Сүүлийн үед охид бүсгүйчүүд гоо сайхны мэс засал их хийлгэх болсон. Гоо сайхны мэс засал хийлгэхээр гадаадыг зорих бүсгүйчүүдийн тоо ч олширсон. Бүсгүйчүүдийн дунд хүчээ авч буй Солонгосын гоо сайхны мэс заслын талаар CNN-д гарсан сурвалжлагыг хүргэж байна.
Сөүлийн Ганнам дүүрэгт байрладаг JK гоо сайхны мэс заслын эмнэлэг рүү ороход эелдэг, хөөрхөн менежер угтан авдаг.
Тэр бүсгүйн хүүхэлдэй шиг царайг хараад, мэс засал хийлгэсэн байх гэсэн бодол өөрийн эрхгүй төрөхөөр.
Судалгаанаас харахад энэ нь магадгүй л юм. Учир нь The Economist Online-аас 2009 онд гаргасан судалгаагаар таван Солонгос эмэгтэйн нэг нь гоо сайхны мэс засал хийлгэсэн байдаг аж.
Ер бусын тансаг тохижуулалттай эмнэлгийн нэг өрөөнд Бээжингээс ирсэн, 27 настай, төгсөх ангийн оюутан Люси байрлажээ. Люси нүүрэндээ мэс ажилбар хийлгэх гэж ирсэн ч, чухам юундаа өөрчлөлт оруулахаа сайн мэдэхгүй байсан юм. "Нүд, магадгүй өөр зүйлүүд ч байж болох юм" гэж Люси ярьж байв.
Солонгосчуудын хувьд гоо сайхан гэдэг нь эд баялаг, алдар нэрийн нэгэн адил шаргуу хөдөлмөрийн үр дүнд хүрч болохуйц зүйлд тооцогддог.
Яагаад Солонгост гэж?
"Хятадад ч мэдээж энэ чиглэлийн эмнэлэг бий. Гэвч Солонгос энэ салбартаа хамгийн туршлагатай нь . Найзууд маань гоо сайхны мэс засал хийлгэж, илүү сайхан болохын тулд Солонгосыг зорьдог. Би ч бас сайхан харагдахыг хүсэж байна" хэмээн Люси ярьсан юм.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
Солонгосын гоо сайхны мэс ажилбарын нэр хүнд дэлхийд өсөж байна. Эмч нар нь өндөр чадвартай, эмнэлгийн тоног төхөөрөмж нь дээд зэрэглэлийн болохоор тус улсын иргэдээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс ч жуулчид их хэмжээгээр ирдэг болжээ.
Гэхдээ гоо сайхны мэс заслыг зөвхөн эмэгтэйчүүд хийлгэдэг гэж ташаа ойлгож болохгүй аж. Учир нь JK эмнэлэгийн үйлчлүүлэгчдийн 30 гаруй хувь нь эрчүүд байдаг гэнэ.
Мөн 40-50 хувь нь гадаад үйлчлүүлэгчид байдаг. Тэдний 70 орчим хувийг Хятад хүмүүс эзэлдэг байна.
Сөүлийн нэртэй гоо сайхны эмнэлгүүд АНУ-ын томоохон эмнэлэг, спа төвтэй хамтран ажилладаг. Үүгээрээ үйлчлүүлэгч татан, хөгшрөлтийн эсрэг гоо сайхны багц үйлчилгээ, арьс арчилгаа, шинжилгээнээс гадна эсийн багц эмчилгээ зэргийг санал болгодог аж.
Зочид буудал-эмнэлэг
Өмнөд Солонгосын ихэнх эмнэлгүүд зочид буудал-эмнэлэг гэсэн үйлчилгээ нэвтрүүлж эхэлээд байгаа аж. Жуулчдын дунд ийн нэр хүндтэй байгаа нь тэд үйлчлүүлэгчээ хүлээн авахдаа зочид буудал, орчуулагч гэх мэт нэмэлт үйлчилгээ үзүүлдэгт байгаа юм.
Жишээ нь Тэжон хотын Sun Medical Center эмнэлгийн гоо сайхны мэс заслын болон эрчимт эмчилгээний тасаг жуулчдад тусгай үйлчилгээ үзүүлдэг. Тэд Өмнөд Солонгост ирсэн зочныг Инчеон олон улсын нисэх онгоцны буудлаас тосон, шууд эмнэлэг рүү авчирдаг байна. Тус эмнэлгийн өрөөнүүд нь эмнэлэг гэхээс илүү зочид буудлыг санагдуулам гэнэ.
Орчуулагч
JK, Sun Medical Center эмнэлгүүд Хятадаас ирсэн өвчтөнөө тухтай байлгахын тулд хятад хэлтэй орчуулагчидтай.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Sun Medical Center эрүүл мэндийн төвийн 672 өвчтөний 221 нь хятад байсан гэнэ.
Тус төвд хятадаас гадна орос, монгол орчуулагчдын баг ажилладаг бөгөөд тэд өвчтөнтэй 24 цаг хамт байх үүрэгтэй.
Солонгосын давалгаа
Солонгосын гоо сайхны мэс заслын төвүүд олон улсын хэрэглэгчдийг татах болсон нь тэд харьцангуй хямд үнэтэй байдаг. Жишээ нь, нүүрний арьс чангалахад АНУ-д дунджаар 10 000 ам.доллар бол Солонгост 2000-3000 ам.доллар аж.
Харин зарим шинжээчид Солонгосын гоо сайхны мэс засал алдартай болсныг Солонгосын поп соёлын давалгаатай холбон тайлбарладаг. Учир нь Азиас ирсэн өвчтөнүүдийн ихэнх нь жүжигчин Han Ye Seul эсвэл Kim Tae Hee нартай адилхан харагдахыг хүсдэг байна.
Барууны нүүр царай?
Зарим хүн Солонгосчууд ихэвчлэн барууны сайхан бүсгүйчүүлтэй адилхан болохыг хичээдэг гэдэг.
Гэвч доктор Квон үүнийг эрс үгүйсгэж, “5000 жилийн өмнө Хятад, Грект бичигдсэн "Хайрын хоёр захидал" бүтээлийн аль алинд нь гол баатрын бүсгүйг хурц хамар, том нүдтэй хэмээн дүрсэлсэн. Харин манай эмнэлэгт хамраа жижигрүүлэхийг хүссэн барууны жуулчид их ирдэг. Тэд Азиудыг дууриаж байна” гэж хэлжээ.
Түүнчлэн улс орон бүрийн үйлчлүүлэгчид янз бүр байдаг гэнэ.
Жишээ нь Хятад өвчтөнүүд шинэчлэлээс айдаггүй бол Япончууд хамгийн өвөрмөц шинжээ хадгалж үлдэхийг илүүд үздэг, консерватив үзэлтэй. Харин Солонгосчууд гол чиг хандлагыг дагах дуртай гэнэ.
2009 онд тус улсын Эрүүл мэндийн яам орон нутгийн эмч нарт гадаад өвчтөнүүд хүлээн авах албан ёсны зөвшөөрөл олгосноос хойш жуулчид гоо сайхны мэс засал хийлгэхээр ихээр ирэх болжээ.
Солонгос эмч нар ч сүүлийн үед гоо сайхны чиглэлээр мэргэших нь олширсонд гайхах зүйлгүй. Учир нь Солонгосчууд гоо үзэсгэлэнд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд гоо сайхны мэс ажилбар нарийн ажиллагаа шаардсан, өндөр түвшний ажилбарт тооцогддог байна.

Өмнөдийн эмч нарын хэлж буйгаар гоо сайхны мэс засал Солонгосчуудын хувьд хүсэл гэхээсээ илүү өрсөлдөөн гэнэ. Учир нь “Хэрэв чи сайхан бол би ч гэсэн ийм байж чадна” гэсэн хандлага нийгэмд түгээмэл болж байна. Иймээс Солонгосчууд байгалийн гоо сайхнаа үл ойшоох болжээ.