- Судалгаанд 20-30 насны 5000 гаруй иргэн оролцсон
- 20 хувь нь Японтой зэвсэгт хүчний хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай гэжээ
БНСУ-д явуулсан судалгаагаар 20-30 насны иргэдийн 79 хувь нь буюу 10 залуу хүн тутмын найм нь Япон улстай харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэсэн үр дүн гарчээ.
Солонгосын Залуучуудын Холбооноос явуулсан тус судалгаанд 5176 залуу хамрагдсан байна. Оролцогчдын 22 хувь нь Япон-Солонгос улсын харилцааг сайжруулах хэрэгтэй гэдэгт бүрэн санал нийлж байна гэсэн бол 56.8 хувь нь тодорхой хэмжээнд санал нийлж байна гэжээ.
Тэдний 47.3 хувь нь хөрш улстай харилцаагаа сайжруулах шаардлагатай хамгийн том шалтгаан нь гадаад худалдааны үр дүнд эдийн засагт нь дэвшил гарсан гэж үзсэн байна.
Харин 20.2 хувь нь Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллийг даван туулахын тулд Японтой зэвсэгт хүчний хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай гэв.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Японы Ерөнхий сайд Фумио Кишидатай хэд хэдэн удаа дээд хэмжээний уулзалт хийж, хоёр талын харилцааг сайжруулахыг хичээж байгаа юм.
Эх сурвалж: The Korea Times