gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөрөөдөл биелүүлдэг газар

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2024-03-15
1
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
1
Twitter logo
Эдийн засаг
2024-03-15
Мөрөөдөл биелүүлдэг газар

Хүн бүрд мөрөөдөл бий. Алдартай болох, амжилтад хүрэх, ангийн даргаар сонгогдох, гэр бүлийнхэнтэйгээ аялах гээд л бидний мөрөөдөл өөр.

Мөрөөдөлтэй байх гоё. Зорилго тэмүүлэлтэй болж, харах зүг, хүрэх чиглэл тодорхой болж, бидэнд юу хийх ёстойг зааж, юуг хийхгүй байхыг аяндаа сануулдаг.

Хүүхдүүдийн мөрөөдөл гэнэн цагаан бол томчуудынх тооцоо судалгаа, төлөвлөгөөнөөс бүрдэнэ. Мөрөөдлөө төлөвлөгөө, төлөвлөгөөгөө хуваарь болгож мөрдөж чадвал амжилтад хүрдэг.

Бизнес эрхэлдэг энэ эмэгтэйг Ш.Туяа гэдэг гэдэг. Насаараа багшилсан тэрээр сургуулийн захирлаар ажиллаж байгаад 50 насандаа тэтгэвэртээ гарчээ. Ахмадуудын эгнээнд нэгдэн, гэртээ суухад арай л залуу байна гэж бодон, гэр бүлийн бизнесээ эхлүүлсэн байна. Түүний “Өлзийт Мөнх-Овоо” компани “Оюу толгой”-н ажилчид, төмөр замын, тээврийн компаниудын ажилчдын хувцсыг үйлдвэрлэдэг.

Өнгөрсөн онд нийт 40 мянган ширхэг бүтээгдэхүүн нийлүүлжээ. Анх гурвуулаа эхэлж, гэрийнхээ том өрөөнд хувцас оёдог байв. Банкнаас зээл аваад одоо хоёр салбартай болжээ.

Ш.Туяа гуай манай улсын мянга бизнес эрхлэгчийн нэг. Америкийн алдартай тэрбумтнуудын намтарт гараашиндаа бизнесээ эхлүүлсэн тухай түгээмэл.

Харин Монголд гэртээ, нэг өрөөндөө бизнесээ эхлүүлсэн. Банкнаас тэдэн төгрөг зээлээд хэмээн түүхээ уудлах олон мянган бизнес эрхлэгч бий.

Бизнесээ эхлүүлэхэд мөрөөдөл хамгийн эхний цэг бол аж ахуйгаа өргөжүүлэхэд арилжааны банкуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

Өдгөө манай улсад арилжааны 14 банк үйл ажиллагаагаа өргөтгөх, хилийн чанадад бизнес хийх, өөрийгөө сорих, шинэ зүйл турших гэсэн олон зуун хүнд үйлчилж, тэдэнд мөрөөдлөө биелүүлэхэд тусалсаар байна.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар хадгаламжийн байгууллагуудын ААН-үүдэд олгосон зээлийн нийт үлдэгдэл 12 орчим их наяд төгрөг байна. Өнгөрсөн оноос бизнесийн зээл олголт нэмэгдсэн нь сайн хэрэг. Бизнесийн зээлийн дүн өсөх хэрээр ажлын байр нэмэгдэж, компаниуд инновац, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд санхүүжилтээ зарцуулж, энэ нь эдийн засгийг эрчимжүүлдэг.

Оёдлын чиглэлд ажиллаж буй Ш.Туяа гуай анхны зээлээрээ 7*21 хэмжээтэй, сэндвичэн барилга барьжээ. Зээл төлөх хэцүү, гэхдээ зээлээ хугацаанд нь төлсөн. Олон оёдолчин ажиллуулж, захиалга нэмэгдэх хэрээр байраа томруулах хэрэгтэй болж, хоёр дахь удаа зээл авсан байна. Одоо оёдлын үйлдвэр нь 400 метр кв хэмжээтэй. Бас түрээсийн биш, өөрийн байр тул нэмэлт зардал гаргахгүй.

Зээлийн эдийн засагчид бизнесийн зээл хүссэн харилцагчидтай хамгийн түрүүнд уулзаж, ажлын төлөвлөгөөг нь сонсон, зээл олгох, эсэхийг шийддэг. Тэдний нэгтэй уулзав.

-Би их сургуульд дөрвөн жил сурахдаа олж мэдээгүйг ажил дээр гараад сурсан. Зээлийн эдийн засагчийн ажил их сонирхолтой. Барилгын компанид зээл олговол бараг л барилгын инженер болох нь холгүй. Уул уурхайн компанийн зээл судалбал хөрс хуулахаас эхлээд тэдний ажлыг талаар мэдэж авдаг. Харилцагчидтай уулзан, ажлын гүйцэтгэлтэй танилцах явцад тэднээс их зүйл сурдаг юм.

Нэг удаа Нарантуул захад хадаас худалддаг ахын зээлийг судлах болов. “Хөөрхий энэ хүн яагаад зээл авах болсон юм бол” гэж анх бодсон. Ажилтай нь танилцсаны дараа захад ажилладаг худалдаачдын талаарх миний бодол өөрчлөгдсөн. Хүнийг, хийж буй ажлыг нь гаднаас нь, өнгөц дүгнэж болохгүй юм билээ. Буят-Ухаад гэр хороолол байсан газарт томоохон хотхон сүндэрлэсний дараа хажуугаар нь явахаар тэр төслийг эхлүүлэхээс дуусах хүртэл  нь хяналт тавин ажилласнаа санадаг.

Олон жилийн өмнө зөвхөн гадаад худалдаа эрхэлдэг байсан бол одоо олон салбарт ажилладаг болж өргөжсөн, олон зуун хүнийг ажлын байраар хангаж буй томоохон харилцагч компаниуд олон байдаг. Би тэднээс суралцдаг шиг тэдэнд ч эдийн засгийн орчин нөхцөл ямар байна, банкууд ямар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргасан, аль төрлийн зээл авбал илүү тохиромжтой зэргийг зааж зөвлөж байдаг гэсэн юм.       

Зээл авсан ААН-үүд өөдлөхтэй зэрэгцээд арилжааны банкууд ч үйл ажиллагаагаа тэлэн, шинэ бүтээгдэхүүнийг тасралтгүй нэвтрүүлсээр. Гэртээ байхдаа гар утаснаасаа зээл авч, аппликэйшнүүд банкны салбарыг орлох боллоо. Төлбөр тооцоо эхлээд цахимжсан бол өдгөө бараг банкууд өөрийн аппликэйшнтэй болж, хэрэглэгчдийн цагийг хэмнэж байна. Банкны салбар зохицуулалт ихтэй, байнгын хяналт шалгалт явуулж байдаг, өрсөлдөөн ихтэй гэх мэт онцлогтой. Иймд цаг үеийн өөрчлөлт шинэчлэлтийг хамгийн түрүүнд соргогоор анзаарч, хурдан нэвтрүүлэхийг банкуудаас шаарддаг.    

ТАНЫ ХИЙСЭН ГҮЙЛГЭЭ БҮРИЙН ШИМТГЭЛИЙГ МОД ТАРИХАД ЗАРЦУУЛНА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Монголчууд бид тэрбум мод тарих амлалтыг олон улсын хамтын нийгэмлэгт НҮБ-ын индэр дээрээс зарласан. Энэ ажилд хувь нэмэр оруулахаар арилжааны 14 банк, Монголбанктай хамтран ажиллаж эхэлжээ. Тэд банкуудын гүйлгээ бүрээс тодорхой хувийг цуглуулж, мод тарина. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хашаанд мод тарьж эхэлжээ. Энэ хавар 300 га газрын ойг нөхөн сэргээнэ. Арилжааны банкууд нийт 50 сая мод тарих юм.             

“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН” 13 ДАХЬ ЖИЛДЭЭ 

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг ХААН Банк Хавдар судлалын үндэсний төв, МҮОНРТ-тэй хамтран 13 дахь жилдээ хэрэгжүүлэв. Аяны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүсийн иргэдэд ойртуулж, хавдраас урьдчилан сэргийлэх зан үйлийг хэвшүүлэн, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулдаг. ХААН Банк сан энэ аянд нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлээс оруулсан томоохон хөрөнгө оруулалт болжээ.  

"ӨВ СОЁЛЫН ГОЛОМТ" ТӨСӨЛ АРХЕОЛОГИЙН САЛБАРТ ШИНЭ ЖИШИГ БОЛОВ

Археологийн салбарт аж ахуйн нэгж хөрөнгө оруулсан тохиолдол маш ховор. Энэ нь урт хугацааны төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа анхны тохиолдол. Энэ төслийн хүрээнд Био комбинатад байршилтай Туулын “Хар Түнэ Орд”-ын малтлага судалгааны ажлыг санхүүжүүлжээ. Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Түргэний голын балгас, Булган аймгийн Сэлэнгэ суман дахь Ингэт толгойн дурсгалт газруудад малтлага хийж, олон чухал олдворууд илрүүлжээ.

Арилжааны банкуудын нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн цөөн төслийг энд дурдав. ТоС холбоог байгуулж, ГИЗ-тэй хамтран эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төсөл хэрэгжүүлж, ХХБ, Хас, Төрийн банк байгальд ээлтэй амины орон сууцны шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн. Тэд харилцагч, зээлдэгч, иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, санхүүгийн сахилга бат суулгахаас гадна боловсрол, эрүүл мэнд, судалгаа шинжилгээ гээд олон салбарт хөрөнгө оруулж, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ч хувь нэмрээ оруулсаар.

БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТЫГ БАНКУУДААС ЭХЛҮҮЛЭВ

Үе үеийн Засгийн газар төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хувийг олон нийтэд худалдахаар амладаг. Гэвч ашиг олдоггүй, алдагдал л авчирдаг тэдгээр компаниуд яг л хэвэндээ байна. Харин 2022-2023 онд банкны салбар төдийгүй манай улсын эдийн засагт томоохон үйл явдал болов. Төр өөрийн эзэмшлийн компаниудаа алдахгүй гээд “тас тэвэрчихдэг” атлаа арилжааны банкуудад ашгаасаа ард түмэнтэй хуваалц гээд хууль баталсан. 

Системийн нөлөө бүхий банкууд хувьцааныхаа 5-10 хувийг олон нийтэд санал болгож, олон зуун хүн хувьцааг нь худалдан авлаа. Бүх банкны захиалга давж биелсэн. Тэгш бус байдал газар авсан манай улсад энэ нь баялгийг дахин хуваарилах эхний алхам юм. Хэдийгээр дийлэнх банкны хувьцааны үнэ анхны үнээсээ бага зэрэг буурсан ч банкуудын хувьцааг эзэмшигчид үр шимийг нь урт хугацаанд хүртэх нь гарцаагүй. Мөн банкууд нээлттэй болсон нь хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд бас моодонд оруулсныг дурдах хэрэгтэй.         

Хүн бүрд мөрөөдөл бий. Алдартай болох, амжилтад хүрэх, ангийн дарга болох, гэр бүлийнхэнтэйгээ аялах гээд л бидний мөрөөдөл өөр. Мөрөөдөлтэй байх гоё. Зорилго тэмүүлэлтэй болж, харах зүг, хүрэх чиглэл тодорхой болж, бидэнд юу хийх ёстойг зааж, юуг хийхгүй байхыг аяндаа сануулдаг.

Мөрөөдлөө биелүүлэхэд бусдын оролцоо, дэмжлэг, зөвлөгөө, урмын үгс заримдаа хатуу шүүмж их хэрэг болдог шиг манай улсад бизнес эрхлэгчдийн хамгийн түрүүнд хандаж, хамтран ажиллах газар нь банкууд юм. Цаашид ч ийм байна.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан