Олон улсын гэсэн тодотголтой "Нарантуул" захад 100 мянган хүн хүйтнийг үл ажран, амьдралаа залгуулахын тулд лангуу түрээслэн ажилладаг. Тэдний дунд бага насны хүүхдүүд тэрэг түрж, худалдаа наймаа эрхэлж байна. Нарантуул зах дээр нэг өдрийг өнгөрөөж худалдаачдын амьдралтай танилцлаа. Нийслэлчүүдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн ихэнх нь энэ захаас амьдралаа залгуулж байна. "Нарантуул" захын наймаа төв хаалганаас эхлэх бөгөөд энд өнгө өнгөөр алаглах жимс өрөөстэй.
Эндээс "Шүүслэг шинэхэн, хямдхан" хэмээн жимсээ сурталчлах худалдаачдын дуу хадна. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь хятадын химийн бордоотой жимс юм. Хир даг болсон даавуугаар жимсний тоосыг арчиж худалдах. Үүнийг нь ч худалдан авагчид тоохгүй амруугаа хийж харагдана. Энэ дүр зураг захын жирийн нэг үзэгдэл болжээ. Харин ч манайхан ходоод сайтай хүмүүс юм. Эмч нарын хэлээд байгаа гэдэсний халдварт өвчинд өртчихгүй явах юм даа гэсэн бодол зурсхийв.
Захын үүдээр оронгуут эрэгтэйчүүд павилоны араар ороод л хээв нэг бие засаж байгаа хараг-дав. Уг нь энд бие засах газар баймаарсан. "Нарантуул зах"-д хоёр том "нойл" байдаг аж. Гэтэл эндхийн бие засах газар нь үнэхээр хэцүүхэн юм. Хаалга үүд ч байхгүй. Эгнэсэн суултууруудыг тусгаарлаж даавуу болон плита ханаар халхалжээ. "Морь хараад" сууж байгаа хүмүүс нь ч олны нүдэнд ил. Анх орж байгаа нэрэлхүү хүн бол ичээд бие засаж чадахгүй гарч мэдэхээр байв. Эрээний зах урьд нь ийм байсан гэлцдэг. Одоо харин тэнд яаж соёлжсоныг хэн хүнгүй мэднэ. "Нарантуул"-ын "нойл"-ын байр байдал нь тиймхэн хэрнээ бие зассан хүн бүрээс 150 төгрөг хураана.
Тэр хураасан 150 төгрөгөөрөө эдгээр "нойл"-ыг боловсон болгож болмоор санагдана. Даанч ашгийн төлөө ажилладаг хүмүүс боловсон "нойл" болгоно гэдэг юу л бол. Болдогсон бол энд хэд хэдэн бие засах газрыг шинээр байгуулчихмаар санагдсан. Захын нэг бараан та-талбар бол өвгөнтийн архичид юм. Тэд хаа тааралдсан газраа бие засаж орчин тойрныг бохирдуулна, Энд тэнд хөглөрөн хэвтэх архичдыг хараад даанч дээ гэмээр... Элдэв найрка зардаг болоод л энд өвгөнтийн архичид цуглаж байгаа. Тэдний хажуугаар өнгөрөхийн аргагүй эхүүн муухай үнэр үнэртэнэ. Амнаас нь дандаа хараалын үг урсах юм. Монгол архичдын дүр зургийг "Нарантуул"-аас тодхон харж болохоор байв.
Эрээнд явж байхад лав тэдэн шиг алингаа алдтал архи уусан хятадууд байдаггүй. Хажуу хөрш орноосоо бид сайныг нь суралцмаар аа. Олон улсын худалдааны төвийг сонирхохоор гадныхан мэр сэр явж харагдана. Тэдэнд лав дээрх дүр зураг сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж.
"Нарантуул" захын нэг бүүдгэр өнгө бол хог. Энд тэндгүй хөглөрөх хог, шээс шивтэр энэ захын дүр зураг болжээ. Урин дулаан цаг ирж байгаа үед элдэв үнэр энд тэндээс нь ханхийнэ. Түүнчлэн захын баруун хойд талд "хогийн цэг" гэлтэй наймааны гудамж үргэлжилнэ. Газраар зулсан номын худалдаа, хуучин хувцас, гутал, сэлбэг, цахилгаан хэрэгсэл байв.
Эндээс хүн юм худалдаж авдаг гэхэд эргэлзмээр. Бүгд хуучин. Бараа нь шороо шалбааган дунд холилдож хүн авахын эцэсгүй бохир юм. Гэвч энд 50 гаруй хүн худалдаа эрхэлж байв. Эндээс тэд хоногийнхоо хоолыг залгуулдаг бололтой. Зарим нэг нь хэдэн төгрөг олонгуутаа л архи уучихдаг аж. Тэдэнд тогтсон амьдрал гэж байхгүй хаана тааралдсан газраа унтаж олдсон хоолоо иддэг байна. Ийн зулсан барааны цаад талд онгорхой нүх байх. Түүгээр хүмүүс нааш цааш хөлхөнө. Хашааны гадна гарвал өнөөх өвгөнтийн хэдэн нөхөд архиа булаацалдан зодолдож, зарим уйлж ч байх шиг.
Цаана нь хэдэн микро хүн ачина. Энд тэнд хөглөрсөн хог, шалбааг, шээсэн дунд өвгөнтийн архичид аль хэдийн тухалжээ. Тогтож чадахгүй айлын хашаа руу сарих тэднийг харсан ямар ч хүний огиудас хүрэхээр байлаа. Үнэндээ хаана хүрээд ирэв ээ гэсэн гайхшрал төрөхүйц ийм орчин "Нарантуул"-д хэдийн бий болжээ. Уг нь олон улсын худалдааны төв гэсэн том хаягтай захын имижид дээрх дүр зураг үл нийцнэ. Үнэндээ "Нарантуул" захаас зүсэн бүрийн өнгийг харж болохоор болжээ.
Н.Одонтуяа