gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЖАЙКА-аас хувийн хэвшлийн хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Г.Тэгшсүрэн
Эдийн засаг
2024-02-22
13
Twitter logo

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг хамтран “Монгол Японы бизнесийн хамтын ажиллагааны талаар” сэдэвт семинарыг өнөөдөр (2024.02.22) зохион байгуулав.

Энэхүү семинарын үеэр 2016 онд байгуулсан Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт, ашиглалт, тулгарч буй асуудлуудын талаар ярилцсан юм. Мөн хэлэлцээрийн ашиглалтыг сайжруулахын тулд төр ба хувийн хэвшил юу хийх, хэрхэн хамтран ажиллах зэрэг асуудлыг судалгааны үр дүнд үндэслэн хэлэлцэв.

Мөн ЖАЙКА-ийн зүгээс Монгол, Японы хувийн хэвшлийг дэмжих, харилцаа холбоог бэхжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлуудыг танилцуулж, хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар мэдээлэл хүргэлээ.

“ХӨДӨӨ АЖ АХУЙН НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭНИЙ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэд дарга Ёшимура Токүжи

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Орлогч дарга Ёшимура Токүжи: ЖАЙКА нь хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр мөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөр дамжуулан хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн хүний нөөцийг сургаж, хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсад аж үйлдвэрийг төрөлжүүлэх тухай их яригддаг. Манай байгууллагаас хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг сайжруулах Техникийн хамтын ажиллагааны төслийг 2020 оны 12-р сараас 2024 оны 2-р сар хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт кластерийг хөгжүүлэх загвар төслийг хэрэгжүүлж, Нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөөг боловсруулсан.

Монгол Улсад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь чухал гэж бодож байна.

Мөн аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдол бүхий салбар болох МХХ-ны салбарын суурь судалгааг хийж, аж үйлдвэрийг цахимжуулах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, цахим хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны шийдэл боломжийг эрэлхийлж буй юм.

Монгол Улсад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь чухал гэж бодож байна. Япон Улсаас дөрөв дахин том газар нутагтай, үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг учраас Монгол Улс аялал жуулчлалын томоохон нөөц бүхий орон юм. Иймд ЖАЙКА-ийн мэргэжилтэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна” гэлээ.

“ТОКИОД БОЛОХ FOODEX ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛЫН ТАВАН КОМПАНИ ОРОЛЦОНО”

ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг нэгдэн хувийн хэвшлийг дэмжих чиглэлд олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж буй юм байна.

Тухайлбал, Монгол Улсын жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран ирэх сарын 5-8-ны өдрүүдэд Токио хотод болох 90 гаруй орны 80 мянга гаруй байгууллага, хувь хүн оролцох FOODEX үзэсгэлэнд Монгол Улсаас таван компанийг шалгаруулан оролцуулж, бизнесийн харилцаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Энэ талаар Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэгийн тэргүүн З.Сугар “Жил бүр Токио хотод дэлхийн 90 гаруй орноос компаниуд ирж өөрсдийн үйлдвэрлэдэг шингэн хүнсний бүтээгдэхүүнээ энэ үзэсгэлэнд танилцуулдаг. Энэ жилийн үзэсгэлэнд Монголын таван компанийг оролцуулахаар ЖАЙКА болон Монголын ЖДҮ-ийн газраас санхүүжилт, дэмжлэг үзүүлсэн. Манай компаниуд хушны самар, шар тос, рапсын тос, чацарганын бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд дэлгэнэ.

Үзэсгэлэнд дэлхийн олон орны бизнес эрхлэгчид оролцох учраас зөвхөн Япон гэлтгүй дэлхийн бусад оронд бүтээгдэхүүнээ экспортлох боломж, гарц нээгдэх ач холбогдолтой гэж харж байгаа. Компани хоорондын уулзалтад тулгуурлах учраас экспортын шинэ боломжийг олж харах болов уу гэсэн зорилготой ажиллаж байна.

Харин өнөөдрийн уулзалтын гол зорилго нь Монгол, Японы бизнесийн түншлэлийг өргөжүүлэхэд бид, мөн хувийн хэвшлийнхэн юу хийх ёстой вэ гэдэгт байлаа. Бид өнгөрсөн оны зургадугаар сараас ЖАЙКА-ийн санхүүжилтээр Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийгдсэнээс хойш ямар ажил өрнүүлж, тэр дундаа ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлд ямар үр ашиг гарсан талаар судалгаа хийсэн. Энэ судалгааг өнөөдөр танилцуулж байна. Мөн ЖАЙКА-ийн зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй хувийн хэвшлийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар хүмүүст мэдээлэл өглөө. Мөн экспорт хийж байсан туршлагатай компанийн зүгээс Япон улсад экспорт хийхэд анхаарах зүйлсийн талаар танилцууллаа.

Япончуудын анхаарлыг Монгол Улс татаж байгаа. Тэр дундаа Монголын IT салбарыг нэлээн сонирхож ирж байна. Үйлдвэрлэлийн салбарын хувьд технологи болон бүтээгдэхүүний чанараа сайжруулах гээд анхаарах асуудал байгаа. Гэхдээ Монголоос Япон руу экспортод гарч буй бүтээгдэхүүн байгаа учраас тэр туршлагаас нь суралцаад явах хоёр орны хамтарсан компани байвал илүү үр дүнтэй болов уу гэсэн хувийн бодол бий” гэв.

“IT, ХАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ”

МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор, Жугамо судалгааны багийн гишүүн Н.Батдэлгэр

Уулзалтын үеэр “Япон, Монголын бизнесийн хэрэгжилтийн байдал, тулгамдсан асуудлын талаарх мэдээлэл цуглуулах судалгааны үр дүн” сэдэвт илтгэлийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор, Жугамо судалгааны багийн гишүүн Н.Батдэлгэр танилцууллаа.

Мөн Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ЖАЙКА-ийн бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Ко “ЖАЙКА олон улсын байгууллагаас хувийн хэвшлийг дэмжих чиглэлд Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд”-ыг танилцуулсан юм. Түүний илтгэлд Монгол Улсад тулгарч буй хөгжлийн гол асуудлуудыг онцолсон байв. Үүнд:

  • Уул уурхайн баялагт хэт найдсан байдал, гэнэтийн зарлага зэргээс үүдэн төсвийн алдагдал нэмэгдсээр байна. Төсвийн орлого, зарлагын тооцоог барих нь тулгамдсан асуудал болсон.
  • Засаглалын талаас авлига хамгийн том асуудал. Төрийн албан хаагч болон, ард иргэд, хэрэглэгчдийн цахим боловсролыг дээшлүүлэх, төрийн мэдээллийн кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хамтад нь авах шаардлагатай.
  • Хот, суурин газарт хүний төвлөрөл эрчимтэй нэмэгдсэн. Төлөвлөгөөгүй тэлэлтээс үүдэн хотод автозамын түгжрэл, газар хөдлөлтийн даацын стандартыг хангаагүй насажсан барилга нэмэгдэх, хотын захын гэр хороолол орчмын дэд бүтэц (хэрэглээний ус, дулаан хангамжийн сүлжээ зэрэг) бүрдээгүйгээс үүдэх агаарын бохирдол зэрэг хотын хүрээлэн буй орчны асуудал улам хүндэрсээр байна.
  • Хот, суурин болон орон нутгаас шалтгаалж эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж харилцан адилгүй байгаа нь асуудал болж буй.
  • ЖДҮ-ийг хөгжүүлэх хөдөлгөх хүч болох аж үйлдвэрийг солонгоруулах ажлыг яаралтай авч хэрэгжүүлэх. Ялангуяа IT, ХАА, аялал жуулчлалын салбарыг дэмжин ажиллах шаардлагатайг дурджээ.

Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ЖАЙКА-ийн бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Ко

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан