gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.25
  • Валютын ханш
    $ | 3586₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын дарга ард түмэндээ улс тунхагласны баярын мэндчилгээ дэвшүүллээ

Нийгэм
2009-11-26
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-11-26

-Бүгд Найрамдах Улс Тунхагласны 85 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үг-

Нийт ард түмэндээ хандаж, Монголчууд бид Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, үндсэн хуульт ёсоо тогтоосны 85 жилийн түүхт ойг тохиолдуулан Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн  баярын  мэндчилгээ  дэвшүүлж байна.

Хорьдугаар зууны эхэн үеийн Монгол оронд гадаадын эзэрхийлэл, дарангуйлал гаарч, дотоодын улс төрийн дампуурал, эдийн засгийн хямрал гүнзгийрснийг эсэргүүцэж монголын дэвшилт үзэл санаа бүхий шилдэг эх орончид 1921 онд түүхэн тэмцэл хийж ялалт байгуулан, манай ард түмэн, улс орныхоо хувь заяаг мэдэлдээ авсан билээ.

Ингэснээр Монголчууд бид гадаадын түрэмгийлэгчдийн эрхшээлийг түлхэн хаяж төрийнхөө тусгаар тогтнолыг дахин олж, улс орныг маань нэг хүний санаа бодлоор бус, нийт олны хүсэл зориг буюу ардчилсан төр удирдах болсон түүхтэй.

1921 оны хувьсгалын дүнд хэмжээгүй эрхт бөгөөд шашин төрийг хослон баригч хааны засаглал халаагаа өгөх суурь тавигдсан юм.

1924 онд  хуралдсан Улсын анхдугаар Их Хурал арваннэгдүгээр сарын 26-нд шинэ төрийн анхны Үндсэн хуулиа баталж, Ардын эрхт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан билээ. Ийнхүү засаглалыг сонгож байгуулахад шилжсэн нь улс төрийн хувьд гарсан асар их дэвшил байлаа. Улсын анхдугаар Үндсэн хуулиар Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэй сонгон байгуулж  парламентад ёсны эхлэлийг тавьжээ. Улсын Бага Хурал 1990 оных шиг байнгын ажиллагаатай байгаагүй боловч Улсын Их Хурлын чөлөө цагт төрийн дээд эрхийг барих, хууль тогтоох, улс орны хөгжил дэвшлийн чухал асуудлыг шийдвэрлэх төлөөллийн байгууллагын нэг хэлбэр болж байв.

Бүгд найрамдах улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталснаар Монгол төрийн  түүхэнд урьд өмнө байгаагүй олон зүйлийн анхдагч эх суурийг тавьсан нэн хүндэтгэлтэй үйл явдал болсон юм. Ийм ч учраас Монгол төр жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг бүх ард түмний албан ёсны амралтын өдөр болгож ёслон тэмдэглэх шийдвэр гарган хэрэгжүүлж ирсэн нь санаандгүй хэрэг бус, харин үндэсний бахархал, төрийн “алтан хайрцаг”-ны бодлогын нэгэн илэрхийлэл юм.

Хүний эрх, эрх чөлөөг, ялангуяа монгол хүний улс төрийн эрх, эрх чөлөөг анх удаагаа хуульчлан тунхаглаж, дундад зууны үеийн хүний наад захын эрхийг үл хангасан бурангуй ёсыг эгнэгт халсан анхдугаар Үндсэн хуулийн агуулгыг өнөөгийн өндөрлөгөөс нягтлан харахад, орчин үеийн хүний эрх, эрх чөлөө ардчиллын зарчимыг бүхэлд нь тусгаагүй ч яс үндсээр нь үл ялгаварлах, түүний дотор эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг Азийн орнуудын дотроос анх түрүүн монголчууд бид хуульчлан тунхагласныг бахархан тэмдэглэж байна.

Анхдугаар Үндсэн хуулийн сайн сайхан үр шимийг өнөө үеийн Та бид ч хүртэж эдэлсэн нь маргашгүй үнэн билээ. Хөгжлийн янз бүрийн үе шатанд Бүгд найрамдах улс, анхдугаар Үндсэн хуулийн үзэл санаа хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал, шударга өрсөлдөөн, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг орчин үеийн ардчиллын үнэт зүйлсээр баяжин удаа дараагийн Үндсэн хуулиар баталгаажиж, өдгөөгийн Монгол Улсын ардчилсан хөгжлийн дүр төрхийг олсон билээ. Ийнхүү Монгол төрийн тулгуур баримт бичиг удаа дараагийн Үндсэн хуулиудад  дорно, өрнийн шүтэлцээ хийгээд Монгол Улсын түүхэн зүйн зарчим, залгамж чанарын үүднээс улбаалан хөгжиж иржээ. Өмнөх үеэ тойлж чадсан улс үндэстэн, хувь хүн улс орноо хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт гүнээ итгэж байна.

Түүхэнд нугачаа их байдаг ч гэсэн Та бид өмнөх үеэ гэгээлгээр үнэлж,  ирээдүйгээ өөдрөгөөр харах аргаар өнөө үеэ бүтээх ёстой.

Нийт ард түмэн, сонгогчиддоо Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын мэндийг дахин дэвшүүлье.           

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан