-Азтангуудад М-Си-Эс Кока-Кола компанийнхан шагналыг нь гардууллаа-
Хүнсний манлай үйлдвэр болох М-Си-Эс Кока-Кола компани жил бүр зуны улиралд хэрэглэгчиддээ зориулж урамшуулалт хөтөлбөр зарладаг билээ. Энэ зуны хувьд “Хүслийн 9 тайлал” урамшуулалт хөтөлбөрийг эхлүүлээд байгаа. Хэрэглэгчдэд хандсан урамшуулалт хөтөлбөр 6-р сарын 15-наас эхэлсэн бөгөөд ирэх 8-р сарын 15-ныг хүртэл хоёр сар үргэлжлэх юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд М-Си-Эс Кока-Кола компани мянга мянган хэрэглэгчиддээ азтангаар тодруулж, өдөр бүр супер шагналтан тодрох боломжтойгоороо онцлогтой.
Дээрх хөтөлбөр эхлээд дөрөв хоног өнгөрөхөд “Хүслийн 9 тайлал” болох 9*9-ийн 81 супер азтны 6 нь тодорчээ. Азтангууд өнгөрсөн баасан гаригт М-Си-Эс Кока-Кола компанийн байранд очиж шагналаа гардаж авсан юм. Тэд “Dell” брендийн компьютер, хоёр хаалгатай хөргөгч, бүрэн автомат угаалгын машин, систем хөгжим хоёр ширхэг, “Canon” брендийн дижитал аппаратууд хожжээ.
Одоо та бүхэндээ супер азтан болсон хүмүүсийн сэтгэгдлээс хүргэе.
“Намайг булган сүүлтэй гэж магтсан”
М-Си-Эс Кока-Кола компанийн зуны урамшуулалт хөтөлбөр эхэлсний маргааш анхны азтан тодорчээ. Түүнийг Э.Эрдэнбаяр гэдэг. Ээж, дүүтэйгээ шагналаа авахаар ирсэн Э.Эрдэнэбаяр хүүтэй ярилцлаа.
-Азтан болсноо яаж мэдсэн вэ?
-Ер нь зуны урамшуулалт сугалаанд оролцъё гэж бодоод гэр бүлээрээ шошго цуглуулсан. Тэгээд дүүтэйгээ долоон буудлын “Жасмин” дэлгүүрээс сугалаа авснаа арилгахад гурав дахид нь зургийн аппарат таарсан.
-Хожсон аппаратаа үзэв үү?
-“Canon Powershot A590IS” дижитал аппарат гэсэн. Маш гоё аппарат байна лээ. Хамгийн түрүүнд гурван дүүгийнхээ зургийг авна.
-Ангийнхандаа хэлж амжсан уу?
-Би Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Ангийнханыхаа ихэнхэд нь утсаар хэлсэн. Итгэхгүй байна лээ. Намар аппаратаа аваад очихоор итгэнэ биз.
Дашрамд хэлэхэд энэ компанийн ах эгч нартаа баярлалаа. Энд байгаа бусад азтанууд намайг булган сүүлтэй гэж магтаад байгаа шүү.
“Азтан болох юм шиг совин татаад байсан”
Сонгинохайрхан үйлчилгээний төвд худалдагчаар ажилладаг Б.Оюун-Эрдэнэ “Dell 360 nD” компьютер хожжээ. Тэрбээр, “Дүүд маань компьютер маш их хэрэгтэй байсан. Азтанаар шалгарч, компьютертэй болсноо хэлтэл дүү маань үнэмшихгүй байсан” гэж яриагаа эхэлсэн юм.
-М-Си-Эс Кока-Кола компанийнхан сугалаат аян эхлүүлснийг яаж мэдсэн бэ?
-Телевиз үзэж байгаад рекламыг нь анзаарч харсан. Тэр рекламыг дахин дахин үзэж байгаад, ундааных нь нэрүүдийг мэдэж авсан. Анхнаасаа л азтан болох юм шиг совин татаад байлаа. Тэгээд л шошго цуглуулж эхэлсэн. Өчигдөр (өнгөрсөн пүрэв гариг) I хорооллын “Миний дэлгүүр” дэх тасалбар олгох цэгээс арван сугалаа авснаа үзэхэд нэг нь супер хонжвортой, гурав нь тусгай шагналтай байсан. Би урьд нь сугалаанд итгэдэггүй байлаа. Өөрийн биеэр азтан болж л үнэн байдагт итгэлээ.
-Арван сугалаа авсан гэхээр энэ компанийн үнэнч хэрэглэгч юм аа?
-Би М-Си-Эс Кока-Кола компанийн “Nestea цай”-г хамгийн их хэрэглэдэг. Хүмүүс ч амжилт хүсээд гоё байлаа. Анхнаасаа л азтан болох юм шиг совин татаад байсан.
-Танайх компьютертай юу?
-Би дүүтэйгээ хотод амьдардаг юм. Дүү маань онц сурдаг. Анагаахын лицей сургуульд орохоор бэлдэж байгаа юм. Тиймээс дүүд маань компьютер маш их хэрэгтэй байсан. Би ч хараахан авч өгч чадахгүй байлаа. Азтан болсноо дүүдээ хэлтэл үнэмшихгүй байсан. Сугалаагаа харуулсан чинь ямар гоё юм бэ гээд уйлаад байна лээ. Дүү маань компьютерээ гамтай хэрэглэж, нэртэй эмч болно гэдгээ амласан шүү.
“Манай хөргөгчөөс гоё юм билээ”
Ариунхүсэл 13 настай. Тэрбээр сугалаанд азтан болж, гэртээ “Hitachi z15” хоёр хаалгатай хөргөгч авч очихоор аавтайгаа ирсэн байлаа.
-Сугалаагаа хаанаас авсан вэ?
-“Жүржийн талст”, усан үзмийн ундаа уух дуртай. Сугалаат аян эхэлснийг автобусны буудал дээрх сурталчилгааны хуудсаас мэдсэн. Тэгээд л ундааныхаа шошгыг цуглуулж таван ширхэг сугалаа авсан. Түүнийгээ XIX хорооллын “Марко” дэлгүүрт хусч үзсэн. Тав дахь сугалаанаас нь хөргөгч хожсоноо мэдээд үнэхээр их баярласан.
-Хэнд хамгийн түрүүлж хэлсэн бэ?
-Аав руугаа ярьж хэлсэн чинь бүр үнэмшдэггүй. Манай найзууд ч гэсэн нээрээ юу гээд гайхаад байсан.
-Азын хөргөгчөө гэртээ тавих уу?
-Сая харлаа. Манай хөргөгчөөс гоё юм билээ. Гэртээ тавина. М-Си-Эс Кока-Кола компанийнхан эхлүүлсэн хөтөлбөрийн сугалаа шудрага явагддаг юм байна гэдгийг хэлмээр байна.
“Хөнгөлттэй кино үзье л гэж бодсон”
Хөнгөлттэй кино үзэх эрх хожсон хүүхдүүдэд атаархсандаа М-Си-Эс Кока-Кола компанийн бүтээгдэхүүний шошго цуглуулж эхэлсэн Б.Батцэцэг “Toshiba” бүрэн автомат угаалгын машин хожжээ.
-Хөнгөлттэй кино үзэх эрхээ хожсон уу?
-Бүр том хонжвор хожчихоод байхад чинь юун кино (инээв). Хүүхдүүд хөнгөлттэй кино үзэх эрх бариад явж байхаар нь зарчих гэсэн чинь өгдөггүй. Тэгээд шар гозойгоод гэртээ байсан ундааны савныхаа шошгыг цуглуулсан. Манайхан “Жүржийн талст”, цэвэр ус уух дуртай. Кино үзэх хонжвор таарч магадгүй гээд л таван сугалаа авснаа III хорооллын “Номин” их дэлгүүрт арилгаж үзсэн. Миний авсан сугалааны гурав нь гоо жүрж жүүс авах эрх хожсон. Дараа нь угаалгын машин хожоод маш их гайхсан.
-Энэ хөтөлбөрийн супер шагнал байгаа гэдэгт итгэж байв уу?
-Би том том шагналтай сугалаат аянд итгэдэггүй байлаа. Компанийнхан нь хамаатан садангууддаа хуваагаад өгчихдөг байх л гэж харддаг байсан. Гэтэл өөрөө супер азтан болоод урьд нь бодож байсан бодлоосоо ичиж байна.
Манай гэрийнхэн бөөн баяр байгаа. Орой очоод тэмдэглэнэ гэсэн.
-Азтан болох амархан гэнэ-
Хэрэглэгч та азтан болохыг хүсвэл ердөө л М-Си-Эс Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хангалттай аж. Тодруулбал, хэрэглэгчид М-Си-Эс Кока-Кола компанийн “Кока-Кола”, “Фанта”, “Минут мэйд Жүржийн талст”, “Минут мэйд Гоо жүрж”, “Нэстий цай”, “Бонука” цэвэр ус зэрэг бүтээгдэхүүний 22 шошгоос таван өөр өнгийн шошго цуглуулахад хангалттай. Цуглуулсан шошгоо М-Си-Эс Кока-Кола компанийн “Тасалбар олгох цэг”-т аваачиж, хусч арилгах тасалбар авах ёстой. Тасалбараа хуссанаар хэрэглэгчид азтан болох боломжтой гэсэн үг. Харин хэрэглэгч таны цуглуулсан таван шошго тань зөвхөн цэвэр ус, жүүс, цайнаас бүрдсэн бол хоёр ширхэг тасалбар авах боломжтой:
Хэрэглэгч та ундаагаа ууж, шошгоо цуглуулж, хүслээ тайлснаар “Хүслийн 9 тайлал” супер шагнал болох оюутны сургалтын төлбөр, “Dell 360 nD” компьютер, “Dell Vostro” нөүтбүүк, “Hitachi z15” хоёр хаалгатай хөргөгч, “Philips 32” LSD телевизор, “Toshiba” бүрэн автомат угаалгын машин, “Sony DVD 810” видео камер, “Philips 18” систем хөгжим, “Canon Powershot A590IS” дижитал аппарат хожих боломжтой. Мөн тусгай шагнал болох “Өргөө” кино театрт үнэгүй кино үзэх эрх, “Гоо жүрж” жүүс хожих боломж бүрдэх юм байна.
Урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд 81 супер азтан тодорч, нийтдээ 250000 хүн шагналын эзэн болох нь ээ.