Монголын уран сайхны “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж, “Сэрэлт”-ийн эмнэлгийн асрагч буюу Монцонковын дарга, “Морьтой ч болоосой”-гийн Дондогийн ээж гээд олон сайхан дүрээр үе үеийн үзэгч түмний сэтгэлд хоногшин үлдсэн ардын жүжигчин Цэвээнжав агсныг энэ мөчид эргэн дурсахыг хүслээ.
Учир нь энэ эрхэм хүний бүтээсэн дүр, жүжигчин хоёр тайз дэлгэцнээ давтагдаагүй өдий хүрч, алтан үеийн цөөхөн жүжигчин ч түүнийг “Ховорхон авъяастай нэгэн байсан” хэмээсэн нь ч бий.
Гагцхүү яагаад энэ ховорхон хүний тухай дурсах болсны учрыг дор сийрүүлье.
Том алаг нүдтэй, мах мяраа тэгш, харц өөдрөг сэргэлэн, сайхан монгол бүсгүйн шинж төрхийг илтгэсэн И.Одончимэг гэгч шавилхан бүсгүй дөнгөж сургууль төгсөөд хүүхэд залуучуудын театрын “Бага театр”-аас уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ. “Будаг нь ханхалсан” гэгчээр шинэхэн боловсон хүчин театрын тайзнаа туслах дүр бүтээсэн шиг явж олны харцанд төдий л өртөж чадахгүй байсан гэдэг. Яг энэ үед өөрөөс нь нэлээд ах найруулагч Зоригт эхнэрээ болгож авсан аж.
Гэр бүл болж амьдрал зохиохын сацуу найруулагч нөхрийнхөө ивээл дор драмын хэд хэдэн жүжигт тоглоод авчээ. Угийн сэргэлэн цовоо тэрбээр айлын эзэгтэйн, мөн уран бүтээлийн ажлаа хоёуланг нь зэрэг авч явахад нь үеийнх нь хүүхнүүд битүү атаархдаг байсан гэдэг. Энэ бол түүний амьдралын мартагдашгүй нэгэн үе байсан бөгөөд энэ бол 1980-аад оны дунд үе юм.
Түүний авьяас билэг төдөлгүй танигдаж тайзнаа алдарт “Ромье Жульетта”-гаас эхлээд Монголын уран сайхны “Сэрүүн дуганы мөхөл”-ийн буриад бүсгүй, “Үхэж үл болно Чингис хаан”-ы Бөртэгийн дүрд тоглосон нь урлагийн томчуулын харааг эрхгүй булааж чаджээ. Тэр урлаг хэмээх их айлд өөрийн гэсэн өнгө аяс, үзэмжийг нэмэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж эхэлсэн ч найруулагч нөхөртэйгөө тааралгүй хоёр тийш болцгоосон. Түүний ханиасаа илүү уран бүтээлээ сонгосон нь буруу шийдвэр байгаагүйг экс нөхөр Зоригт нь нэг бус удаа хэлж байсан нь Одноод ямар их авъяас билэг бийг илтгэсэн аж.
Эрх, танхил жаахан бүсгүйг элдэв янзын хов жив, яриа хөөрөө дагадаг ч тэр монгол бүсгүйн эршүүд, өгөөмөр зангаараа үл тоодог байсан нь амнаас ам дамжих хорон, гашуун яриаг таслан зогсоож чадсан биз.
Угийн хөдөлмөрч түүний бүтээсэн дүр болгон нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж чаддаг түүнд гурван жилийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цол хайрласан. Энэ нь үеийнхэн дунд нь бяцхан атаархал төрүүлсэн нь ч нууц биш. Ж.Оюундарь, С.Өлзийхүү, У.Уранчимэг, Г.Урнаа гээд үе тэнгийн олон сайн уран бүтээлч хүүхнүүдээс ганцхан түүнийг сонгож өгсөн.
Энэ нь ч бас учиртай. Дээр өгүүлсэн ардын жүжигчин Цэвээнжав агсны авьяас түүнээс цухалздаг гэдгийг урлагийн акулууд аль хэдийн анзаарч орхисон.
