “Дорнодын дулааны цахилгаан станц төсөл” ба одоогийн байдлаар Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яамны хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан, концесс эзэмших эрхийн төлөөх шууд гэрээний хэлцлийг хувийн хэвшлийнхэнтэй явуулж эхлээд байгаа юм.
Ер нь зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жил байтугай сараас сард өсөн нэмэгдэж байгаа тухай Чойбалсан хотын ДЦС-ын Ерөнхий инженер өгүүлж байлаа. Өсөлтийн судалгаанаас үзэхэд, өргөтгөлийн эхний ээлж буюу 50 МВт тоноглолыг 2015 оноос, хоёрдугаар шат болох үлдсэн тоноглолыг 2016 оноос тус тус ашиглалтад өгч, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулснаар орон нутгийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэгцээг хангах боломжтой хэмээн үзэж буй аж.
Адуун чулууны ордыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулна
Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцаас ердөө 7 км зайд Адуун чулууны хүрэн нүүрсний орд байрлалтай ба ордын ашиглалтын өнөөгийн байдал хийгээд өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаа талаар бид мөн мэдээлэл авлаа. Нүүрсний чанар, илч дулаанаараа сайн ам дагуулдаг энэ ордын одоогийн нөөц 423.8 сая тонн.
Ордын нөөц бүхий талбайд МАК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна. Улмаар Адуунчулууны уурхайгаас олборлож байгаа илчлэг бага, чийглэг ихтэй хүрэн нүүрсийг МАК хатааж, жилд нэг сая тонны хүчин чадал бүхий брикетийн үйлдвэр, мөн нүүрснээс жилдээ 400 мянган тонн шатахуун гарган авах үйлдвэрийг Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байрлах Адуунчулууны ордыг түшиглэн байгуулахаар туршилт, судалгааны ажлуудыг хийж дуусгаад буй гэнэ. Шингэн түлшний үйлдвэрээс гаргах шатахуун нь чанарын хувьд АИ-92 бензиний түвшинд дүйцэх бөгөөд улсын нийт хэрэгцээний 40 орчим хувийг дангаар хангаж, зах зээлд хямдаар нийлүүлэх бүрэн боломжтой гэж МАК хийгээд Адуунчулууны уурхайнхан үзэж байгаа тухай сонирхолтой яриа өрнөлөө. Үнэхээр ч дээрх төлөвлөгөө биеллээ олох аваас монголчуудын олон жилийн мөрөөдлийг амьдралд буулгах онцгой бүтээн байгуулалт болох нь дамжиггүй.
“Боомтын хөгжлийн загвар” ба БИЧИГТ
Улаанбаатар хотоос гарч 900 км туулан, Монгол орны зүүн хязгаар, далайн гарцтай хамгийн ойр Бичигт хилийн боомтод тулж ирлээ, бид. Монгол Улсын хэмжээнд 50 гаруй хилийн боомт байдгийн 28 нь ажиллагаатай буюу хоёр улсын байнгын ажиллагаатай, байнгын ажиллагаатай, улирлын чанартай, баяр ёслолоор үүдээ нээдэг зэрэг ангилалд хамаарах боомтууд юм. Тэдгээрээс стратегийн ач холбогдол бүхий гуравдагч том боомт нь Бичигт бөгөөд тиймдээ ч төр, засгийн зүгээс тус боомтын үйл ажиллагаа, цаашид өргөжин тэлэхэд онцгой анхаарал хандуулж эхлээд байна. Тухайлбал, “Боомтын хөгжлийн загвар” болон “Боомтын Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилга, байгууламжийн давтан хэрэглэх зургийн жагсаалт”-ыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, 2014 оны 8 дугаар тогтоолоор батлуулсан юм.
Улмаар “Боомтын хөгжлийн загвар” батлагдсантай холбогдуулан Бичигт хилийн боомтын хяналт, хөгжил, хариуцлагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах үүрэг бүхий Боомтын нэгдсэн захиргааг энэ оны зургадугаар сард байгуулсан. Шинэ захиргаа одоогийн байдлаар Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж, Боомтын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна. Цаашлаад хөрөнгө санхүү, төлөвлөлт, үйл ажиллагаагаа “Боомтын хөгжлийн загвар”-ын дагуу зохицуулан чиглүүлэх аваас Бичигт хилийн боомтын ирээдүй тодрох магадлал өндөр байгаа нь ажиглагдаж байв.
Нар алган дээр жаргаж, сар магнайн тушаа мэлтийн гэрэлтэх адил зах хязгааргүй Мэнэнгийн тал, Торой банди, Шилийн богд хайрханы бэлээр хурдалж, Дарьганга нутаг, Сүхбаатар аймгийн бүтээн байгуулалттай танилцсанаар бидний аялал шувтарлаа. Олж харахыг хүсвэл хөгжил хаа сайгүй байна.
Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар-Улаанбаатар