“Монгол костюмс” компанийн байранд “Монгол гоёл-2010” дээлний баяр, үзэсгэлэн худалдаа болж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Сар шинийн баяраар үндэсний хувцсаараа гоёх гэсэн хүмүүсийн дараалал урт цуваа үүсгэжээ. Захиалсан хувцсаа өмсөж үзэхээс гадна уран гарт оёдолчдын урласан эрэгтэй, эмэгтэй төрөл бүрийн дээл, хантааз, монгол цамц, ууж, хүүхдийн иж бүрэн үндэсний хувцас, малгай тэргүүтнийг эрийтэл өлгөж, худалдан авагчид дуртай өнгө, донж маягаа тохируулан сонголт хийж байсан. Тус компанийн менежер А.Саруултай уулзаж, монгол дээлний талаар яриа өрнүүллээ.
-Сар шинийн баяр хаяанд ирлээ. Танай компани дээлний баяр зохион байгуулж байгаа юм байна. Хүмүүс хэр худалдан авч байна вэ?
-Манай компани дээлний баяр, үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Нэгдүгээр сараас эхэлсэн тус худалдаа одоо ч амжилттай үргэлжилж байгаа. Монголчууд маань дээлээ өмсөх сонирхол нь урьд урьдынхаас илүү болжээ. Манайхаас гадна үндэсний хувцас урладаг олон компани бий. Тэд ч мөн ялгаагүй маш их ачаалалтай ажиллаж байна лээ. Наадам, сар шинийн баяр, хурим найрын ёслол, одон медаль авах үед үндэсний хувцсаа их өмсдөг болжээ.
-Хүмүүс ямар загвартай, материалтай дээл захиалж байх юм бэ?, Үнэ ханшийн талаар уншигчдад сонирхуулна уу?
-Сүүлийн үед хэт их орооцолдсон хээ хуар, хоргой, торгоноос татгалздаг болсон нь ажиглагдаж байна. Завсрын өнгөтэй цэвэрхэн даавуу, пүүсүү дээл ихэвчлэн өмсдөг болж. Нансалмаа, Юндэн хантааз гэж ярьдаг шүү дээ. Энэ жилийн нэг онцлог нь залуучууд үндэсний хувцсаа бүр иж бүрнээр нь захиалж өмсдөг болсон нь талархууштай санагдсан. Ер нь гоёхыг гоё үндэсний хувцасны дэг жаяг, зүүсгэлийг бүрнээр нь хэрэглэсэн хүн их гоё харагддаг юм. Үнэ ханшийн хувьд эмэгтэй дан дээл 130 мянга, эрэгтэй дан дээл 150 мянга, хантааз нь дангаараа 120 мянга эр, эм ялгаагүй. Дээлний гадуур өмсдөг ууж их захиалж хийлгэдэг. Уужийг үндэсний хэлбэрийг нь эвдэлгүй орчин үеийн хэв загварт оруулж биед амар, өмсөхөд хялбараар урлаж байгаа. Залуу охидууд их захиалдаг юм. Бас хүүхдүүддээ үндэстэн ястны хувцсаар их гоёдог болсон байна. Барга, буриад, халх, үзэмчин, өөлд гээд үндэстэн ястны хувцас захиалж хийлгэх нь олонтаа.
-Танай компани үндэсний дээл хувцас, үндэстэн ястны хувцас урлахдаа нэлээд судалгаатай ажилладаг биз?
-Монголчууд маань их нүнжигтэй сайхан гоёдог ард түмэн. Залуучууд монгол үндэсний хувцсаараа бахархах үзэл давамгайлах болсонд үндэсний хувцас судлаач, урлаачийн хувьд үнэхээр баяртай байдаг. Манай компани байгуулагдсан цагаасаа хойш бүх үйл ажиллагаагаа судалгааны үндсэн дээр явуулж ирсэн. 21 аймаг, тэр дундаа баруун аймгуудаар явж нэлээд судалгаа хийсэн. 16 ястан гэж яриад байгаа ч анх 32 овог монгол байсан дараа нь 24 болоод одоо 16 гэж ярьдаг шүү дээ. Бидний судалгаа арай гүйцээгүй Цахаруудын дээл хувцсыг нэлээд судлах санаатай байгаа.
-Үндэсний хувцасны дизайнер олон бий юу, танай зохион бүтээгчид үндэсний хувцасны чиглэлээр хэр мэргэшсэн хүмүүс вэ?
-Таван зохион бүтээгчтэй. Тэд маань мэргэжлийн хүмүүс. Давхар судлаачид.
-Өвөрмонголчуудын дээл манайхаас арай өөр хийцтэй харагдаад байдаг юм. Халх монгол, Өвөрмонголчуудын дээлний ялгааг та бүхэн илүү олж харсан болов уу?
-Өвөрлөгч дээл, Монгол дээл ялгаатай. Мэргэжлийн бус хүний нүдээр харахад Өвөрмонголчуудын дээл гял, цял, хээ хуар ихтэй, маш өргөн эмжсэн байдаг.. Манжийн үеийн хувцасны хэв маяг илүү харагддаг. Өвөрмонголчууд луу хээтэй дээл их өмсдөг юм билээ. Малгай ч ялгаатай.
-Сайн торго, дурдан, даавуугаа хаанаас авч байна вэ?