Саяхан тэрбээр “Гэгээн муза-2009” наадмын шилдэг эмэгтэй дүрийн эзнээр тодорч шүтэн бишрэгчдээ баярлуулсан. “Өөрөөсөө үе мултарсан эртэй дэр нэгтгэсэн...” гэдгээр рейтинг нь уналтын байдалд ороод байсан Одноогийн тэр торгон агшныг Монголын ард түмэн хараад бахархаж өрөвч, өгөөмөр сэтгэлээр уучилсан ч биз. Магадгүй тэр мөч Одноо гавьяатын амьдралын хамгийн дурсгалтай агшин ч байж болох юм. Ийн хэлсний учир нь залуу жүжигчин Т.Бархүүтэй гэр бүл болж үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа түүнийг “Залуу нөхрөө их харддаг гэсэн. Бархүү нь Одноодоо үнэхээр хайртай гэсэн. Нөхрөө харддагаасаа болоод их муухай ааштай болсон. Бараг л хоёр тийшээ болж байгаа “гэх мэтийн сайн, муу элдэв үг дагадаг байсан. Харин тэрхүү элдэв цуурхлыг нөхөр Т.Бархүү нь Драмын театрын тайзан дээрээс “Миний хамгийн хайртай Одноо маань энэ шагналыг авч байна. Чамдаа баяр хүргэе” гээд тайзны хажуугийн шатаар гарч ирэхэд нь тосон очиж гараас нь хөтлөн гаргаж ирснээ Европ заншлаар гарыг нь үнсч улмаар хөөрхөн хонхойдог хацар дээр нь үнссэнээр элдэн хөөж чадсан.
Үнэхээр хээ шаагүй монгол зангаараа жинхэнэ монгол бүсгүйн олон сайхан дүр бүтээсэн нь “ардын жүжигчин Цэвээнжав агсантай адилхан” санагдаг хэмээн урлаг мэдэх хүмүүс шагшин ярьдаг.
Цэвээнжав гуай хувьсгалын дараах Монгол оронд эмнэлгийн алба үүсч байгаа тухай өгүүлсэн “Сэрэлт” кинонд асрагч, нярав, сувилагч, галч, төлөөлөгч, орчуулагч гээд олон ажил амжуулдаг. Тэгвэл Одноо гавьяат хөдөөгийн саальчин бүсгүй “Агшин” нэвтрүүлэгт оролцоод нэг төгрөгөөр шагнуулаад хэрхэн баярлаж, эгээтээ л ухаан алдан унах дөхөж буйг, сумын олондоо бараг бүгдэд нь л бэлэг авах гэж мачийж байгааг харуулдаг нь тэртээх кино урлагийн од, өнөөгийн од хоёрын ижил төстэйг илтгэдэг.
Түүний шингэн дуу хоолой ямар ч эрийн сэтгэлийг гижигдэж чадах увидастай гэдэг. Энэ ч утгаараа улсын драмын эрдмийн театрын тайзнаа Жульеттагийн дүрийг олон удаа бүтээж хамтран тоглогчдоосоо ч нэг бус хүнийг дурлуулж явсан түүхтэй.
Сүүлийн үед тэрбээр драмын жүжиг гэхээсээ илүү “Х-ТҮЦ” продакшныхантайгаа хошин шогийн төрөлд хүч үзэж яваа. Харин түүний сэтгэлийг зөрөөтэй насны амьдралаас нь илүү зовоож буй нэг зүйл байдаг нь жүжгийн зохиол аж. Тэрбээр “Гэгээн Муза-2009” наадмын дараа сэтгүүлчийн асуултад “Өнөөдөр жүжгийн зохиол бичдэг хүн ховорджээ.
Залуу зохиолчид хаа нэг байдаг ч бичсэн нь санаанд нийцэхгүй юм. Гадаадын зохиол дээр ажиллая гэхээр манай нийгэмтэй нийцдэггүй. Ийм болохоор үйл явдлаар дүүрэн байдаг амьдралаас л зохиолоо түүвэрлэдэг дээ” хэмээн хариулсан байсан. “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг киноны найруулагч, продюссероор ажилласан нь түүнийг чамгүй найруулагч гэдгийг нь батална. Мөн хүний сонирхол улирал улирлаар солигдож өөрчлөгдөж байдаг учраас хаврын өнгө аясыг дагуулж нэгэн жүжиг тавихаар бэлдсэн бөгөөд бас дэлгэцийн урлагт хүч үзэхээр зэхэж байгаа гэсэн.
Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, И.Одончимэг хоёрыг авьяас билэг нь цогцолсон жинхэнэ одууд гэж алтан үе, ахмад үеийн жүжигчид битүүхэн үнэлдэг бол тэд ч бие биенээ өөрсдийн сайн портнер гэж хүндэлдэг аж.
Эх орон байгаль дэлхийгээ жинхэнэ монгол хүний ёсоор биширч хайрлаж чаддаг тэрбээр оюутан байхдаа ангийнхаа нэг охинтой “Өргөн Сэлэнгэ” дууг дуулахад түүний нулимс хацраа даган бөмбөрч ёстой “Өргөн Сэлэнгэ минь холын замдаа ... гэдэг шиг урсч байжээ.
Түүнийг нь харсан ардын жүжигчин Г.Хайдав “Ишш хөөрхий энэ охин Сэлэнгийнх юм байх даа” хэмээж байсан гэдэг. Олны нэрлэж нөхдийнх нь өхөөрддөгөөр “Хөөрхөн Одноо буюу Хонхорхой гавъяатын тухай цухас өгүүлэхэд ийм буюу.
С.Туул http://www.niigmiintoli.mn/