gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     9.13
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 9.13
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Буяны сэтгэлээр угтаж бурхны оронд үднэ

Нийгэм
2010-01-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-01-07
Буяны сэтгэлээр угтаж бурхны оронд үднэ

Хүний амьдралд санаандгүй зүйл олон тохиолдддог. Нэгийнх нь тухай товчхон өгүүлээд сурвалжлгаа эхлүүлье.

Тун ч санаандгүйгээр нэгэн охиныг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцов. Тэр дөнгөж 24-тэй, 1985 оных. Талийгаачид хүндэтгэл үзүүлэх танхимын гадна хаалганы дээд талд байрлуулсан дэлгэц дээр нэр төрсөн он cap нь гэрэлтэж байв. Хүн бүр л ийм залуухнаараа..., надаас тэд дүү юм..., охин шиг минь л юм... гэхчлэн харуусна. Аав, ээж нь хайртай охиноо чандарлуулан оршоож, ийм ёслол үйлдэхээр "Улаанбаатар бодь буян" компанийг сонгожээ. Лам нар ном уншиж, хонх дамар дуугарч, арц хүжний үнэр ханхийнэ... Яг л бурхан болоочоо нутаглуулдаг манайхны уламжлалт зан үйл болж байна.

Талийгаачдаа бурхны оронд үдэн, чандарлуулах ёслолыг эрхэмлэх нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Гэсэн ч ийм үйлчилгээ үзүүлдэг газар улсын хэмжээнд хоёрхон. Нэг нь "Улаанбаатар бодь буян", нөгөө нь "Улаанбаатар буян". "Улаанбаатар буян" компанид 2004 оноос хойш 7000 гаруй талийгаачийг чандарлан оршоож, бурхны суваргад залжээ. "Улаанбаатар бодь буян" нь байгуулагдаад жил найман cap болж буй ч хоёр мянга орчим айл бурхан болоочоо хүндэтгэхээр тэднийд хандаж, ёслол үйлдсэн гэнэ.

Энэ хоёр газраар үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэлийг өвтгөх мэдээлэл нэгэн сонинд гарчээ. "Цогцос чандарладаг газрууд дотор эрхтнүүдийг нь авч зардаг байж болзошгүй" гэсэн гарчиг олон хүний зүрхийг шархлуулав. Иргэд энэ мэдээллийн мөрөөр шалгалт хийгээч гэж мэргэжлийн байгууллагад хандсаны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг гарч шалгалт хийсэн юм. Ажлын хэсэгт Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Шүүх эмнэлэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд багтсан байв.

Эхлээд очсон газар нь нийслэл хотын зүүн зах, Гачуурт тосгоны Мянган Лангийн дэнж дээр шарил чандарлах үйл ажиллагаа явуулдаг "Улаанбаатар бодь буян" ХХК. Шарил хүлээн авах өрөө, талийгаачийн биеийг бурхны ном болоод хадаг, торгоор баринтаглах өрөө, салах ёс гүйцэтгэх танхим, хайлуулах зуухны хэсэг гээд ер нь бүх үйл ажиллагааг менежерийн өрөөнөөс камераар хянаж байна. Энэ бүхэнд тэдний ажилчдаас гадна талийгаачийн гэр бүлээс 2-3 хүн хамт байх ажээ.

Шалгалтын хэсэг ажлаа гүйцэтгэх зуур тус газрын менежер О.Мэндбаясаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шарил хайлуулахад хэдэн цаг зарцуулдаг вэ?
-45-60 минутад цельсийн 500-1000 градуст гүйцэтгэдэг. Энэ хугацаанд хангалттай хайлдаг.

-Шарил гүйцэд хайлдаггүй, энэ нь монгол хүний тос өөхтэй хоол хүнс хэрэглэдэгтэй холбоотой тухай яриа байдаг шүү дээ.
-Энэ бол ямар ч үндэсгүй зүйл. Хүний биеэс зөвхөн яс л үлддэг. Ясыг нь бутлагч машинаар бутлаад бурхан болоочийн чандрыг хадгалах сац, ваар зэрэгг хивдэг. Хүний биеэс нэг кг орчим л чандар гардаг юм. Шалгалтаар яваа хүмүүс өнөөдөр энэ бүхнийг шалгаж нягтлаад үнэн зөв мэдээллийг хүргэнэ гэдэгт итгэж байна.

Зарим хүмүүс чандрыг нутагт нь зална гээд аваад явдаг. Ер нь бол бумбанд хийж суваргад оршоодог. Лам юу гэж айддсан тэр ёсоор талийгаачийн гэр бүлийнхэн ёслолыг үйлддэг.

-Танайх зуухныхаа цэвэрлэгээг хэрхэн хийдэг вэ?
-Ёслол болгоны дараа бүх өрөө, зуухандаа цэвэрлэгээ хийдэг. Их цэвэрлэгээг 14 хоногт нэг удаа хийдэг дээ.

-Үнэ ханшийн талаар асууж лавлаж болно биз дээ.
-Янз бүр байдаг даа.

-Хамгийн хямд үнийн мэдээллээ өгөөч?
-"Орлого багатай, амьжиргааны түвшин доогуур өрх" гэсэн хорооны Засаг дарган тодорхойлолттой айл өрхөд бүх үйлчилгээг 600 мянган төгрөгт багтаан хийж өгдөг юм.

-Шарил хүлээж авах өрөө, торго, баринтгаар ороох гэхчлэн танай өрөөнүүдээр орлоо. Бурхан болоочийн ар гэрийнхний төлөөлөл байнга хамт явдаг бололтой. Харин Зуухны хэсэгг тэдний хяналт алга.
-Бурхан болоочид хүндэтгэл үзүүлэх шашны зан үйлийн дараа зуухны хэсэг рүү явахад гэр бүлээс нь хоёр хүн дагаж явдаг. Тэд бурхан болоочоо зуухны өрөөнд ортол дагана. Харин зуух руу орох хэсгийг энэ өрөөний хаалганд байрлуулсан дурангаар харах боломж бий.

-Зуухны өрөөнд ороод цогцос солигдох боломж гарах уу?
-Манай зуух нэг л замтай, тиймээс ямар ч боломж байхгүй.

-Таны яриа болоод танай үйл ажиллагаанд итгэж байна л даа. Гэхдээ уучлаарай, хүмүүсийн дунд шарил чандарладаг газрууд дутуу шатаадаг гэнэ лээ. Эд эрхтнийг нь авчихдаг гэсэн яриа тасрахгүй юм. Тийм боломж жирийн хүний нүдээр харахад л байхгүй атал яагаад ийм яриа ор тас алга болдоггүй юм бэ, та юу гэж боддог вэ?
-Хэдэн жилийн өмнө л гарч байсан яриа л даа. Гадаадад, Солонгост нас барсан хүнээ энд авчирчээ, тэгсэн чинь талийгаачийнх нь дотор эрхтнүүд байхгүй байсан гээд л. Иймэрхүү дам яриа л үүний үндэс байх даа, түүнээс биш бид энэ ажлаараа хүмүүст буян үйлдэж байна гэж боддог, бид ч гэсэн ах дүү хамаатан садантай. Яалаа гэж ийм муухай зүйл хийх билээ. Харамсалтай нь шарил чандарлах газрууд реклам сурталчилгаа хийх эрх, боломж ч байхгүй. Тиймээс бид үйл ажиллагаагаа хүмүүст хангалттай сайн хүргэж чаддаггүй тал бий. Гэхдээ манайхаар үйлчлүүлэгчдийн тоо байнга өсч байна. Бурхан болоочийг чандарлуулах ёслол, арга хэмжээнд манай төвд ирсэн хүмүүс маш сайхан сэтгэгдэлтэй буцдаг. Энэ хүмүүсийн яриа, ах дүү хамаатан садан болоод ажил төрлийн газрынханд нь хүрдэг. Ийм жишгээр шарил чандарлах газарт хүмүүс хандаж байгаа. /Тэдний санал сэтгэгдлийн дэвтэр гэсэн зузаан дэвтрийн хуудас бараг талдаа оржээ. ...Хайрт аав, хайрт хань, хайрт ах, хайрт дүүгээ алдсан бидний уй гашууг нимгэлж, маш дотно сайхан сэтгэлээр хандсан "Улаанбаатар бодь буян" компанийн хамт олонд талархлаа гэсэн үгс дэвтрийн хуудас болгонд байлаа/

-Танайх хэдэн ажилтантай вэ. Ажлын нөхцөл бол үнэхээр хүнд, ялангуяа сэтгэл зүйн хувьд. Голдуу залуучууд харагдаж байна. Тэдний чөлөөт цагт танайх хэр анхаарал тавьдаг бол?
-Манайх 18-уулаа, найман ламтай. Спорт, урлагийн арга хэмжээг 14 хоног тутамд нэг удаа зохион байгуулдаг. Өнгөрсөн аравдугаар сард Финланд явсан, өнгөрөгч тавдугаар сард зургаан хүн Хонгконгт хуралд оролцсон. Монголын оршуулгын зан үйлийн холбооны гишүүн, тийм учраас энэ холбооноос зохион байгуулсан ажил болгонд оролцдогоо.