-Ер нь голдуу урд хөршөөс оруулж ирдэг. Сүүлийн үед Энэтхэг, Вьетнам торго нэлээд зонхилж байх шив. Манай үндэсний дээл хувцасыг Хятадууд ЮНЕСКО-д бүртгүүлэх гээд байна гэсэн яриа нэлээд газар аваад байгаа. Манай дээр түшиглэж байгуулагдсан Үндэсний хувцас судлалын академи гэж ТББ байдаг. Эд нар маань судалгааны маш нарийн ажил хийгээд өөрсдийн үндэсний хувцсаа ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг гардан хийж байгаа. Монгол дээлийн түүх бол бүр Хүннүгийн үеэс эхтэй. Заримдаа манайхан манж дээл өмсөж байна гээд яриад байдаг. Яг судлаад ирэхээр Манжийнх мөн үү биш үү гэдэг нь эргэлзээтэй. Ерөөсөө Монголоос үүдэлтэй байдаг юм.
-Сар шинийн баяр дөхөөд ирэхээр манай төрийн өндөрлөгүүд, түшээд, дарга нар айхтар хээ хуартай дээл өмсөөд, өргөн ширэн бүс бүслээд, зарим нь манж маягийн малгай духдуйлсан ч байх шиг харагддаг. Төрийн харчууд ийм хувцас өмсдөг ч гэдэг юм уу заасан байдаг уу?
-Хоёр, гурван жилийн өмнө тиймэрхүү байсан. Одоо харин ч гайгүй болоод байгаа. Төрийн түшээд маань хувцаслах дэг жаягаа мэддэг болсон юм шиг санагддаг. Хэтэрхий хээ хуарнаас татгалзсан байна лээ. Өнгөрсөн жилийн сар шинийн баяраар манайхан үндэсний хувцсаа яаж өмсөж, гоёл зүүсгэлээ хэрхэн тохируулаа вэ гэдгийг нэлээд сайн харсан. Гайгүй санагдсан шүү. Төрийн ёслолын албаныхантай бид хамтран ажилладаг. Бидний зөвлөгөөг авдаг.
Монголчууд маань эрт дээр үеэсээ хувцасны маш өндөр соёлтой хүмүүс. Хүннү, Киданы үеэс үндэсний хувцсаа өмсөх нарийн дэг жаяг хуультай байсан гэдэг. Энэ хууль маань өвлөгдөөд үлдсэн байдаг юм билээ. Төрийн хүмүүсийн хувцаслах дэг жаяг гэж байдаг. Төрийн хүн бол үндэсний хувцсаа цогцоор нь өмсөх ёстой. Монгол хувцас бол нэгийг нөгөөгөөс нь салгаж болдоггүй. Малгай, бүс, гутал дээл чинь салшгүй. Мандах төрийн малгай, түших төрийн дээл, хан төрийн хантааз, тулгуур төрийн гутал гээд бүгд бэлгэдэлтэй. Хувцаысандаа түүхээ бүрэн шингээсэн байдаг.
-Малгайны хувьд голдуу дөрвөн талтай малгай их өмсдөг болж. Дээр үеийн ноёдууд голдуу жинстэй малгай өмссөн байдаг. Тухайн үед жирийн ардаас ялгарах гэж тэгж өмсдөг байсан юм болов уу?
-Жинстэй малгай чинь асар том агуулгатай. Зэрэг дэвийг илтгэдэг байж. Хэрэв манай төрийн түшээд жинстэй малгай өмсвөл заавал ноён дээл хийлгэх ёстой. Ноён дээлийг манжаас авсан гэж шүүмжлээд байдаг. Дээл маань өөрөө хүрэмтэй, хүрэмнийхээ голд пүүсүүтэй буюу зэрэг дэвийг илтгэсэн бадмаарагтай. Тэр бадмаарагын дэлбээ том, жижгээс тухайн ноёны зэрэг дэвийг хардаг байсан гэдэг. Манжаас орж ирсэн гэдэг нь ч ор үндэсгүй. Яагаад гэвэл 13 дугаар зууны үед албаны хувцасандаа хэрэглэж байсан юм билээ. Харин Манжууд 13-р зууны үед хэрэглэж байсан энэ дэг жаягийг манайд буцааж хэрэглэсэн байдаг. Харин зөрүүлээд Монголчууд маань Занабазарын соёмбыг пүүсүүндээ хэрэглэдэг болсон. ЮНЕСКО-д Монгол үндэсний дээлийг манайхаас үүдэлтэй гээд бүртгүүлэх талаар сонссон юм уу. Үндэсний хувцсаа өмсөх омогшил хүмүүст бүр их нөлөөлсөн юм шиг санагдсан. Залуучууд хантааз, монгол цамцаар гоёдог байсан бол одоо Монгол үндэсний хувцсаа иж бүрнээр нь захиалж хийлгэдэг болжээ.
-Танай оёдолчин бүсгүйчүүд нэг дээлийг хэдэн өдөрт багтааж оёдог вэ?
-Нэг дээлийг ямар ч завсарлагагүй барьж авахад хоёр өдөрт багтаадаг. Чимхлүүр нарийн ажил ихтэй учраас яаж шахаад хоёр өдөрт багтдаг юм. Ер нь Монголчууддаа хэлэхэд нэг монгол хүн нэг дээл гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн ч болохгүй гэх газаргүй. Ердийн үед тогтмол дээл өмсөхгүй ч үндэсний баяр наадам, сар шинийн баяр, хурим найрын үед бултаараа дээлээрээ гоёдог бол хэчнээн сайхан. Бидний бусдаас ялгарах нэг онцлог шүү дээ.