Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхын өөрийн үнэлгээний талаарх чуулган боллоо. Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД) нь халдварт өвчнөөс сэргийлэх, халдварын дэгдэлтийг илрүүлэх, арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх олон улсын гэрээ юм.
2015 оноос хойш улс орнууд зөвхөн өөрсдөө үнэлэх бус, хөндлөнгийн үнэлгээг бие даасан мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлэхийг санал болгожээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Соккоро Эскаланте “Монгол Улсын Засгийн газар, хамтрагч байгууллагуудад маш их талархаж байна. Учир нь Монгол Ази номхон далайн орнуудаас энэ үнэлгээг хоёр дахь удаа хийж буй анхны улс боллоо. Цар тахлын дараа бид дэлхий нийтэд аюулгүй байдлыг хангахыг хүсвэл улс бүр дотооддоо эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах ёстой. Зөвхөн эрүүл мэнд төдийгүй бусад салбарын аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг бид ойлгосон. Монгол Улс тогтолцоо сайтай орон ч олон нөхцөл байдлын улмаас ярвигтай асуудлууд бий. Зөвхөн халдварт өвчин гэлтгүй байгалийн гамшиг, уур амьсгалын нөхцөл байдлын эсрэг бид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх хэрэгтэй” гэв.
2017 онд Монгол Улс ОУЭМД-тай хамтарч хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулжээ. ДЭМБ Ковид-19 цар тахлын дараа буюу 2022 онд “ Хөндлөнгийн үнэлгээний аргачлал”-ыг гурав дахь удаа шинэчилсэн байна.
Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Олон улсын эрүүл мэндийн үндсэн чадавхын үнэлгээг ДЭМБ манай улсад ирэх арваннэгдүгээр сард хийнэ. Олон улсын дүрэмд тус улсад эрүүл мэндийн ноцтой байдал тохиолдвол ямар арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх талаар заасан. Энэ үнэлгээг тоон хувиар гаргадаггүй, гүйцэтгэх чадамж, бололцоо бий, эсэхийг л шалгадаг. Монгол Улс өөрийн чадавхын үнэлгээг энэ сард өгнө. Бид бэлтгэл ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн. Энэ дүрэмд зөвхөн эрүүл мэндийн салбар бус нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед оролцдог бүх салбарууд хамаардаг. Үнэлгээний ач холбогдол нь Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал ямар түвшинд байна, үүсэж болох эрсдэлтэй байдлын өмнө бэлтгэл хангах зэрэг юм” гэв.
Уг дүрмийг 2005 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 58 чуулганаас батлан гаргаж, 2007 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Дэлхийн 194 орон уг дүрэмд нэгдэн орж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байна.