"Улаанбаатар бодь буян" компанид шалгалтаар очсон ажлын хэсэг хөдөллөө. Тэдний архан талд уулын өвөр даган талийгаачид нойрсож байна. Бурхан болоочоо уулын бэлд нутаглуулж, хөшөө босгож үлдээгээд харина. Ялгаа байхгүй талийгаачаа орхиод эргэж харахгүй буцна. Лам хуврага ном уншиж, хонх дамар дуугарна, арц хүж, аргалын утаа үнэртэнэ. Адилхан ч юм шиг, бас үгүй ч юм шиг ийм хоёр газар Гачуурт дахь Мянган Лангийн дэнжид айлсан байх ажээ.

Хотын зүүн захаас баруун захыг зорилоо. Урт замд, замын бөглөөнд тагларан явахдаа зөндөө юм бодлоо, бас ихийг сонслоо. Заримаас нь энд хүргэе.

Хоёрхон сая Монголчууд бидний дундаас ганцхан жилд 15-16 мянга маань хорвоог орхидог гашуун тоо байна. Улаанбаатарчуудаас 6000 орчим нь тэнгэрт хальдаг ажээ. Энэ хүмүүсийнхээ 25-30 хувийг нь шарил чандарлах газарт оршоодог байна. Ингээд бодохоор бид чинь нэг долоо хоногт л 100 гаруй хүнээ газарт булж, тэр хэмжээгээр оршуулгын газар хойч үедээ ад үзэгдэх вий гэж эмзэглэл төрж байна. Зөвхөн "Нарангийн энгэр" оршуулгын газрын нийт талбайн хэмжээ нийслэлийн магадгүй хамгийн өнөр өтгөн айл болох Баянгол дүүргийн гурав, дөрөвдүгээр хорооллын нийт талбайгаас гурав дахин том байна гэнэ, яана аа.

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн оршуулган 17 газар, нийслэлийн нутаг дэвсгэрийн 1000 гаруй га нутаг дэвсгэрийг эзэлж, 25 мянган айл өрх оршуулгын газартай хаяа нийлэн амьдарч байна. Сонинд гарсан хашаа худалдана, худалдаж авна гэсэн зараас үзвэл зарим маань нэгнийхээ шарилтай хаяа нийлж биш дэр нийлж амьдардаг бололтой. “Ганцхан шарилтай хашаа зарна", “Гурван шарилтай хашаа хямд зарна" гэсэн зарууд үүнийг гэрчлэх биз.

Нийслэлийн өмчит "Улаанбаатар буян" компанид хүрч очлоо. Бидний түрүүн очсон газрыг бодоход хэмжээ дамжаа, байшин барилга, хашаа хороо... бүх зүйлээрээ илүү том юм. Үйл ажиллагаа нь ижилхэн. Уй гашууд автсан, цөхрөнгөө барсан хүмүүс бурхны сүм рүү, зарим нь шарил чандарлах танхим руу орцгоож байна. Монголчууд энэ шинэ зан үйлд дадаж, хүлээн зөвшөөрч үйлчлүүлэх болсон нь эдний хашаанд ороход илт байлаа. 7000 мянга гаруй хүний чандрыг хадгалдаг гурван том суварга байна. Хүндэтгэлийн хананд нь 4-5 жил хадгалагдаж буй чандар ч байх юм. Хол, гадаадад байгаа, салах ёс хийж амжаагүй хүмүүс нутагтаа ирвэл талийгаачийнхаа чандарт хүндэтгэл илэрхийлж ёслол үйлддэг гэх. Даваа, лхагва, баасан гэж гаригийг "алагчахгүй" энд ёслол үйлддэг байна. Христийн шашинтай хүмүүс энэ өдрүүдэд ирдэг гэнэ. Буяны сэтгэлээр угтаж, бурхны оронд үднэ гэсэн сэтгэлээр тэд үйлчилгээгээ явуулж байна. Бурхан болоочийнхоо зургийг тэвэрсэн, амьдралын жам хэдий ч цаг бусаар алдсан эрхэм хүнээ хүндэтгэн гашуудан явах хүмүүс ийш тийш зөрөлдөн газар шагайн гунигтай алхлахыг харахад зүрх шимшрэхгүй хүмүүн хаана байх билээ. Дандаа ийм сэтгэлийн зовлонтой хүмүүст үйлчилдэг энэ газрын ажилтнууд нэгэн бодлын дарамттай, нөгөө талаар магадгүй биднээс илүү буян хурааж байгаа болов уу. Тэдний хүнд тус болсон сэтгэл өөрсдөд нь буян болж очих нь гарцаагүй... Хашаагаар ороход л ийн бодогдож байлаа.

Энэ газрын менежер Ц.Чимидээс зуухны талаар тодруулав. Тэрбээр, "Давхар шаталттай зуух. Герман улсын технологиор Хятадын Шанхай хотын шатаалтын зуухны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн. Бүрэн автомат. Компьютерийн удирдлагатай, Зуухны хаалга онгойх бүрт компьютер ажиллаж, тоолуур ажилладаг, энэ тоо чандарлуулсан шарилын тоотой таарч байх учиртай гэлээ. Энэ зарчим нь түрүүн очсон компанийнхтай адилхан юм.

Шалгалтын дүн тэр дорхноо гарна гэж юу байх билээ. Эцсийн дүнг хүлээвэл бүтэхгүй. Нийслэлд хоёрхон байгаа энэ газар буян үйлдэж байна уу, гадуур тархаад байгаа цуу ярианы эзэн болоод буянаа барж сууна уу. Мэргэжлийн хүнээс үг дуулах хэрэгтэй.

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Ганболд шалгалтын дараа "Цогцосноос эрхтэн авах ямар ч үндэслэл байхгүй. Хүнийг нас барахаас 30 секундын өмнө буюу ийм хугацааны дараа л мэс ажилбарын орон дээр ийм хагалгаа хийх боломжтой. Амьсгал хураасны дараа хүний биед эргэшгүй өөрчлөлт ордог. Шарил чандарлах энэ газруудад дор хаяж 24 цагийн дараа л цогцсыг авчирдаг. Тиймээс энэ нь ямар ч үндэслэлгүй мэдээлэл юм" гэв. "Хүний цогцсыг шатаахад бүрэн шатдаггүй гэнэ лээ" гэсэн яриа зарим иргэдийн дунд бий, ганц нэг сониноор энэ тухай мэдээлэл гарч байсан нь нууц биш. Энэ талаар албаныхан шалгаж нягтлаад мөн үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эдгээр байгууллагын ажилтнууд "Нас барсан хүмүүсийн шарилыг 3-7 хоногийн дараа салах ёс хийхээр чандарлах газарт авчирдаг, бид бурхан болоочийг үдэн гаргах уламжлалт шашны зан үйлийг орчин үеийн, олон улсын жишигг нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа" гэж байна. Хүн амын эрүүл аж төрөх ёс, байгаль экологи, газар ашиглалт зэрэгт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэх зорилго бүхий эдгээр газар нь Шарил чандарлах, оршоох, оршуулах үйлчилгээ үзүүлэх нийтлэг журмыг баримтлан ажилладаг байна. Цуу яриаг ор үндэсгүй болохыг нотолсон ажлын хэсгийнхэн буцлаа.

Машинд ийм яриа гарч байна.

Өнгөрсөн жил "Нарангийн энгэр"-ийн оршуулгын газарт 16, энэ онд 19 шарилыг хүмүүс ухсан.
Баянзүрх дүүргийн "Өнхөрдөг" гэдэг газарт нэгэн иргэн талийгаачийнхаа хувцсыг шатааж байгаад гал алдсанаас 228 га газар түймэрт өртсөн...
Чимээгүй хотын эзэлдэг 1000 гаруй га нутаг 10 жилийн дараа гэхэд 1300 га болох нь...
Бидний оршуулгын зан үйл шинэ зуунд ингэтлээ хоцрогдсон юм гэж үү.

Ц.Энхмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан