Монголчууд бидний хувьд Охины орд сэтгэл догдлуулсан, басхүү эмзэглүүлсэн олон үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Тариа ногоо, үр жимс боловсордог энэ хугацааг Монголчууд ялалтын омогшил, баяжих чин хүслээс гадна үдлээ.
Оюутолгойн
гэрээ Охины ордод батлагдаж чадсангүй
Үндэсний
их баяр наадмаас хойш Оюутолгойн гэрээний
талаар мэтгэлцсээр наймдугаар сартай
золгосон. УИХ-аас буцаагдсан гэрээг
шинэчлэх ажил явагдаж, явцыг нь ард
иргэд чих тавин суусан юм. Хэлэлцээрийн
үеэр Монголын тал "Гэрээний төслийг
хэлэлцэх амаргүй байна" хэмээн
мэдэгдэж байлаа. Иргэд энэ гэрээ хурдан
батлагдаасай гэсэн байр суурьтай байсныг
манай сонины "Speak-out" булан хүргэж
байсан. Тэд Оюутолгойн гэрээ батлагдчих
л юм бол баяжина гэсэн ойлголттой
залбиран хүлээж байлаа. Арав гаруй хоног
хэлэлцсэн гэрээний төсөл сая нэг юм
шинэ төрхөө олж УИХ-ын даргын ширээнээ
хүргэгдэв. Төслийг гардан авсан УИХ-ын
удирдлагууд удалгүй ээлжит бус чуулганаа
зарлаж гэрээний шинэ төслийг эсэргүүцсэн
ганц нэг хүнийг эс тооцвол нэг их хэл
ам хийлгүй баталж орхив. Нэг талаараа
хурдан батлуулах гэсэн олны санааг
харгалзсан мэт харагдавч өнөөдөр энэ
гэрээнд ам сайтай хүн цөөн. Иргэний
хөдөлгөөнүүд ордон гороолж Сүх жанжны
талбайд цагаан хоолойгоор хашгирч нэг
үзээд олигтой үр дүнд хүрч чадалгүй
үлдэх шив. Гэхдээ нэг алхам урагшиллаа
хэмээн иргэд баярлаж байсан нь үнэн юм.
Харин Оюутолгойн гэрээ дуншиж дуншиж
өнөө маргаашгүй батлагдана гэдэг нь
нэгэнт тодорхой болоод байна.
Юун
Оюутолгой...
Гэрээнд
засах зүйл олон байсан гэж нэр бүхий
гишүүд дурьдсан ч тэгэсхийгээд өнгөрөв.
Учир нь энэ талаар маргалдая гэсэн ч
манай орны улс төрийн амьдралд болсон
томоохон үйл явдалд дарагдсан юм. Халхын
голын 70 жилийн ой тохиож, энэ хүрээнд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев
манай улсад албан ёсны айлчлалаа хийв.
Тиймээс хэн нэгэнд Оюутолгойн талаар
хэрүүл шуугиан хийх сонирхол байсангүйгээр
үл барам ордны зүүн талд өлсгөлөн зарлаад
байсан иргэд ч байдлыг ойлгон Ерөнхийлөгчийн
хүсэлтээр өлсгөлөнгөө зогсоож талбайгаа
чөлөөлж өгсөн түүхтэй.
Оюутолгойн хэрүүлээс илүүтэйгээр Монголчуудыг нэгтгэсэн нэгэн зүйл бол их өрийн асуудал байв. Өргүй хэмээн сэрүүн зүүдэлж явсан Монголчууд энэ сургаар ёстой л "нойр"-ноосоо сэрэх шиг л болсон. Юун Оюутолгой...
Тэгтэл их өрийн үлдэгдэл үнэхээр байгааг сонсоод Монголчууд анх удаагаа өнгөрсөн үе рүүгээ "нулимсан" юм. Тэгээд яахав, байгаагаар нь ураны ордоор гарыг нь цайлгах шив. Нэгэнт л бид өртэй юм чинь төр өөрөөр яах ч байсан юм бэ. Одоо гагцхүү цаашдаа ийм өрөнд унахгүйн тулд гэрээнүүдээ чамбай сайн хийж байхыг түүх сануулж өглөө.
Харууслын
нулимсыг ялалтын омогшлоор үргээв
Монголчууд
ахмад настнуудаа хэрхэн хүндэлдгийг
энэ хугацаанд тохиосон хоёр үйл явдлаас
тод харж болохоор байлаа. Халхын голын
70 жилийн ойн ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч
Д.Медведев өөрийн биеэр оролцсон нь
дэлхийн тавцанд энэ баярын нэр хүндийг
өсгөж өгснийг улстөрчид хүлээн зөвшөөрч
байсан. Учир нь ойн үеэр гадаадын хэвлэл
мэдээллийн хэрэгслүүдээс манай Халхын
голын тухай мэдээллүүд салаагүй юм даг.
Харин Монголчуудын амнаас "Бид ялсан"
гэсэн бахархлын үгс салаагүй. Хожуу
өгсөн ч ахмад дайчдыг чамлахааргүй
шагнаж урамшуулсанд иргэд ч тэдний
өмнөөс баяртай байв. Мэдээж илүү харж
үзэх ёстой байсан ч төсвийн нимгэн
халааснаас энэ зэргийн хөрөнгө гарсанд
талархаж суухаас яах билээ. Харин
есдүгээр сарын 10-нд Монголчууд Их
хэлмэгдүүлэлтэд амь үрэгдсэн хүмүүсийг
дурсан санаж, харууслын гашуун нулимс
унаган хүндэтгэл үзүүлсэн юм. 1922 оноос
эхлээд 1937 онд оргилдоо хүрсэн хэлмэгдүүлэлт
тухайн үеийн нийгмийн бүхий л давхаргыг
хамарсан байдаг. Монголын хэлмэгдүүлэлт
нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг
чиглэж байсан юм.
Харин эдгээр гашуун дурсамжийг манай спортынхон ялалтаараа үргээсэн сэтгэл хөдлөм агшин энэ л Охины ордод болсон юм. Жүдо, боксын дэлхийн аваргын цолыг хүртэж дэлхий дахинд Монголчууд илүү юм гэдгээ баталсан баярт мөч саяхан санагдана. Энэ хөдөлмөрийг төр засгаас үнэлэн Х.Цагаанбаатар, П.Сэрдамба нарыг "Хөдөлмөрийн баатар" цолоор шагнасан билээ.
Хөшигний
ард үлдсэн гүнж
ОХУ-ын
Ерөнхийлөгчийн нүсэр багийнханд нэгэн
хүний айлчлал дарагдан, сүр дуулиан
багатай өнгөрснийг хүмүүс санаж байгаа
байх. Д.Медведевээс нэг хоногийн өмнө
Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри
Сириндхорн Монгол Улсын Ерөнхийлөгчийн
урилгаар албан ёсны айлчлал хийхээр
хүрэлцэн ирсэн юм. Ирсэн өдрөө амжиж
төрийн түшээдтэй уулзаж аваад маргаашаас
нь голдуу хөдөөгүүр явсан юм. Яалт ч
үгүй, улс орны амьдрал шийдэгдэх гэж
байсан үе тулгарсан, мөн Халхын голд
байгуулсан хамтын ялалтаа тэмдэглэх
зайлшгүй шаардлага байсан тул анхаарал
бага тавьсан тал байвал Эрхэмсэг гүнж
Монголчуудыг өршөөнгүй сэтгэлээр
уучлана биз ээ. Эрхэмсэг гүнж Маха Чакри
Сириндхорн нь Тайландын ард түмний
хамгийн хайрлаж хүндэлдэг хүн нь. Ард
түмэн нь тус улсыг олон жил чадварлаг
удирдсан эцэгт нь талархаж явдаг гэнэ
лээ. Тиймээс гүнжид бас тэр хайр итгэлийг
хүлээлгэсэн юм билээ. Ард түмнийхээ
сайн сайхны төлөө орь залуу насаа (гүнж
өнөөг хүртэл гэр бүл зохиож чадаагүй
гэнэ. сурв) зориулсан учир 70 сая иргэн
нь түүнийг хэзээ ч ганцаардуулахгүйн
төлөө хичээдэг ажээ. Харин бид
ганцаардуулчихаагүй байгаа даа гэсэн
эмзэглэл байвч түүний "сэтгэл өндөр
буцаж байна" гэж хэлэхийг сонсоод
гадаадынхны өмнө нүүрээ тахалдаг хөдөө
нутаг минь Эрхэмсэг гүнжийг уяраасан
байж таарна хэмээн сэтгэлээ тайвшруулж
байв.
Нөхөн
сонгуулийн их аян эхлэв
Ерөнхийлөгч
ажил хэрэгч "өглөөний цай" уух зуур
Ерөнхий сайдын бие чилээрхэв. Тэгж
байтал хотын мэр ч бие нь өвдсөн дуулдав.
Харин дээрх байдлыг МАХН-ын зарим хүмүүс
овжиноор ашиглах шив. УИХ-ын 24 дүгээр
тойргийн нөхөн сонгууль өнгөрөгч долоо
хоногт албан ёсоор эхэлж намууд
түрүүчээсээ нэр дэвшигчдээ тодруулж
эхэллээ. Намууд дундаас хамгийн сонирхол
татаж байгаа нам нь МАХН учир хамгийн
их анхаарал татаж байгаа юм. Учир нь
Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албан
тушаалаас буув уу үгүй юу мэдээллийн
хэрэгслүүд түүнийг нөхөн сонгуульд
оролцоно хэмээн "зөгнөж" байсан
нь биелэлээ олов. Ерөнхий сайдын эзгүйд
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын үүр,
дүүрэг болон нийслэлийн хорооноосоо
"нэг"-ээр гарч ирэв. Засаг даргын
орлогчууд ч хотын мэрын ажлыг хийснээр
нөхөн сонгуулийн үнэгүй "PR"-aa хийж
амжив. Өнөөдрийн байдлаар орлогч
Цогзолмаа МАХН дотроо Эрдэс баялаг,
эрчим хүчний сайд Д.Зоригтоос илүү
рейтингтэй явж байгаа юм.
Ерөнхийлөгч
"гадаад ертөнц"-ийг чиглэв
Төрийн
тэргүүн "гэрээ төвхнүүлэх" ажлаа
ерөнхийд нь дуусгачихаад Ерөнхийлөгч
болсноосоо хойшх анхны айлчлалаа Энэтхэг
улсаас эхлэв. Тус улсад айлчлахдаа
Ерөнхийлөгч Ирээдүйд чиглэсэн иж бүрэн
түншлэлийн хэлэлцээр хийж ураны салбарт
хамтран ажиллахаа илэрхийлэв. Харин
сүүлийн үед их сонин зүйл ажиглагдах
боллоо. Төрийн өндөрлөгүүдийг гадаад
явах болгонд улс оронд маань байгалийн
онцгой үзэгдэл гарах болов. Тухайлбал,
Ерөнхий сайдыг Японд айлчилж байх үед
манай улсад үер болж Ерөнхий сайд
айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусгаж
байсан. Харин Ерөнхийлөгчийг анхны
айлчлалаа дуусав уу үгүй юу байгалийн
онц үзэгдэл болно гэж сандаргав. Эрс
хүйтнийг даван туулах бэлтгэл ажлууд
ямар байдалтай байгааг шалгаж, зохих
үүрэг даалгавраа өгөөд төрийн тэргүүн
ням гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейд
оролцохоор АНУ-ыг зорьлоо. Өнөөдрийн
байдлаар цочир хүйтэрсэн энэ өдрүүдэд
дөрвөн хүн нас барж, хоёр хүн сураггүй
болоод байна. Харин нийслэлийн хувьд
зам тээврийн хэд хэдэн осол гарч үүнээс
хоёр хүн нас барж долоон хүн бэртсэн
харамсалтай явдлаар Монголчууд Охины
ордыг үдлээ.
Б.Уянга
Монголчууд бидний хувьд Охины орд сэтгэл догдлуулсан, басхүү эмзэглүүлсэн олон үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Тариа ногоо, үр жимс боловсордог энэ хугацааг Монголчууд ялалтын омогшил, баяжих чин хүслээс гадна үдлээ.
Оюутолгойн
гэрээ Охины ордод батлагдаж чадсангүй
Үндэсний
их баяр наадмаас хойш Оюутолгойн гэрээний
талаар мэтгэлцсээр наймдугаар сартай
золгосон. УИХ-аас буцаагдсан гэрээг
шинэчлэх ажил явагдаж, явцыг нь ард
иргэд чих тавин суусан юм. Хэлэлцээрийн
үеэр Монголын тал "Гэрээний төслийг
хэлэлцэх амаргүй байна" хэмээн
мэдэгдэж байлаа. Иргэд энэ гэрээ хурдан
батлагдаасай гэсэн байр суурьтай байсныг
манай сонины "Speak-out" булан хүргэж
байсан. Тэд Оюутолгойн гэрээ батлагдчих
л юм бол баяжина гэсэн ойлголттой
залбиран хүлээж байлаа. Арав гаруй хоног
хэлэлцсэн гэрээний төсөл сая нэг юм
шинэ төрхөө олж УИХ-ын даргын ширээнээ
хүргэгдэв. Төслийг гардан авсан УИХ-ын
удирдлагууд удалгүй ээлжит бус чуулганаа
зарлаж гэрээний шинэ төслийг эсэргүүцсэн
ганц нэг хүнийг эс тооцвол нэг их хэл
ам хийлгүй баталж орхив. Нэг талаараа
хурдан батлуулах гэсэн олны санааг
харгалзсан мэт харагдавч өнөөдөр энэ
гэрээнд ам сайтай хүн цөөн. Иргэний
хөдөлгөөнүүд ордон гороолж Сүх жанжны
талбайд цагаан хоолойгоор хашгирч нэг
үзээд олигтой үр дүнд хүрч чадалгүй
үлдэх шив. Гэхдээ нэг алхам урагшиллаа
хэмээн иргэд баярлаж байсан нь үнэн юм.
Харин Оюутолгойн гэрээ дуншиж дуншиж
өнөө маргаашгүй батлагдана гэдэг нь
нэгэнт тодорхой болоод байна.
Юун
Оюутолгой...
Гэрээнд
засах зүйл олон байсан гэж нэр бүхий
гишүүд дурьдсан ч тэгэсхийгээд өнгөрөв.
Учир нь энэ талаар маргалдая гэсэн ч
манай орны улс төрийн амьдралд болсон
томоохон үйл явдалд дарагдсан юм. Халхын
голын 70 жилийн ой тохиож, энэ хүрээнд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев
манай улсад албан ёсны айлчлалаа хийв.
Тиймээс хэн нэгэнд Оюутолгойн талаар
хэрүүл шуугиан хийх сонирхол байсангүйгээр
үл барам ордны зүүн талд өлсгөлөн зарлаад
байсан иргэд ч байдлыг ойлгон Ерөнхийлөгчийн
хүсэлтээр өлсгөлөнгөө зогсоож талбайгаа
чөлөөлж өгсөн түүхтэй.
Оюутолгойн хэрүүлээс илүүтэйгээр Монголчуудыг нэгтгэсэн нэгэн зүйл бол их өрийн асуудал байв. Өргүй хэмээн сэрүүн зүүдэлж явсан Монголчууд энэ сургаар ёстой л "нойр"-ноосоо сэрэх шиг л болсон. Юун Оюутолгой...
Тэгтэл их өрийн үлдэгдэл үнэхээр байгааг сонсоод Монголчууд анх удаагаа өнгөрсөн үе рүүгээ "нулимсан" юм. Тэгээд яахав, байгаагаар нь ураны ордоор гарыг нь цайлгах шив. Нэгэнт л бид өртэй юм чинь төр өөрөөр яах ч байсан юм бэ. Одоо гагцхүү цаашдаа ийм өрөнд унахгүйн тулд гэрээнүүдээ чамбай сайн хийж байхыг түүх сануулж өглөө.
Харууслын
нулимсыг ялалтын омогшлоор үргээв
Монголчууд
ахмад настнуудаа хэрхэн хүндэлдгийг
энэ хугацаанд тохиосон хоёр үйл явдлаас
тод харж болохоор байлаа. Халхын голын
70 жилийн ойн ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч
Д.Медведев өөрийн биеэр оролцсон нь
дэлхийн тавцанд энэ баярын нэр хүндийг
өсгөж өгснийг улстөрчид хүлээн зөвшөөрч
байсан. Учир нь ойн үеэр гадаадын хэвлэл
мэдээллийн хэрэгслүүдээс манай Халхын
голын тухай мэдээллүүд салаагүй юм даг.
Харин Монголчуудын амнаас "Бид ялсан"
гэсэн бахархлын үгс салаагүй. Хожуу
өгсөн ч ахмад дайчдыг чамлахааргүй
шагнаж урамшуулсанд иргэд ч тэдний
өмнөөс баяртай байв. Мэдээж илүү харж
үзэх ёстой байсан ч төсвийн нимгэн
халааснаас энэ зэргийн хөрөнгө гарсанд
талархаж суухаас яах билээ. Харин
есдүгээр сарын 10-нд Монголчууд Их
хэлмэгдүүлэлтэд амь үрэгдсэн хүмүүсийг
дурсан санаж, харууслын гашуун нулимс
унаган хүндэтгэл үзүүлсэн юм. 1922 оноос
эхлээд 1937 онд оргилдоо хүрсэн хэлмэгдүүлэлт
тухайн үеийн нийгмийн бүхий л давхаргыг
хамарсан байдаг. Монголын хэлмэгдүүлэлт
нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг
чиглэж байсан юм.
Харин эдгээр гашуун дурсамжийг манай спортынхон ялалтаараа үргээсэн сэтгэл хөдлөм агшин энэ л Охины ордод болсон юм. Жүдо, боксын дэлхийн аваргын цолыг хүртэж дэлхий дахинд Монголчууд илүү юм гэдгээ баталсан баярт мөч саяхан санагдана. Энэ хөдөлмөрийг төр засгаас үнэлэн Х.Цагаанбаатар, П.Сэрдамба нарыг "Хөдөлмөрийн баатар" цолоор шагнасан билээ.
Хөшигний
ард үлдсэн гүнж
ОХУ-ын
Ерөнхийлөгчийн нүсэр багийнханд нэгэн
хүний айлчлал дарагдан, сүр дуулиан
багатай өнгөрснийг хүмүүс санаж байгаа
байх. Д.Медведевээс нэг хоногийн өмнө
Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри
Сириндхорн Монгол Улсын Ерөнхийлөгчийн
урилгаар албан ёсны айлчлал хийхээр
хүрэлцэн ирсэн юм. Ирсэн өдрөө амжиж
төрийн түшээдтэй уулзаж аваад маргаашаас
нь голдуу хөдөөгүүр явсан юм. Яалт ч
үгүй, улс орны амьдрал шийдэгдэх гэж
байсан үе тулгарсан, мөн Халхын голд
байгуулсан хамтын ялалтаа тэмдэглэх
зайлшгүй шаардлага байсан тул анхаарал
бага тавьсан тал байвал Эрхэмсэг гүнж
Монголчуудыг өршөөнгүй сэтгэлээр
уучлана биз ээ. Эрхэмсэг гүнж Маха Чакри
Сириндхорн нь Тайландын ард түмний
хамгийн хайрлаж хүндэлдэг хүн нь. Ард
түмэн нь тус улсыг олон жил чадварлаг
удирдсан эцэгт нь талархаж явдаг гэнэ
лээ. Тиймээс гүнжид бас тэр хайр итгэлийг
хүлээлгэсэн юм билээ. Ард түмнийхээ
сайн сайхны төлөө орь залуу насаа (гүнж
өнөөг хүртэл гэр бүл зохиож чадаагүй
гэнэ. сурв) зориулсан учир 70 сая иргэн
нь түүнийг хэзээ ч ганцаардуулахгүйн
төлөө хичээдэг ажээ. Харин бид
ганцаардуулчихаагүй байгаа даа гэсэн
эмзэглэл байвч түүний "сэтгэл өндөр
буцаж байна" гэж хэлэхийг сонсоод
гадаадынхны өмнө нүүрээ тахалдаг хөдөө
нутаг минь Эрхэмсэг гүнжийг уяраасан
байж таарна хэмээн сэтгэлээ тайвшруулж
байв.
Нөхөн
сонгуулийн их аян эхлэв
Ерөнхийлөгч
ажил хэрэгч "өглөөний цай" уух зуур
Ерөнхий сайдын бие чилээрхэв. Тэгж
байтал хотын мэр ч бие нь өвдсөн дуулдав.
Харин дээрх байдлыг МАХН-ын зарим хүмүүс
овжиноор ашиглах шив. УИХ-ын 24 дүгээр
тойргийн нөхөн сонгууль өнгөрөгч долоо
хоногт албан ёсоор эхэлж намууд
түрүүчээсээ нэр дэвшигчдээ тодруулж
эхэллээ. Намууд дундаас хамгийн сонирхол
татаж байгаа нам нь МАХН учир хамгийн
их анхаарал татаж байгаа юм. Учир нь
Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албан
тушаалаас буув уу үгүй юу мэдээллийн
хэрэгслүүд түүнийг нөхөн сонгуульд
оролцоно хэмээн "зөгнөж" байсан
нь биелэлээ олов. Ерөнхий сайдын эзгүйд
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын үүр,
дүүрэг болон нийслэлийн хорооноосоо
"нэг"-ээр гарч ирэв. Засаг даргын
орлогчууд ч хотын мэрын ажлыг хийснээр
нөхөн сонгуулийн үнэгүй "PR"-aa хийж
амжив. Өнөөдрийн байдлаар орлогч
Цогзолмаа МАХН дотроо Эрдэс баялаг,
эрчим хүчний сайд Д.Зоригтоос илүү
рейтингтэй явж байгаа юм.
Ерөнхийлөгч
"гадаад ертөнц"-ийг чиглэв
Төрийн
тэргүүн "гэрээ төвхнүүлэх" ажлаа
ерөнхийд нь дуусгачихаад Ерөнхийлөгч
болсноосоо хойшх анхны айлчлалаа Энэтхэг
улсаас эхлэв. Тус улсад айлчлахдаа
Ерөнхийлөгч Ирээдүйд чиглэсэн иж бүрэн
түншлэлийн хэлэлцээр хийж ураны салбарт
хамтран ажиллахаа илэрхийлэв. Харин
сүүлийн үед их сонин зүйл ажиглагдах
боллоо. Төрийн өндөрлөгүүдийг гадаад
явах болгонд улс оронд маань байгалийн
онцгой үзэгдэл гарах болов. Тухайлбал,
Ерөнхий сайдыг Японд айлчилж байх үед
манай улсад үер болж Ерөнхий сайд
айлчлалаа хугацаанаас нь өмнө дуусгаж
байсан. Харин Ерөнхийлөгчийг анхны
айлчлалаа дуусав уу үгүй юу байгалийн
онц үзэгдэл болно гэж сандаргав. Эрс
хүйтнийг даван туулах бэлтгэл ажлууд
ямар байдалтай байгааг шалгаж, зохих
үүрэг даалгавраа өгөөд төрийн тэргүүн
ням гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейд
оролцохоор АНУ-ыг зорьлоо. Өнөөдрийн
байдлаар цочир хүйтэрсэн энэ өдрүүдэд
дөрвөн хүн нас барж, хоёр хүн сураггүй
болоод байна. Харин нийслэлийн хувьд
зам тээврийн хэд хэдэн осол гарч үүнээс
хоёр хүн нас барж долоон хүн бэртсэн
харамсалтай явдлаар Монголчууд Охины
ордыг үдлээ.
Б.Уянга