“Hugo Boss” компанийн III улирлын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс таван хувиар өсжээ.
“Hugo Boss” компанийн борлуулалтын орлого III улиралд өмнөх оны мөн үеэс 10 хувиар өсөж, нэг тэрбум евро хүрснийг тайлагналаа. Тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс таван хувиар өсөж, 69 сая евро хүрчээ.
“Hugo Boss” компани бүтэн жилийн борлуулалтын орлого нь 4.1 тэрбумаас 4.2 тэрбум евро хүрэх төлөвтэй байгаагаа мэдээлсэн байна.
Тус компани хоёр жилийн өмнө “Tommy Hilfiger”-ийн захирал асан Даниел Гридерийн удирдлага дор “Hugo” болон “Boss” брэндүүдээ шинэчилж, залуу худалдан авагчид руу илүү чиглэж, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлсэн юм.
Үүнээс гадна тайлант хугацаанд “Hugo Boss”-ийн эмэгтэй хувцасны борлуулалт 24 хувиар өссөнийг онцолж болохоор байна.
Тус компанийн хувьцааны ханш 5.2 хувиар өссөнөөр сүүлийн нэг жилийн хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт боллоо.
О.Цэнгэг