Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө их хэмжээний цас орж, шуурсан.
Ингээд маргааш өглөө нь бага зэрэг дулаарснаас шалтгаалж автозамууд дээр мөсөн бүрхүүл тогтсон билээ. Одоогийн байдлаар төрийн ордны ойролцоох хэдэн замын цасыг арилгасныг эс тооцвол хотын замууд бүхэлдээ цас, мөстэй хэвээр байна. Үүнээс шалтгаалж автомашинууд гулган мөргөлдөх, иргэд зам хөндлөн гарахдаа хальтирч унах тохиолдол нэмэгдэх болов.
Удахгүй Цагаан сар болно. Шинийн нэгний өглөө хөл дүүжлэх унаатай хүн бүр замын хөдөлгөөнд оролцох болно. Тэдэн дунд туршлагатай жолооч байхад үнэмлэхээ аваад удаагүй нэгэн ч бий. Мөн түрж байж арай гэж ассан тэрэгтэй нэгэн ч явж л байгаа. Хүн бүр ахмад настантайгаа золгохоор яарсан энэ үед зам хальтиргаатай байвал хэрэг жинхэнэ мандах болно. Машин шүргэлцэж, эндээс болж баярын өдөр бие биетэйгээ маргаж эхэлнэ. Энэ нь ч бага хэрэг биз. Элдэв том осол гарч, эрдэнэт хүний эрүүл мэнд сүйдвэл харамсалтай. Иймд ойрын өдрүүдэд замын мөс цасыг цэвэрлэхтэй холбоотой бүхий л хүн хичээн ажиллах шаардлагатай байна. ТҮК-ийнхан хүч нэмэгдүүлэн ажиллаж, нийслэлээс хөрөнгө мөнгийг нь шийдээд өгвөл сайнсан.
Г.Батзориг http://niigmiintoli.mn/