2005 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа Youtube сайт олон хүний өдөр тутмын хэрэглэдэг цахим хуудсуудын нэг болсон.
Тэгвэл энэ сайтад орох ганц шалтгаан болох хүмүүсийн сонирхол татсан бичлэг туурвигчид 2010 оны сүүлээс эхлэн их хэмжээний мөнгө олох болжээ. Жил гаруйн өмнө ердөө 3,5 сая захиалагчтай байсан Pewdiepie гэгч Швед залуу өнөөдөр Youtube-ийн хамгийн олон үзэгчтэй хүн болжээ.
Тэрээр 2010 оноос эхлэн компьютер тоглоом тоглож байгаа бичлэгээ идэвхтэй туурвих болж өнөөдөр зар сурталчилгаанаас жилдээ дөрвөн сая доллар олдог болсон гэнэ. Тэрээр өчигдрийн байдлаар 28 сая 69 мянга 454 үзэгчтэй болжээ.
Түүний жинхэнэ нэр нь Феликс Кеэлберг бөгөөд 1989 оны 10 дугаар сарын 24-нд Шведийн Гётебург хотод мэндэлсэн гэнэ.
2009 оны наймдугаар сард анх Youtube дэх сувгаа нээсэн Феликс өнгөрсөн жил Майли Сайрус, One Direction хамтлагуудын адил хамгийн олон хүний сонирхлыг татаж, интернетээр шуугиан тарьсан хүмүүсийн нэг болсон юм.
Түүний хамтран эзэмшдэг Maker студи өнгөрсөн гуравдугаар сард Walt Disney-ийн өмч болж, нэг тэрбум долларын үнэ хүрчээ.
Компьютер тоглоом тоглоод, түүнийгээ бичээд, интернетэд байршуулдаг хүн жилд дөрвөн сая доллар олно гэдэг хачирхалтай. Гэхдээ түүний энэ ажил тоглоом хөгжүүлэгчид болон тоглоом сонирхогчдыг холбодог. Иймд өнөөдөр ч түүний бичлэгийг үзэх хүмүүс байсаар байна.
Хамгийн алдартай бичлэг нь “Хөгжилтэй эвлүүлэг буюу Funny Montage” бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 51 сая удаа үзсэн тооцоо бий. Сонирхуулахад түүний Youtube-ийн нэр анх “Pewdie” байсан бөгөөд Pew гэдэг нь лазер бууны дууг, Die гэдэг нь үхлийг илтгэж байжээ.
Гэвч энэ нэрээ бусдад алдсаны дараа Феликс нэрнийхээ төгсгөлд Pie буюу бялуу гэдэг үг нэмж байсан гэнэ.