gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     7.03
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 20
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

148 дугаар сургуулийн бяцхан “парламент”

gogo.mn
Боловсрол
2023-06-17
219
Twitter logo

Цайз захын ойролцоо гэр хороолол дунд орших 148 дугаар сургуульд “Парламентын боловсрол”-ын анхны клуб мэндэлжээ. Улсын Их Хурлын Тамгын газраас хоёр жилийн өмнө “Парламентын боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд, 102 сургагч багш бэлтгэсний нэг нь Г.Баярмаа юм. Г.Баярмаа багш сургалтаар олж авсан мэдлэг мэдээллээ хүүхдүүддээ түгээж, дунд сургууль дээрх анхны “Парламентын боловсрол” клубийн түүх эхэлжээ.

Захирал О.Мөнх-Эрдэнэ “Завсарлагаар манай хүүхдүүд микрофоноо бариад, эрх үүргээ асууж намайг ч хааяа балмагдуулдаг юм” хэмээн хуучилсан. 

Жилийн турш идэвхтэй ажилласан клубийнхний тухай сонссон УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний захирал Л.Өлзийсайхан 148 дугаар сургуулийг зорин ирсэн юм. Учир нь Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл “Парламентын боловсрол” хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилладаг байна.

"ХӨДӨӨГИЙН ХҮҮХДҮҮД Ч БАС "ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ БОЛ ЗҮГЭЭР

Энэ өдрийн од “Парламентын боловсрол” клубийг санаачлагч Г.Баярмаа багш байлаа. Хүндэт зочид нь түүнийг зөндөө магтсан.   148 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Г.Баярмаатай ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулаач, “Парламентын боловсрол” клуб яаж байгуулав?
-Энэ сургууль ашиглалтад орсон үеэс ажилласан, гурван жил гаруй багшилж байна. Үндсэн мэргэжил улс төрч судлаач, Удирдахуйн ухааны магистр. Өнгөрсөн зун “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх зар хараад, материалаа илгээж, тэнцсэн юм. Сургагчаар бэлтгэгдсэн 102 багшийн нэг болж, чадах чинээгээрээ өөрийгөө хөгжүүлээд, сертификат авсан.

Хэдэн хүүхдүүдээ идэвхжүүлэх зорилгоор клубийнхээ санааг гаргаад, хүүхдүүдээ сонгож авсан юм. Оръё гэсэн хүүхдүүдийг бүгдийг авч чадаагүй. Хүүхдийн тоог 10-15 байлгахаар зорьсон. Сүүлдээ орохыг хүссэн хүүхдүүд нэмэгдсээр 20 болгосон. Нийгмийн ухааны чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх зорилготой хүүхдүүдийнхээ идэвхийг харж байгаад авсан юм. Дунд болон төгсөх ангиас хүүхдүүд аваагүй. Ахлах ангийн сурагчдыг авсан.

-Хүүхдүүддээ ямар сургалт ордог вэ?
-Бид долоо хоногт нэг удаа, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн 15-17 насныханд зориулсан гарын авлагын дагуу хичээллэдэг. “Үндсэн хууль гэж юу вэ” гэдгээс эхлээд “Сонгууль гэж юу вэ” гээд дуусдаг. Нөлөөллийн ажил бас хийсэн. Сурагчийн болон багшийн гарын авлага тусдаа бий. Анги танхим хүрэлцээ муутай. Гол нь хүүхдүүд маань идэвхтэй.

Хүүхдүүд маань идэвхтэй хэрнээ өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ тааруу байсан. Түүнд нь анхаарч, илтгэх урлагийн хичээл түлхүү орсон. Клуб дотроо илтгэл тавиулж, ярих чадварт нь анхаарсан. Сурагчийн эрх гэж юу вэ, эрхээ мэдэх үү, сургуулийн дүрэм мэдэх үү гээд асуулт хариултын тэмцээн ч зохион байгуулсан. 

-Цаашдаа энэ хөтөлбөр  ямар байгаасай гэж хүсэж байна?
-Хүүхдүүдийг бидний өдөр тутмын амьдралын дүрэм болсон хууль хэрхэн бүтдэг талаар өргөн мэдлэгтэй, оролцоотой иргэн болгож төлөвшүүлэх зорилго нь таалагдсан. Сурагчийн гарын авлага илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар хийгдсэн. Тэр гарын авлагаа барьсан. Хөдөө орон нутгийн хүүхдүүд ч бас “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдах боломжтой байвал зүгээр юм болов уу.

"ЯГ ТА НАР ШИГ..."

Сургуулийг  зорин ирсэн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан хүүхдүүдэд хөтөлбөрөө танилцуулахдаа “Яг та нар шиг ...” хэмээн онцолсон.

Тэрбээр “Парламентын боловсрол” хөтөлбөр маань 2021 оны арванхоёрдугаар сарын 23-нд нээлтээ хийсэн. Энэ жилийн онцлох сургууль, багш, хүүхдүүдтэй уулзаж байгаадаа баяртай байна. 

“Парламентын боловсрол” хөтөлбөр яг та нар шиг идэвхтэй хамт олныг бий болгохыг зорьж байгаа. Сурч мэдэх, өсөж дэвжих хүсэл эрмэлзэлтэй өсвөр үеийнхнийг дэмжих зорилготой. Бидний алсын хараа, мөрөөдөл ерөөсөө л өнөөдрийн та нар.

Та бүгд өөрсдийн санаачилгаар “Парламентын боловсрол” клуб байгуулж, сайн дураараа хамрагдан, бүтэн хичээлийн жилийн турш энэ хөтөлбөрийн агуулга, үзэл санааг ойлгож, анги хамт олон, найз нөхөд, сургууль, гэр бүлийнхээ хүрээнд нөлөөллийн ажил хийсэн гэсэн сайхан мэдээг сонсоод, та бүхнийг зорин ирлээ. УИХ-ын Тамгын газрын ах, эгч нар нь дэмжих ёстой юм байна гээд зохиолч, сэтгүүлч Р.Эмүжинтэй хамт “Үндсэн үлгэр” номоо бас бариад ирлээ. 

Танай клуб “Парламентын боловсрол” хөтөлбөрийн “амин сүнс” болох идэвхтэй оролцооны бодит жишээ мөн. Иргэдийн оролцоо хэдий чинээ идэвхтэй, өргөн хүрээтэй, зөв байна ардчилал амьд хөдөлгөөнтэй байх гол хүч болно. Судлаачид парламентын боловсрол олгох нь иргэдийг ялангуяа хүүхэд, залуучуудыг парламентын үйл ажиллагаанд мэдлэгтэйгээр оролцох боломж бүрдүүлдэг гэж үздэг.

Нээлттэй, харилцах боломжтой парламент нь иргэдийг парламентын үйл ажиллагааны талаар мэдээллээр хангах, ардчиллын үйл явцад татан оролцуулах гол хөшүүрэг байдаг.

Бидний алсын хараа, мөрөөдөл ерөөсөө л өнөөдрийн та нар.

 “Парламентын боловсрол” хөтөлбөрийн зорилго хууль тогтоох үйл ажиллагаанд мэдээлэлтэйгээр идэвхтэй оролцдог хариуцлагатай иргэдийг бэлтгэхэд чиглэдэг.

Бид хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчдад зориулсан гарын авлага гаргасан. Үндсэн хууль, хүний эрх, ардчилал, парламент, хууль батлах үйл явц, түүнд иргэд хэрхэн оролцох талаарх гол ойлголтыг хүүхдүүд та бүхэн ойлгоход энгийн, хялбар байдлаар бичсэн. Олон талаас нь судалж, бодож байж зурсан агуулга сайтай зураг, дүрслэлүүд ихтэй. Уншихад нойр хүргэхээргүй байхаар бодолцсон.

“Парламентын боловсрол” хөтөлбөр маань “Өсвөрийн парламент”, сургагч багш нарын сургалт, парламентын мэтгэлцээн, төрийн ордонтой танилцуулах хөтөлбөр гэсэн дэд хэсгүүдтэй. Та бүхнийг ирэх намар эхлүүлэх Төрийн ордонтой танилцах шинэ хөтөлбөртөө урьж байна. Бид хөтөлбөрийн агуулгаа тасралтгүй сайжруулж, баяжуулах болно” гэлээ.

Төгсгөлд нь Үндсэн хуулиар амилсан “Үндсэн үлгэр” номоо танилцуулав. “Үндсэн хуульд суурилж бусад бүх хууль эх сурвалж авдаг. Монгол хүүхдүүд үлгэр, зүйр цэцэн үгээр хүмүүждэг уламжлалтай. Хүүхдүүд маань Үндсэн хуулийн мэдлэгтэй идэвхитэй иргэд болоосой хэмээн “Үндсэн үлгэр”-ийг санаачилсан. Тусгаар улс Үндсэн хуультай байдаг. Бүрэн эрхэт Улсын иргэд Үндсэн хуулиа мэдэх учиртай. “Үндсэн үлгэр”-ээ уншаарай хэмээн Л.Өлзийсайхан хүүхдүүдэд захисан.

"ҮНДСЭН ҮЛГЭР"-ИЙГ БИЧИХИЙН ТУЛД ҮНДСЭН УУЛИА НЭГ БҮРЧЛЭН УНШСАН

Энэ өдөр сургуулийг зорин ирсэн хүндэт зочдын нэг “Үндсэн үлгэр” номын зохиогч, сэтгүүлч Р.Эмүжин ярихдаа “Баянзүрх дүүргийн алслагдсан хэсэгт 148 дугаар сургууль дээр бяцхан парламент байдгийг өнөөдөр олж мэдлээ. “Үндсэн үлгэр”-ийг бичихийн тулд Үндсэн хуулиа нэг бүрчлэн уншсан. Өмнө нь Үндсэн хууль уншиж байсан. Гэхдээ би гэнэн байсан юм билээ. Иргэний 18 эрхийг онцолж уншаагүй юм билээ. Тийм учраас иргэний 18 эрх, таван үүргийг “Үндсэн үлгэр”-тээ багтаасан. Умард, Батхаан хоёр хүү маань “Үндсэн үлгэр”-ийн зургийг зурсан.

Г.Баярмаа багш маань илтгэх, мэтгэлцэх урлагт суралцах талаар ярилаа. Илтгэх ба мэтгэлцэх. Бид хамгийн эхний шатыг нь мартчихаад байна. Тэр нь унших. Уншаагүй хүн өөрөөс нь илүү их уншсан хүнтэй хэрхэн мэтгэлцэх билээ. Уншаагүй хүн өөрөөс нь илүү мэдлэг боловсролтой хүний өмнө яаж илтгэл тавих вэ. Нэг удаа уншаад ойлгоогүй байж болно. Хоёр, гурав дахь удаагаа унш. Уншиж олж авсан мэдлэг мэдээлэл чинь мэтгэлцээний замд, илтгэлийн индэрт хүргэх болно” хэмээн зөвлөв.

Зохиолчийн хэлсэн шиг бяцхан идэвхтэй уншигч танхимд тодров. “Үндсэн үлгэр” ном бүхий бэлэг авмагцаа чихэр, шоколаднаас өмнө ном шүүрч аваад, чанга дуугаар үсэглэн уншиж буй бяцхан хүүг бүгд л өхөөрдсөн. “Парламентын боловсрол” клубын  хүүхдүүдтэй  яриа өрнүүлэв.

"ТӨРИЙН ОРДОНД ОРЖ ҮЗЭХЭД ОНЦГОЙ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭСЭН"

Б.Өсөхбаяр 148 дугаар сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдсан. Би улс төр хууль судлах дуртай гэж өөрийгөө танилцуулсан. 

Тэрбээр энэ хөтөлбөрт хамрагдаад сурсан зүйлсийнхээ талаар "Иргэний эрх үүрэг, Үндсэн хууль, парламентын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Энэ хөтөлбөрт хамрагдаад Төрийн ордонд орж үзсэн маань онцгой сэтгэгдэл үлдээсэн. УИХ-ын танхимыг нэлээд том байх гэж төсөөлсөн ч бодсоноос жижиг санагдсан.

УИХ-ын гишүүд ажилдаа ирдэггүй, хууль батлахад оролцдоггүй тохиолдол байдаг гэхээр гайхсан. Би лав гишүүн байсан бол тийм гоё танхимд өдөр болгон суугаад, ажиллах байсан даа. Гэр хорооллын гудамжнуудад гэрэлтүүлэг нэмээд өгвөл гоё. Сургуульдаа холоос уулан дээрээс ирдэг хүүхдүүд бас байдаг" гэж ярив.

