Дулаан, цэвэр бохир усны ашиглалттай холбоотой оролцогч талуудын уялдааг хангах зорилгоор холбогдох байгууллагуудын уулзалт боллоо.
Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд хувийн хэвшлийн 59 компани, “УБДС” ТӨХК, ОСНААУГ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” гээд нийт 62 хуулийн этгээд дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг.
Нийт хэрэглэгчдийн 37 хувийг ОСНААУГ, 45 хувийг дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн компаниуд хариуцан ажилладаг. Харин 18 хувийг “Улаанбаатар төмөр зам” ХНН дулааны эрчим хүчээр ханган ажилладаг ажээ.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Эрчим хүчний хууль, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм гээд хууль, зөвшөөрлүүд давхацдаг. Жишээлбэл хэрэглэгчийн дундын эрх зүйн шугам сүлжээ гэж бий. Шинээр ашиглалтад орж байгаа хотхон хороолол, орон сууцнуудыг ашиглалтад оронгуут нь ерөнхий дулааны магистральтай /хоолой/ холбосон салаа дулааны шугамыг ойр орчимд байгаа хувийн орон сууцны конторт өгчихдөг.
Гэтэл дөрөв, таван жил өнгөрөөд шугам сүлжээ нь жаахан муудаад эхлэнгүүт нь өнөөх хариуцаж авсан контор нь “Манайд үүнийг засах зардал, хүн хүч, машин механизм байхгүй. Төрийн, мэргэжлийн байгууллага хариуцаж, засварлаж өг гэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх заалт байдаггүй. Тиймээс төрийн байгууллага дур мэдэж хувийн конторын мэдэлд байгаа, хэрэглэгчийн дундын эзэмшилд байгаа шугам сүлжээг засахад хүндрэлтэй.
Өөрөөр хэлбэл дулаан шугамыг хариуцаж байгаа орон сууцны контор нь төсвөө бүрдүүлээд гамшиг ослын үед үүссэн гэмтлийг нь засварлах ёстой. Гэтэл төв дулааны шугамаас салаалж байгаа болохоор төр хариуцах ёстой ч юм шиг, хувийн контор хариуцаж байгаа болохоор дур мэдэн хүрч болохгүй юм шиг байдал үүссэн.
Энэ олон зөвшөөрөл, маргаанаас дулаан шугамуудыг засварлах ажил удааширч, хэрэглэгч хохирдог" хэмээн тус уулзалтаар шийдвэрлэх гэж буй асуудлыг тайлбарлав.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун “Хэрэглэгчдээс ус, дулаантай холбоотой гомдол маш олон сувгаар ирж байна. Засгийн газрын 11-11 төв, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Усны зохицуулах хороо гэх мэт олон байгууллагад иргэд санал, гомдлыг ирүүлдэг. Өөрөөр хэлбэл нэгдсэн нэг шугамаар асуудал шийдэгддэггүй. Энэ байгууллагуудын зөвшөөрлийн давхардал их байдаг.
Энэ уулзалтаар дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй, хэрэглэгчдийн гомдол маргааныг цаг тухайд нь бүрэн шийдвэрлээгүй, шийдвэрлэхэд тулгардаг бэрхшээлийн талаар өнөөдөр санал солилцож байна.
Хурлын дараа аль хуулийн этгээд нь ямар асуудал шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхой болж, ажлын давхардал, хийдэл гарахгүй болно” гэлээ.
Уулзалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын эрх бүхий албан тушаалтнууд оролцов.
Энэ үеэр дараах асуудлуудын талаар харилцан санал солилцлоо:
- Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй, хэрэглэгчдийн гомдол маргааныг цаг тухайд нь бүрэн шийдвэрлэхгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахгүй байгаа хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, хүчингүй болгох асуудлыг хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрөл олгогч байгууллагууд хамтран хэрхэн шийдвэрлэх;
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйлчлэх хүрээг дулаан болон цэвэр ус дамжуулах, түгээх сүлжээний холболт, хэрэглэгчийн төвлөрсөн байдлыг харгалзан нэгдсэн байршилд үйл ажиллагаа явуулах байдлаар өөрчлөлт оруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Шинээр баригдаж буй нийтийн зориулалттай барилга байгууламжийн айл өрх бүрд дулааны тоолуур, усны ухаалаг тоолуур суурилуулсан байхаар зураг төсөлд тусгуулах, техникийн нөхцөлд тусгайлан заах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Шинээр баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа дулаан түгээх, хангах, ашиглалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд шилжүүлж байх тухай Зөвлөмжийг гаргаж улмаар холбогдох хууль дүрэм журамд өөрчлөлт оруулах замаар цогц арга хэмжээ ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.
Сонирхуулахад Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч 186 хуулийн этгээдийн 10 төрлийн 368 тусгай зөвшөөрлийн зохицуулалт, үнэт тариф тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулдаг аж.