Дэлхийн нэг, хоёрдугаар дайныг хоёуланг нь нүдээр харна гэдэг аймшигтай хэрэг. Тэгвэл энэ байтугайг үзсэн Польш эр дэлхийн хамгийн хөгшин эрэгтэйгээр шалгарсан. Гэвч тэрээр өнгөрсөн ням гаригт Нью Йорк дахь гэртээ таалал төгсчээ.
Амьтан судлаач мэргэжилтэй тэрээр олонд алдартай, зуун дамнасан хүмүүсийн нэг байсан юм. 1903 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр мэндэлсэн энэ эрхэм 1950-иад оны үед Нацистуудаас зугтан АНУ-д дүрвэн ирсэн гэдэг.
Насаараа архинаас хол байж үргэлж гимнастик, усанд сэлэлтээр хичээллэж байж 100 давсан тэрээр “Урт насалсан нууцаа хуваалцаач” гэхэд “Мэдэхгүй ээ, зүгээр л арай эрт өнгөрчихөөгүй болохоор л өдий хүрлээ” гэж байжээ.
Имичийн амьдарч байсан цаг хугацаанд болсон томоохон үйл явдлууд
1903 – Анхны Тедди баавгай Нэгдсэн улсад худалдаанд гарлаа
- Ах дүү Врайт нар анх Хойд Каролинад өөрсдийн бүтээсэн онгоцоор нислээ
1904 – Анхны цахилгаан галт тэрэг Ливерпүүлээс Southport руу явлаа
1905 – Алберт Эйнштейн алдарт E=mc2 томъёог боловсрууллаа
1906 – Роллс Ройс байгуулагдлаа
1908 – Фордын Т маркийн анхны машин Детроит дахь үйлдвэрээс гарлаа
1909 – Сувдан эргийн цэргийн хуарангийн барилгын ажил эхэллээ
1912 – Титаник живлээ
1914 – Дэлхийн нэгдүгээр дайн эхэллээ
1916 – Алберт Эйнштейн Харьцангуйн онолоо танилцууллаа
1918 – Дэлхийн нэгдүгээр дайн өндөрлөлөө
1928 – Александер Флеминг Пенциллинийг бүтээлээ
1929 – Нэгдсэн улсын эдийн засгийн их хямрал боллоо
1933 – Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Френклин Рүүзвелтийг хөнөөхийг завдлаа
1939 – Дэлхийн хоёрдугаар дайн эхэллээ
1955 – Калифорнид Диснейленд нээгдлээ
1963 – Жонн Кеннедиг хөнөөлөө
1969 – Анхны хүн саран дээр буулаа
- Интернет үүслээ
1977 – Оддын дайн дэлгэцнээ амиллаа
1986 – Сансрын Челленжер хөлөг сүйрлээ
1987 - Анх удаа ДНК-гийн шинжилгээгээр гэмт хэрэгтнийг илрүүлж эхэллээ
1989 – Берлиний хана нурлаа
1997 – Диана гүнж ослоор өөд боллоо
2001- Дэлхийн худалдааны ихэр хоёр цамхаг руу алан хядагчид халдлаа
2002- Дэлхийн анхны Киборгийг танилцууллаа
2003 – Сансрын Колумбиа хөлөг сүйрлээ
2005- Ангела Меркел Германы анхны эмэгтэй канцлер боллоо
2006- Германд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээн боллоо.