Хиймэд оюун ухаан (AI) бүтээмжид нөлөөлөхөөс гадна хөдөлмөрийн зах зээл дээрх зарим ажлын байрны эрэлт, цалинд нөлөөлөх замаар орлогын тэгш бус байдалд нөлөө үзүүлэх боломжтой.
“Глобал эдийн засагт ажилчдын орлогын тэгш бус байдал сүүлийн 40 жилд нэмэгдсэн нь томоохон сорилтуудын нэг болж байна. Хөдөлмөрийн эдийн засгийн эмпирик судалгаануудаас үзэхэд компьютер болон мэдээллийн технологийн бусад хэлбэрүүд дундаж орлоготой, давталттай ажлын байруудыг автоматжуулах замаар орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлэхийг харуулах болсон.
Энэ нь ажиллах хүчнийг өндөр эсвэл бага орлоготой болоход нөлөөлөхөөр байна. Жишээ нь, гүйцэтгэх захирал болон жижүүрийн ажлын байр хэвээр байгаа ч оффисын ажилчдын дунд түвшний заримыг компьютерууд орлуулах болсон (Autor, Levy, болон Murnane 2003).
Иймд хиймэл оюун ухаан (AI)-ы орлогын тэгш бус байдалд нөлөөлөх боломжит хоёр хувилбарыг авч үзье.
ТЭГШ БУС БАЙДАЛ ӨНДӨР БАЙХ ИРЭЭДҮЙ
Энэ хувилбарын хувьд хиймэл оюун ухаан орлогын тэгш бус байдал нэмэгдэхэд хүргэнэ. Шинэ технологи гаргагчид, менежерүүд хүний олон төрлийн хөдөлмөрийг шууд орлох хиймэл оюун ухаан (AI)-ыг зохион бүтээж, хэрэгжүүлснээр олон ажилчдын цалинг бууруулна. Хиймэл оюун ухаан нь үг, дүрс, дуу авиа гаргаж эхэлснээр машинууд хэрэглэгчидтэй харилцах, маркетингийн кампанит ажлын контент бүтээх боломжийг олгоно. Энэ мэтээр хиймэл оюун ухааны өрсөлдөөнд өртөж буй ажлын байрны тоо улам нэмэгдсээр байхад хүрнэ. Энэ мэт олон салбарт орлуулалт хийгдэнэ.
Энэ ирээдүйн масс ажилгүйдэлд хүргэхгүй. Гэхдээ орлогын тэгш бус байдал өндөртэй ирээдүйд хиймэл оюун ухаан өндөр эсвэл зохистой цалинтай ажлын байрыг эхэлж орлох хэрээр илүү олон ажилчин эмнэлгийн үйлчлэгч, асрагч, үүдний ажилтан зэрэг бага цалинтай үйлчилгээний ажилд шилжинэ. Цалин маш бага ажлын байруудын хувьд тэднийг орлуулах технологийн хөрөнгө оруулалтын зардал өндөр байх тул нэг хэсэг орлуулалт хийгдэхгүй.
Эдгээрт биеийн хүчээр хийхээс өөр аргагүй ажлын байрууд илүүтэй хамаарна. Хөдөлмөрийн зах зээл өндөр ур чадвартай элит болон бага цалинтай үйлчилгээний ажилчид гэсэн хоёр туйлд хуваагдах тул орлогын тэгш бус байдал нэмэгдэнэ.
ТЭГШ БУС БАЙДАЛ БАГА БАЙХ ИРЭЭДҮЙ
Энэ хувилбарт хиймэл оюун ухаан орлогын тэгш бус байдлыг бууруулна. Учир нь, хиймэл оюун ухаан хамгийн бага туршлагатай эсвэл мэдлэг багатай ажилчдад илүү тусална. Жишээ нь, программ зохиогч, код бичигч нар одоо Copilot зэрэг хиймэл оюун ухааны загваруудаас тусламж авах боломжтой болсон.
Copilot ашигладаг, туршлагагүй эсвэл доод түвшний код бичигч маш сайн код бичигчтэй харьцуулагдах боломжтой болдог. Лавлах утасны төвд харилцагчийн туслахаар нарийн төвөгтэй ажил хийдэг 5000 ажилчны дунд хийсэн судалгаагаар хиймэл оюун ухааны туслахын дэмжлэг авсан ажилчид дундаа ур чадвар муутай эсвэл шинэ ажилчид хамгийн их бүтээмжийн өсөлт үзүүлжээ (Brynjolfsson, Li, болон Raymond 2023). Хэрэв ажил олгогчид эдгээр олзоо ажилчидтай хуваалцвал, орлогын дахин хуваарилалт илүү тэгш байх болно.
Орлогын тэгш бус байдал багатай ирээдүйг бий болгохоос гадна, хиймэл оюун ухаан хөдөлмөр эрхлэлтэд өөр хэлбэрээр туслах болно. Хэрэв хиймэл оюун ухаан хамгийн өндөр давталттай, томьёолсон ажлуудыг орлох бол, хиймэл оюун ухаан бүтээлч, сонирхолтой ажлуудыг орлож, гарцын чанарыг дээшлүүлж чадна. Үнэн хэрэгтээ, лавлах төвийн судалгаагаар бүтээмж нэмэгдээд зогсохгүй ажлаас гарах эргэлт буурч, хиймэл оюун ухааны туслахыг ашигладаг ажилчдын харилцагчдын сэтгэл ханамж нэмэгдсэн байна.”
Эх сурвалж: Erik Brynjolfsson and Gabriel Unger 2023, “the macroeconomics of artificial intelligence”, Finance & Development, December 2023, pp. 20-25.