"ГЭР ХОРООЛЛЫН СУРГУУЛЬ ГЭХЭЭР ЗАРИМ ХҮҮХЭД ГАДУУРХААД БАЙДАГ ШИГ САНАГДДАГ"

Нийслэлин 148 дугаар сургуулийн 11Аө ангийн сурагч О.Номин-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Яагаад Парламентын боловсрол” клубт нэгдэх болов?
-Манай ангийн багш санаачилсан болохоор клубт хамгийн түрүүнд орсон. Манай сургуулийн клубүүд нийгэм тал руугаа идэвхтэй байдаг. Клубт хамрагдаагүй байсан болохоор хөтөлбөр энэ тэрийг нь хараад надад таалагдсан. Парламентын талаар мэдлэгтэй болох нь хэрэгтэй юм шиг санагдсан.

-Өнгөрсөн хугацаанд юу сурав?
-Хичээл болгоноосоо юм сурч авсан. Нийгмийн хичээл дээр дурдаад өнгөрч байгаа юмыг “Парламентын боловсрол” клуб дээрээ бид гүнзгийрүүлж үздэг гэсэн үг. Хүний эрх, эрх зүй, парламент, сонгуулийн тогтолцоо гээд хичээл бүр таалагдсан.

-Хүн ямар эрхтэй вэ?
-Хүн амьдрах эрхтэй, суралцах эрхтэй, хамгаалуулах эрхтэй.

-Клубт хамрагдаад хамгийн сэтгэлд хоногшсон ямар үйл явдал болсон бэ?
-Бид хэд өвөл парламентын ордонтой танилцсан нь дурсамжтай байсан. “Парламентын боловсрол” гэсэн футболкоо өмсөөд явахад гоё байлаа. Бас клуб дотроо илтгэл тавьж үзсэн. Миний анхны илтгэл байсан.

-Та бүхний амьдарч байгаа орчинд ямар асуудал тулгардаг вэ?
-Манай сургууль гэр хороололд байдаг. Гэр хорооллын сургууль гэхээр зарим хүүхэд гадуурхаад байдаг шиг санагддаг. Уг нь манай сургуулийн хичээл бусад сургуулийнхтай адил хөтөлбөрөөр л явж байгаа. Гэтэл гадуурхах үйл явц ажиглагддаг.

Гэхдээ тэрийг "За яах вэ" гээд үл тооход гадаад тохижилт сайн хиймээр санагддаг. Гэр хорооллын сургууль болохоор орой хичээл тараад харих замд золбин нохой, харанхуй гудамж, согтуу ах нар таарах нь хэцүү. Энэ тал дээр жаахан анхаарвал болох байх аа.

-Хотын төв, гэр хорооллын сургуулийн ялгаатай байдлыг бууруулахын тулд юу хийвэл зүгээр гэж боддог вэ?
-Манай сургуульд багшийн хүрэлцээ муу байдаг. Бараг улирал болгонд багш ажилд авна гэдэг. Багш нарыг сайжруулаад илүү олон багштай бол сайн байна.

-Интернет хэрэглээ ямар байдаг вэ?
-Манайх шинэ сургууль болохоор лаборатори байхгүй. Мэдээлэл зүйн танхим ганцхан болохоор хааяа хоцорчих гээд байдаг. Техник тоног төхөөрөмж дутагдалтай санагддаг.

Уулзалтын төгсгөлд захирлын өрөөнд цөөн хором өрнөсөн эмэгтэйчүүдийн дотно ярианы үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Би багш хүн учраас  (МУИС-ийн Хууль зүйн сургуульд олон жил багшилсан) парламентын боловсрол олгох хөтөлбөр бий болгох санаа толгойд олон жил явсан. Нэг жилийн турш багш, сурагчид санаачилгаараа ингэж идэвхтэй ажилласанд маш их  баярласан, заавал зорьж ирэх ёстой юм байна гэж бодогдсон” хэмээн хуучилж байна лээ. 

Б.Эгшиглэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан