Монгол Улсын Засгийн газар, МҮХАТ-аас жил бүр тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр “Таван Богд Фүүдс” ХХК буюу KFC брэнд 6 дах удаагаар тодорч, шилдэг гэдгээ дахин баталлаа.
ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухай жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ, шинээр бий болгосон ажлын байр гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг.
KFC брэнд нь 2022 онд 100 гаруй шинэ ажлын байр бий болгож, 70 гаруй тусгай хэрэгцээт иргэдийг ажлын байраар хангажээ. Мөн улсын төсөв бүрдүүлэхэд 9.9 тэрбум төгрөгийн татвар төлж, “Дүүргэ” маркетингийн компанит ажлынхаа хүрээнд 1.3 тэрбум төгрөгийн ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.
KFC брэндтэй 10 жилийн турш итгэл хүлээлгэн хамт байж, цаашид улам ихийг санаачилж, хийж бүтээх урам зориг, эрч хүчийг бэлэглэж байдаг харилцагч, үйлчлүүлэгч та нартаа баярлалаа.
Дэлхийд алдартай KFC брэндийн анхны салбар 35 ажилтантайгаар 10 жилийн өмнө нээгдэж байсан бол өнөөдөр 700 гаруй ажилтантай, 16 салбартай өнөр өтгөн гэр бүл болж, бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаараа бусдад үлгэр болж байгаа билээ.