БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 онд 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн
Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол гэх газарт 1079 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн. Үлдсэн 150 га талбайг арваннэгдүгээр сард гүйцээхээр ажиллаж байгаатай танилцжээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэд, төрийн байгууллагын албан хаагчдын төлөөлөлтэй хамтарсан уулзалт зохион байгуулж, хариуцлагагүй уул уурхай, бичил уурхай, хууль бус ашигт малтмал олборлолтоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийн ажлын явцын талаар танилцуулж, техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайг ойжуулах, ургамалжуулах ажлыг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хийх талаар зөвлөв.
Нөхөн сэргээлтийн ажлын үр дүнд Их харганатын голын голдирол бүрэн сэргэсэн байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2023 онд нийт 1627 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байна.
Экологийн цагдаагийн алба, аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны дүнд 2020-2022 онд нийт 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2086 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийлгэсэн. Энэ онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уурхай, хууль бус уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 398.7 га талбайд “Оюу толгой” ХХК-иар техникийн нөхөн сэргээлтийг хийлгэж хүлээн авсан байна.
Эх сурвалж: Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төв