Нийслэлийн зам засварын ажил үргэлжилсээр байна. Хугацааны хувьд хожуу эхэлсэн ч олон жилийн туршид нөхөөстэй замаар зорчсон иргэд шинэ замаар явахдаа баяртай байна. Гэвч шинэ замд жолооч нар хурд хэтрүүлэх, осол аваар гаргах тохиолдол цөөнгүй бүртгэгдээд байгаа нь харамсалтай.
Иймд Замын цагдаагийн газраас жолооч нарт хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулсаар байна.
Одоо Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр дараах чиглэлийн авто замын ажил хийгдэж байгаа юм. Үүнд:
-32-ын тойргоос "МТ"-гийн ШТСтанц хүртэлх 1,08 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Наранбулаг-Хан" ХХК 35 хувьтай гүйцэтгэж байна. 800м явган замын хашлага тавьж суурийг бэлдсэнээс 600м явган замын хучилт хийгээд байгаа аж. Авто замын гадаргуугийн ус зайлуулах шугамын хоолой, худаг суурилуулах ажил хийж дууссан. Одоо худгийн доторх хоолойг засах ажил хийгдэж байгаа юм байна.
-Долоон буудлын автобусны зогсоолын наад талаас Дамбадаржаагийн Замын цагдаагийн пост өнгөртөл 9 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Эрдэнэ зам" ХХК гүйцэтгэж байна. Арлын хэсгийн замын трасст орсон ТҮЦ-г буулган шилжүүлж замын хайрган суурийг хийгээд асфальтобетон хучилтын ажил энэ сарын 21-нд эхэлсэн. Явган хүний замын трасст орсон дэлгүүр, айлын хашаа, гутал засварын газруудыг нүүлгэн шилжүүлж байгаа ажээ. Мөн холбооны кабель, худаг шилжүүлэх ажил 40%-тай явагдаж байгаа талаар албаныхан мэдээлж байна.
-Их тойруу - Баянбүрдийн уулзвараас Цагдаагийн гудамж хүртэлх 1.54 км авто зам, Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуур хүртэлх 0.5 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг "Заабар" ХХК гүйцэтгэж байна. Хашлага хуулах, хуучин байгаа борооны ус зайлуулах шугам худгийг ухаж гарган шинэ худаг шилжүүлэн суулгах ажил хийгдэж байгаа юм байна.
-Сүхбаатар гудамжнаас Их сургууль хүртэлх 0,32 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр "Цаст Импекс" ХХК шалгарч ажилдаа ороод байна. Хашлага хуулах, борооны ус зайлуулах хуучин шугам хоолойг сэргээх, шүүрт худгийг зөөн шилжүүлэх ажил хийгдэж одоо хийгдэж байгаа аж.
-Их тойруу - Их сургуулийн гудамжнаас Цагдаагийн гудамж хүртэлх 0,72 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг "Уорлд Еруна" ХХК гүйцэтгэж байна. Ажлын хүрээнд хашлага хуулах ажил хийгдэж, борооны ус зайлуулах шугамын ажил, троллейбусны шон зайлуулах 15 ширхгийг шилжүүлэх ажил явагдаж байна.
Төв замын засварын ажил 90 хувьтай
-Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх 3,48 км авто замын шинэчлэлтийн ажлын нийт явц 90 хувьтай явагдаж байна. Тус зорчих хэсэгт авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээгдээд байгаа ч тухайн замын ойр орчим, тэмдэглэгээ, нийтийн тээврийн буудал зэргийн тохижилтын ажил 100 хувь дуусаагүй байгаа юм.
-Баруун дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар хүртэлх 1.46 км авто замын ажил мөн 90 хувьтай байна. Тус замын ажлын хүрээнд 33057м2 тэгшилгээний үе, Баруун дөрвөн замаас УИД-ийн уулзварын зүүн тал хүртэл 19000 м2 талбайд өнгө хучилт хийгдсэн. Шинээр болон шинэчилж автомашины зогсоол 11 ширхэг, автобусны буудлын зогсоолын талбай 4 ширхгийг шинээр хийсэн. Гадна гэрэлтүүлгийн кабелыг замын нийт уртад иж бүрэн шинэчилсэн. Инженерийн байгууламжийн 102 ш худгийн таг зохих түвшинд өндөрлөн хүчитгэсэн. Авто замын борооны ус зайлуулах салбар шугамыг зарим хэсэгт шинээр хийж, ус хүлээн авах худгуудын кольцог бүгдийг нь сольж шинэчиллээ. Өнөөдрийн байдлаар авто замын хашлага гагнах, явган хүний зам засах, зогсоолын талбай хийх, хог цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байна.
-Төв шуудангаас Зүүн 4 зам хүртэлх 2.02 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Өргөн говь" ХХК 90%-тай гүйцэтгэж байна. Зорчих хэсгийн хучилтыг хийж дуусаад зам нээсэн мөн гэрэлтүүлгийн кабель сүвлэх ажил дууссан. Одоогийн байдлаар замын хашлага гагнах, хог цэвэрлэх ажлууд хийгдэж байна.
-Улсын төсвийн хөрөнгөөр Энхтайваны өргөн чөлөө, "Ионсей" эмнэлгийн урд замд явган хүний нүхэн гарцын барилга угсралтын ажил бүрэн дууссан. Гадна дотор гэрэлтүүлэг болон цахилгааны монтажны ажил 80 хувьтай явагдаж байна. Орох гарах гарцны /дээвэр/ шилэн саравчийг Хятад улсад захиалан хийлгэсэн. Нийт ажлын явц 90 хувьтай явагдаж байна.
-Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж буй Энхтайваны өргөн чөлөөг Сэлбэ голын баруун эргээр Нарны замтай холбох 1.4км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг "Баткубик" ХХК 75%-тай гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд одоогийн байдлаар талбайн цэвэрлэгээ, хуучин хучилтын засварын ажил, гадна цахилгааны ажил 100%, газар шорооны ажил 90%, асфальтобетон хучилт 720 у/м, цементбетон хашлага 2815 у/м, замын цагаан шугамын тэмдэглэгээ 720 у/м, борооны ус зайлуулах шугам 700 у/м, гэрэлтүүлэгийн кабелийн шуудууг 800 у/м газар ухах ажил хийгдэж байна. Авто замын трассад орсон Соёл Эрдэм дээд сургуулийн модон 15А байшинг буулгаагүйн улмаас тухайн хэсгийн 200м орчим газарт барилгын ажил саатахад хүрээд байгаа аж.
Сэлбийн баруун эргийн замын нүхэн гарцын цутгалтын ажил дууссан. Замын хашлага суурилуулж явган зам тавьж байна. Ажлын явц 90% байгаа аж.
-Туул гол дээрх Баянзүрхийн 252,64 у/м гүүрийн засвар, өргөтгөлийн ажлыг “Гангүүр" ХХК 85 хувьтай гүйцэтгэж байна. Гүүрээр өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг НЗД-ын 2009 оны 443 тоот захирамжаар 2009.09.5-наас эхлэн 20 хоногийн хугацаатай хааж ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар дам нуруу ригель угсрах ажил дуусаж гүүрийн аюулгүйн хашлага суурилуулан зорчих хэсгийн хучилтын ажил хийгдсэн. Мөн гүүрийн хайсны цутгалт, бэхэлгээ, заслын ажлууд хийгдэж эхлээд байгаа гэнэ.
Ийнхүү нийслэлд өрнөж буй хямралын үеийн бухимдал дагуулсан зам засварын ажлын их бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Бэлтгэсэн Ч.Болортуяа