Алиа салбадай гэгддэг Atelopus төрлийн эр мэлхий ижлээ алджээ. Амазон мөрний доод ай сав болон Андын нурууны хормойд л таарах уг амьтны хувь заяа ийм гашуун болоод удаж буй.
Ойн хорогдол, орчны бохирдол их байгаа ч Эквадорын нутгаас жил бүр шинэ төрлийн амьтад илэрдэг. Л.Коломагийн тооцоолсноор Лимон орчмоос саяхан 60 гаруй төрлийн хоёр нутагтан шинээр олджээ.
Хараа булаам хурц тод өнгөтэй энэ мэлхийний гол тархац нутгийн нэг Эквадорын зүүн өмнөд хэсэгт орших Лимон сууринд зам тавьж эхлээд байна. Тус бүс нутгийн амьтан, ургамлыг судалдаг Луис Коломагийн хэлснээр зам, барилгын ажил ой ширэнгийн амьтдыг, тэр дундаа мэлхийг сүрэг сүргээр нь устгаж байгаа гэнэ.
Мэлхий, бах, усны гүрвэл, усны могой зэрэг үсэрч дэвхэрдэг, заримдаа ичдэг, эвгүйцмээр төрх, хүйтэн цустай хоёр нутагтнууд дундад зууны үеийн Европт зүсээ хувиргасан чөтгөр гэгддэг байсан бол эртний Египетэд мөнхийн амьдралыг бэлгэддэг байв. Харин бүхий л түүхийн турш газар газрын хүүхдүүдийг байгальтай холбогч гол амьтны нэг байлаа.
300 сая гаруй жилийн өмнө үүсэж, 6000 гаруй төрөл зүйлд хуваагдах хоёр нутагтнууд эрдэмтэн судлаачдын хувьд ч байгалийн онцгой бэлэг, сэтгэлийг нь татагч байсаар иржээ. Гэтэл онгон байгалийн эсрэг “аян дайн”-д мордоод байгаа орчин цагийнхны гарт хамгийн их хохирсон амьтдын эхэнд хоёр нутагтан бичигдчихээд байна. Энэ амьтдын бараг тэн хагас нь мөхлийн ирмэгт тулж, олон зуун төрөл нь зөвхөн ном, товхимолд л үлдэв.
Хоёр нутагтны хорогдол жилээс жилд нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай. Үүний нэг нь Лимон хотын захад хүнгэнэх бульдозер. Хэвлээр явагчид болон хоёр нутагтнаар мэргэшсэн Л.Колома шиг судлаачид мөхөлд ойртсон энэ амьтдыг эх нутагт нь биш юм гэхэд ядаж лабораторид амьдруулахыг хичээж байна. Дэлхийн өнцөг булан бүрт нутагладаг хоёр нутагтнуудад нүүрлэсэн хамгийн том аюул нь өдгөө мөөгөнцрөөс үүдсэн тахал болжээ. Atelopus төрлийн дээрх мэлхий ч гэсэн уг тахлаар ижлээ алдсан гэнэ.
Энэ төрлийн мэлхийг олон жил судалсан Л.Колома мэргэжил нэгт нөхөр Сантъяго Ронийн хамт Эквадорын нийслэл Кито хот дахь католик шашны их сургуульд хоёр нутагтны музей, сувилал нээжээ. Тэд тус улсын 470 гаруй төрлийн хоёр нутагтнаас 16-г нь хамгаалалтдаа аваад байна. Ойн хорогдол, орчны бохирдол их байгаа ч Эквадорын нутгаас жил бүр шинэ төрлийн амьтад илэрдэг. Л.Коломагийн тооцоолсноор Лимон орчмоос саяхан 60 гаруй төрлийн хоёр нутагтан шинээр олджээ. Тэрбээр мэргэжил нэгтнүүдийнхээ хамт эхний ээлжинд 100 гаруй төрлийн хоёр нутагтныг хамгаалалтдаа авахаар албаныхнаас газрын зөвшөөрөл хүссэн аж.
Гэсэн ч тэднийг газраа авч, хүрээлэнгээ байгуулах хооронд хэчнээн төрлийн мэлхий, усны хэвлээр явагчид дээрх алиа салбадайн адил өнчирч хоцрохыг таашгүй. Л.Коломагийн хамтран зүтгэгч С.Ронигийн хэлснээр амьтан, ургамал судалдаг олон хүн өнөө цагт палеонтологич мэргэжил давхар эзэмшихээс аргагүй болжээ. Учир нь тэд олон амьтан, ургамлын сүүлчийг гартаа барьж, аливаа төрөл зүйлийг устаж үгүй болсных нь дараа судлах нь нэмэгдсээр байна. Үүнээс үзэхэд энэ цаг үеийг мөхлийн эрин гэсэн нь гайхахаар зүйл биш. Шим мандал 65 сая жилийн тэртээх Цэрдийн галаваас хойш анх удаа ийм хэмжээний хохирол амсаж буй гэнэ.
Хоёр нутагтны аймаг гэхэд л мөхлийн олон шуурганаас эсэн мэнд үлдэж, бусад амьтны аймгийн 95 хувь устаад байхад ч, үлэг гүрвэлийг мөхөөсөн их гамшгийн дараа ч шинэ эринтэй золгож байж. Гэтэл ийм “азтай” амьтдыг ч шинэ үеийн мөхлийн шуурга тойрсонгүй. Хоёр нутагтан хорогдож байгаад уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа, эсэх нь эргэлзээтэй.
Андын нуруунд сүүлийн 25 жилд уур амьсгал огцом дулаарсан ч хуурайшилт, эрс тэс байдал нь бараг өөрчлөгдөөгүй. Тиймээс дулаарлаас илүү ус, хөрсний бохирдлоос үүдэлтэй хитридиомицет гэх мөөгөнцрийн тахал л хоёр нутагтны гол алуурчин болсон гэж судлаачид үзэж буй. Хитридийн тахал үндсэндээ байгальд зүй бус хандсан хүний үйлдлээс улбаатай юм. 1980-аад оны үед хитридийн уршгаар Коста Рикагийн хоёр нутагтан олноороо үхжээ.
Тэр үед учрыг нь хэн ч тайлж чадаагүй байна. Харин 1990-ээд оны дундуур Австрали, Төв Америкийн мэлхий мянга мянгаараа үхэх үед эрдэмтэд мөөгөнцрийн тахлыг анх илрүүлсэн гэдэг. Уг тахал амьтны арьс, ам, хоолой дахь уургийн төв “цэг” буюу кератиныг гэмтээгээд зогсохгүй биеийнх нь хүчилтөрөгч, ус, давсны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг байна. 1930- аад оны эхээр жирэмсний тест бүтээхэд ашиглаж байсан Африкийн саварт мэлхий хитридийн анхны тээгч байсан гэж эрдэмтэд таамагладаг. Хитридийн аюул өдгөө мэлхий амьдардаг бүх тивд нүүрлэж, 43 оронд тархаад байна. Энэхүү мөөгөнцөр далайн түвшнээс дээш 6090 метрийн өндөрт хүртэл тэсвэртэй бөгөөд газарт “хайртай” усны 200 гаруй төрлийн амьтанд үхлийн аюултай. Тухайлбал, Коста Рикагийн алтан бах, Панамын алтан мэлхий, Виомингийн бах, Австралийн хэвлээ дарагч мэлхий мөөгөнцрийн тахлаар устаж үгүй болжээ.
Могой, шувуу төдийгүй хүний хүнсний хэрэглээнд багтдаг тул газар, ус, тэнгэрийн амьтдыг холбогч гинжин хэлхээний хамгийн чухал хэсэг нь ч гэсэн хоёр нутагтнууд
Австралийн эрдэмтэн Ли Бергерийн онцолсноор хитридийн аюул жижиг мэлхийд илүү хөнөөлтэй. Мөөгөнцрийн тахлаас болж устаж буй мэлхийний хувь заяа шим мандлын түүхэн дэх хамгийн аймшигтай нь ч байж мэднэ. Коста Рика, Панамын мэлхийг байгалийн түүхээс арчигдсаны дараа эрдэмтэд мөөгөнцрийн тахлыг илүү өргөн хүрээнд судалж, хитрид “аялах” замыг урьдчилан таамаглах болсноор олон зуун мэлхийг аюулаас холдуулжээ. Гэвч мэлхий тээвэрлэх, тэжээх нь өртөг өндөр байсан тул уг хөтөлбөр яваандаа зогссон байна.
Халуун орны ой ширэнгэ, намаг балчигт мөөгөнцрийн тахал хурдан дэгддэг гэж эрдэмтэд саяхныг хүртэл итгэдэг байлаа. Харин Калифорнийн Сьерра Невадагийн нуруунд болсон явдал үүнийг ташаа болохыг нотолжээ. Жаран нуурын ай сав нэртэй газарт уулын шар хөлт, бор хар судалт зэрэг олон мэлхий бараг алхам тутамд таардаг байсан нь саяхан.
Сан-Францискогийн их сургуулийн биологич Вэнс Вреденбург амьдралаа мэлхий судлалтай холбосон нэгэн бөгөөд байнга шахам ирдэг хөндий нь хэдхэн жилийн дотор үхсэн мэлхийгээр дүүрснийг анх 2005 онд хараад эрхгүй нулимс унагасан гэдэг. XIX зууны сүүлч үе хүртэл Сьерра Невадагийн гол мөрөн бараг загасгүй байв.
Харин Калифорнийн Загас агнуурын алба Жаран нуурын хөндий рүү анхандаа морин тэргээр, удалгүй онгоцоор загас зөөвөрлөсөн бөгөөд XX зууны сүүлч гэхэд Сьерра Невадагийн 170 гаруй гол мөрөн тул загастай болжээ. Тул загас шанаган хорхой, жижиг мэлхийгээр хооллодог учир загасны тоо толгой нэмэгдэхийн хэрээр мэлхий цөөрөв.
Үүнийг анх анзаарсан В.Вреденбург хоёр нутагтан хорогдож буйг албаны хүмүүст сануулснаар 14 нуурыг загасгүй болгосон байна. Харин бас нэгэн аюул Сьерра Невадагийн мэлхийд заналхийлж буйг саяхан тогтоосон нь Иосемитийн дархан цаазат газрыг ид сүйтгэж буй хитрид Жаран нуурын ай савд халдсан явдал байлаа. Энэ нь Сьерра Невадагийн хоёр нутагтнуудыг хамгаалахад бүхнээ зориулсан В.Вреденбург болон түүний хамтран зүтгэгчдийн хувьд сэтгэл шимшрэм мэдээ байв. Хачирхалтай нь, мөөгөнцрийн тахал шанаган хорхойд хөнөөлгүй байснаас Сьерра Невадагийн эзгүйрсэн гол, цөөрмүүдэд энэ амьтан л үлджээ.
Жаран нуурын ай савд хитрид халдсанаас хойш шар хөлт мэлхий огт үржээгүй гэж В.Вреденбург ярилаа. Уг амьтан зургаан настайдаа бэлгийн хувьд бүрэн бойждог. Харин хитридийн уршгаар өдгөө үр төлөө үлдээж чадалгүй үхдэг болжээ. Гэвч мэргэжилтнүүд найдвар тээсэн хэвээр. Хоёр нутагтнууд бусад амьтны аймгаас бараг 200 дахин илүү хурдаар мөхөж байгаа, 1980 оноос хойш хоёр нутагтны 122 зүйл тутмын ес нь устаж үгүй болсон гэдэг ч В.Вреденбург шиг эрдэмтэд “Хоёр нутагтныг хойш тавьж болохгүй” хэмээн дэлхий нийтэд сануулсаар байна.
Мэлхий олонтой Эквадорт хоёр нутагтны сувиллын газраа өргөтгөхөөр ажиллаж буй Л.Колома, С.Рони нар Лимон суурингийн замын ажлыг зогсоохыг эрх баригчдаас удаа дараа гуйсны эцэст зам тавих ажлыг түр хойшлуулах шийдвэр гаргуулж авчээ. Энэ зуур ойг нөхөн сэргээх, орчны хөрс, усыг цэвэрлэх ажил өрнөнө. “Мэлхий хэнд ямар хамаатай юм бэ” гэж Л.Коломагаас олон хүн асуудаг гэнэ. Түүнд олон хариулт бий. Хоёр нутагтны арьс тухайн амьтныг хамгаалах “хүрэм”-ээс гадна уушги, бөөрний үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс уур амьсгалын дулаарал, байгалийн өөрчлөлт зэргийн анхны дохиог бах, мэлхий, усны хэвлээр явагчид л дэлхий нийтэд сануулах юм.
Хорхой шавьжийг хамгийн олноор нь устгагч тул хоёр нутагтан мөн хүнийг өвчин эмгэгээс хамгаалах үүрэгтэй байгалийн “элч”. Могой, шувуу төдийгүй хүний хүнсний хэрэглээнд багтдаг тул газар, ус, тэнгэрийн амьтдыг холбогч гинжин хэлхээний хамгийн чухал хэсэг нь ч гэсэн хоёр нутагтнууд. Тэгэхээр хоёр нутагтан устаж үгүй болбол дэлхийн шим мандал сүйднэ гэсэн үг.
Г.Лхагва