Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр микроавтобусны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлуудтай уулзлаа.
Улаанбаатар хотод нийтийн тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд 2-14 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд удирдлагууд нь жолооч нарынхаа эрх ашгийг үл тоомсорлож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нь гэрээ байгуулсан ажил олгогчийн хувьд төлөхгүй байгаа ажээ. "Та бүхэн энэ асуудлыг олон жил орхигдуулсан бол одоо тийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нэн тэргүүнд хүнийхээ тухай ярих ёстой. Хүнээр ажил хийлгэж байгаа л бол даатгалыг нь хууль дүрмийн дагуу төл. Хэрвээ чадахгүй гэвэл тусгай зөвшөөрөл олгох боломж байхгүй, өгснөө буцааж авах болно" хэмээн хотын дарга хатуу анхаарууллаа.
Энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлээс Засаг даргын нэгдүгээр орлогч Б. Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Тэд эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийх юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын ерөнхий менежер, Нийгмийн даатгалын газрын дарга болон "Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэл"-ийн нэгдсэн хорооны удирдлагууд орсон байна.
Ж.Тагтаа